Хятадын өндөр хурдны төмөр зам Америкад хөл тавилаа

12039361_10206015059989995_1333630581970092149_nХятадын удирдагч Си Зинь Пингийн айлчлалын үеэр хоёр тал 2016 оноос Лос Анжелес-Лас Вегасын хооронд өндөр хурдны галт тэрэгний 370 км шугамын бүтээн байгуулалтыг эхлүүлэх болсноо зарлав. Одоохондоо нисэх онгоц, авто замаар очих боломжтой зугаа цэнгээн, мөрийтэй тоглоомын том төв Лас Вегасыг өндөр хурдны төмөр замаар холбосноор тийшээ зорих жуулчдын тоо хэдэн арав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийж байна. Хятадуудын хувьд энэ замын бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн нь эдийн засгийн ашиг гэхээсээ илүүтэй өөрсдийн дэвшүүлсэн “Нэг бүс нутаг нэг зам” төслийг дэлхий дахинд сурталчлах сайхан боломж хэмээн үзэж байгаа нь лавтай.
Оросын эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад манай баруун хилийг шүргэн өнгөрөхөөр төлөвлөгдөж байсан хийн хоолой болон Москва Бээжингийн хоорондох өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын сураг бүдгэрэх болсон энэ цаг үед Бээжин Хөххотын өндөр хурдны төмөр зам Улаан цав аймгийн төв Жинин хотыг дайрахаар болсон нь Монголчууд бидний хувьд нааштай сайн мэдээ юм. Учир нь Жинин Эрээн хот хоёрын хооронд 340 км зайтай байдаг. Ямар ч байсан 2018 гэхэд бид Жинингээс өндөр хурдны галт тэргэнд суугаад Хонконг, Тайланд, Сингапур руу хоногтоо хямд өртгөөр аялаад ирдэг болох нь ээ. Алсдаа Монголчууд бид өндөр хурдны замаар Ази, Европ, Африкийн дурын улс орнууд руу тав тухтай аялж явах цаг холгүй болсон дог шүү. Энэ дашрамд дурдахад Москва Бээжингийн өндөр хурдны төмөр зам бас л нөгөө царигийн асуудлаас болоод саатах болсон тухай саяхан хятадын хэвлэл дээр мэдээлсэн байна лээ.
Сүүлийн үед юунд зарцуулсан нь үл мэдэгдэх 20 тэрбум долларын гадаад өрийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шуугих боллоо. Урагштай удирдагч заяагаад ухаалаг зарцуулсан бол тэр их мөнгөөр сайхан Монгол орноо баруун зүүн, өмнө хойно гэлтгүй өндөр хурдны төмөр зам, өндөр хурдны засмал замаар холбочих алтан боломжийг алдчихсан юм биш үү хэмээх гунигтай бодол энэ бичлэгийг оруулж байх явцад сэтгэл чимхийлгэх шиг санагдаж байлаа.

Д.Болдбаатар

7 “Хятадын өндөр хурдны төмөр зам Америкад хөл тавилаа

  1. Pingback: http://nba2k18lockercodes.com/

  2. Pingback: continue reading this

  3. Pingback: DMPK Studies

  4. Pingback: Aws Alkhazraji

  5. Pingback: Corporate Event Company

  6. Pingback: iraaqi Seo

  7. Pingback: Wedding Planning Services in Hyderabad

Leave a Reply