Нойрсож буй гүнж

Rosalia-LombardoСүсэг бишрэл ихтэй монголчууд бид “Итгэлт хамба” хэмээх гайхамшигт хүний шарилд мөргөхөөр олноороо Буриадыг зорьсоор байгаа билээ. Гэхдээ олон жилийн өмнө оршуулсан боловч дөнгөж саяхан нутаглуулсан юм шиг шинэхэнээрээ байгаа ганцхан тохиолдол биш бололтой. Италийн Палермо хотод 1920 онд нас барсан хоёр настай бяцхан охин Розалиа Ломбардиин шарилыг занданшуулан шилэн хоргонд хийсэн бөгөөд түүний шарил нь одоо хүртэл өчигдөрхөн нутаглуулсан мэт шинэхнээрээ байгаа юм. Эрдэмтэд түүний биеийг рентгенээр харахад бүх эрхтэн нь бүрэн бүтэн байсан аж. “Нойрсож буй гүнж” хэмээн нэрлэгддэг энэхүү бяцхан охины эцэг генерал Ломбардо охиноо нас барахад маш ихээр гуниглан шаналсан бөгөөд охиныхоо биеийг хамгаалж үлдэхийн тулд занданшуулсан байна. Түүний биеийг Альфредо Салафиа хэмээх хүн занданшуулсан бөгөөд хамгийн сайн хадгалагдсан гэж эрдэмтэд үздэг. Салафиа бактерүүдийг устгахын тулд түүний цусыг юүлж оронд нь формалины уусмал хийж, глециринээр хэт хатахаас хамгаалж, цайр ашигласнаар биеийг нь хамгаалж байгаа бөгөөд сальцилийн хүчил хэрэглэснээр мөөг мөөгөнцөр зэргээс сэргийлж байгаа юм байна.

© duuren.mn

Нойрсож буй гүнж

  1. Pingback: human hair weave

Leave a Reply