Би Далай ламын Чойжин

IMG_0811985 оны модон үхэр жилийн 2 дугаар сарын 22 буюу шинийн 2-ны өдөр шинэ Брайвүн хийдийн лам нар Лхазэ номыг хурав. Энэ хурлын үеэр Дорж Дагдэн бурхны сахиусыг дууддаг юм. Молом баярын ёслолын ажиллагааг өдөр эхлүүлэх тул хурлыг орой хийхээр болов. Бидний хэдэн нөхөд шашны зан үйлийн сэдэвтэй дуу хөгжим эгшиглэсэн тоглолтыг үзэхээр суваргын ойр очиж тойрон зогсов. Тэр үед надад урьд өмнө үзэж байгаагүй гайхалтай сонин мэдрэмж төрж, бие минь хачин болов. Би тэр үед юу болоод байгааг ойлгоогүй бөгөөд Дорж Дагдэн бурхны сахиус бууж онгод орох үеийн нь мэдрэмж байсныг би хожим мэдсэн юм.

Тэнд зогсож байтал Далай ламын дэргэд ном хаялцахад туслагч хийж байсан Александр Бэрзинтэй санамсаргүй таарч, бид бөөн баяр Хөөр болон уулзалдав. Тэр Сэргон Ринбүүчигийн шавь, америк хүн бөгөөд Дарамсалад амьдран суудаг байв. Түүний багш Сэргон Ринбүүчи, Гүртэн Лувсан Жигмэд хоёр анд нөхдийн холбоотой тул Александр түүнийг сайн мэддэг байлаа. Тэр өдөр Александр нүүр дүүрэн инээсээр намайг чиглэн ирээд “Галсан гуай, та шинэ Гүртэнээр тодорсон нь ямар их нэр төртэй хэрэг вэ! Баяр хүргэе!” гэв. Би бүр алмайрч орхив. Мэдээж миний багын нэр Галсан боловч би Александрын хэлсэн зүйлийг ойлгосонгүй. Миний алмайрч гайхсаныг Александр хараад шинэ Гүртэнгээр Галсан нэртэй хүн тодорсон байна гэдгийг Гүртэнгийн сойвон Гиен Галсан Сономоос мэдсэн гэдгээ надад тайлбарлав. Александр ямар нэгэн зүйл ташаа ойлгосон нь гарцаагүй гэж би бодсон боловч надад тохиолдсон зүйлс бүгд их хачин жигтэй байлаа.

 Цус алдав

Уламжлал ёсоор Далай лам Молом баярын 15 дахь өдрийн ёслолын баярт биеэр ирж оролцдог. Энэ өдөр тахил өргөх болон өлзийт найман тахилын баяр болдог. Энэ бэлгэдлийн чанартай найман тэмдэг нь хийдийн хаалгаар оронгуут байх бөгоөд бүгдийг нь нэг дор эсвэл тус тусад нь мод, торго, ханан дээр зурж дүрсэлсэн байдаг. Тэдгээрийг мөн гоёл чимэглэлийн зориулалттайгаар зүүж болдог.

Найман тэмдгийн шүхэр нь аливаа муу зүйлээс сэрэмжлэн хамгаалах бэлгэдэлтэй. Хоёр загас нь бодьгалын хүрднээс гэтлэх, бумба нь эд баялаг, лянхуа цэцэг нь бие, хэл сэтгэлийн ариуслыг тус тус илэрхийлдэг ажээ. Зөв тийшээ эргэсэн дун буюу лавай нь орчлонгоос гэтлэхүйн тухай Бурхан багш нарын айлдсан сургаалын бэлгэ тэмдэг юм. Өлзий утас нь арга билгийн барилдлагыг илэрхийлэх агаад “арга” нь зовлонгоос гэтлэх арга замыг илэрхийлж буй юм. Ялгуусны тэмдэг буюу дуаз нь Бурхан багшийн номын хүчээр аливаа муу хүчийг ялан дийлэх гэсэн утгатай. “Номын хүрд” буюу найман хигээст хорол нь билиг ухааны аргын тухай бэлгэдэл ажээ.

Цагаачлалын засгийн газрын шашны хэрэг эрхлэх байгууллага, түүний ерөнхий нарийн бичгийн дарга Нинма номын уламжлалын өндөр хэргэмтэй лам Гаржэ Хамбрул Ринбүүчи шашны зан үйлийн ёслолыг хариуцаж Чодзэ буюу тахил өргөх ёслолын ажиллагаанд бэлдэж байлаа. Чодзэг үйлдэхэд тусгай чимэглэсэн өрөө хэрэгтэй бөгөөд ёслолын урьд орой ажлыг хариуцсан хүмүүс Дарамсалад ийм өрөө алга гэцгээв. Энэ бол үнэхээр цаг нь тулсан асуудал байлаа.

Тэд даавуун дээр зан үйлд тохирсон зураг зурж тахилын ширээний ард өлгөхөөр шийдэв. Энэ ажилд миний тус дэм хэрэг болж Хамбрул Ринбүүчи намайг дуудуулав. Би тэр даруй Бодьгаяа хотын төв рүү будаг авахаар явлаа. Би олон дэлгүүрээр орж, удаан хайсны эцэст будгаа олов. Би их оройтож ирсэн боловч унтахаасаа өмнө нэн шаардлагатай зургуудыг бэлэн болгоод унтав. Маргааш өглөө нь босоод, нүүрээ угааж арчаад алчуураа хартал нилдээ цус болсон байв. Хамраас цус гарч байсныг нь би огт анзаарсангүй байж. Манай хэдэн нөхөд намайг хурдан хэвтэхийг зөвлөөд өөр хүнээр зургийг зуруулахаар Хамбрул Ринбүүчид хэл дуулгав. Би зогсоо зайгүй цус алдаж, удахгүй тогтох болов уу гэж найдсан боловч зүгээр болсонгүй. Орой манай найз нөхөд ирж намайг эмч олж үзүүлэхээр болов. Тэр үед баярт оролцох гэж ирсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлж байсан эмч байжээ. Эмч юуны учраас цус алдаж байгааг тогтоож чадсангүй. Тэр надад тариа хийж өгөөд, цус алдалтыг нөхөх үүднээс алдсан цусаа уухыг зөвлөв. Гэвч би цусаа ууж чадалгүй эргүүлээд бөөлжчих юм.

Гомон Чоймпэл духан дээр мөсөөр жин тавих санаа гаргаж, Дээрхийн гэгээнтний хувийн гал тогооноос мөс авчруулав. Мөсөөр жин тавьсан нь намайг жаахан тайвшруулсан боловч цус алдалтыг зогсооход нэмэр болсонгүй. Үхэх цаг маань болжээ гэж бодоод суварга байх зүг рүү харан хэвтэж бүх хугацааны турш залбиран мөргөв. Надад ер айх сэтгэл төрсөнгүй, харин ч эсрэгээр сэтгэлийн гүнд амар амгаланг мэдэрч байлаа.

 Сармагчин ба өргөл

Ийнхүү хэвтэж байх үедээ би их сонин зүүд зүүдлэв. Энэ үед хамаг бие маань хачин болж мансуурлын байдалд орсон мэт болов. Зүүдэндээ би амар амгалангийн бэлгэ тэмдэг  болсон олон сайхан сармагчинг үзэв. Тэд өргөн том шатан дээр зогсож, намайг хүндэтгэлтэйгээр угтан авах ажээ. Тэд гартаа жимс барьсан байх юм. Тэдний нэг нь миний гараас хөтлөн ихэд хүндэтгэлтэйгээр шатны төгсгөл хүртэл дагуулж явав. Сүүлчийн шат нь тэгш талбай болж хувирав. Тэнд маш үзэсгэлэнтэй мод байх бөгөөд модны суурь нь хөндий юм. Нэг сармагчин намайг түүний дотогш дагуулж ороход туйлын баяр жаргал амтлах мэт мэдрэмж төрөв. Гэрэл болон орон зайн туйлын шинэ мэдрэмж төрөх ажээ. Энэ үед би сэрэв. Тэр сайхан мэдрэмжийг би нэлээн удаан хадгалав. Хожим би энэ зүүд нь хамгаалагч сахиус, бурхдын адислал хүчийг бэлгэдсэн байсныг ойлгосон юм.

 Зүүд ба үзэгдэл

Бодьгаяад байх хугацаанд миний бие их сульдаж ядарсан байлаа. Би цус алдсаны улмаас юу ч идэх дур хүсэлгүй болсон байв. Би үй олон хий юм үзэж, ухаан минь орж гарч байв. Тэгэх зуур би Гүртэнийг олон удаа зүүдэндээ үзсэн боловч миний биеийн байдал дээрдсэнгүй. Би таатай сайхан мэдрэмжүүдээр адислагдаж байсан хэдий ч элдэв хий юм үзэж, ухаан минь орж гарах нь аймшигтай байлаа. Манай хамт олон тэр үед Балба улс руу явахаар шийджээ. Тэд намайг Дарамсала руу буцахыг зөвлөж байсан ч би заавал тэдэнтэй цуг явахыг хүсч байв. Бодьгаяагаас холдох тусам байдал маань дээрдэж, бүх зүйл өргөс авсан мэт алга болов. Сахиус бурхан хэн нэгнийг сонгож авахад ийм зүйл ихэвчлэн тохиолддогийг би сүүлд олж мэдэв. Бурхан өөрийн сонгосон “сав”-аа ийнхүү цэвэрлэж буй нь тэр ажээ.

Нэг жилийн дараа 1986 онд шинэ Түвдэн Дорж Даг хийдийн (Химахал мужийн Симла хотын ойр оршдог) хоёр жилийн өмнө эхэлсэн чимэглэлийн ажилд намайг туслахьп хүсэв. Түвдэн Дорж Даг хийдэд “хойд зүгийн эрдэнэсийн сан” гэж нэрлэдэг бясалгалын нууц аргууд хадгалагддаг байжээ. Нинма номын уламжлалд хамаарагддаг энэ хийд нь Найчүн хийдтэй нягт барилдлагаатай юм. Энэ нууц аргаар Найчүн хийдийн лам нар мөн бясалгадаг. Хятадууд тэрхүү төвдийн анхны хийдийг юу ч үлдээлгүй сүйтгэсэн юм. Дэрдон Рэгзэн Годэмийн (1337-1408) нээн олсон үнэт судар бичгийг олон түмэнд хүртээлтэй болгохын тулд Таглун Цэбрүл Ринбүүчи цагаач төвдүүдийн нутагт шинэ хийд бариулав. Рэгзэн Годэм үсээ тас шувууны өдтэй адил өвөрмөц хэлбэртэй ургуулсан тул түүнийг “Тас гэзэгтэй мэргэн” гэж дууддаг байв. Энэ хийдэд очих үедээ би бас ухаан балартаж, Гүртэнийг дахин зүүдэлсэн юм.

 Толин дахь ирээдүй

Хэсэг хугацаа өнгөрсний хойно Бакула Ринбүүчигийн хүсэлтээр би Ладакын хаант улсад очив. Тэр үед энэ сонин мэдрэмжүүд надад илүү ихээр төрөх болов. Бакула Ринбүүчи жижиг турьхан биетэй ер бусын эрдэм чадалтай хүн ажээ. Тэр 1917 онд ван язгууртан угсааны гэр бүлд төржээ. Дээрхийн гэгээн арвангуравдугаар Далай лам түүнийг Бурхан багшийн 16 архадын нэг Бакулагийн 20 дахь дүрээр тодруулсан юм. Бакула Ринбүүчи хуврагийн ариун сахилыг төгс төгөлдрөөр сахиж бусдад үлгэр дууриал болсон хүн юм. Тэрээр туранхай жижиг биетэй боловч эрүүл чийрэг, огт өвчин хууч хэлдэггүй байсан.

Ринбүүчи Брайвүн хийдэд шавилан суралцаж байхдаа хүнд хэцүү шалгалтуудыг зовлонгүй давж байсан гэж ярьдаг. Бакула Ринбүүчи өндөр хэргэмтэй лам байсан боловч тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч Пандит Нэругийн хүсэлтээр 1949 онд улс төрийн албан үүрэгт ажлыг гардан авчээ. Тэр улс төрийн ажлынхаа хажуугаар Бурхан шашны сургаал номыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг тасралтгүй явуулж байсан юм. Ладакын хаант улс түүний зүтгэлд гүнээ талархаж, “Шинэ Ладакын бүтээн байгуулагч” хэмээх нэрийг хайрлажээ. Намайг танилцах үед тэр хуучин Зөвлөлт улсын улс төрийн нөлөөнд байсан Монгол улсын нутаг дэвсгэрт Бурхны шашныг дахин сэргээх үйл хэрэгт хүчин зүтгэж байсан юм. Түүний ач гавьяагаар төв Азийн нутагт Бурхны шашин аажмаар дахин дэлгэрч эхэлжээ.

Бакула Ринбүүчи тэр үед Ладакын эмч нарт Юток-Нинтик хэмээх уламжлалт анагаах ухааны увидасыг дамжуулах ёслолын зан үйлд бэлдэж байжээ. Түүнд ёслолын бэлтгэл ажилд туслах, чимэглэлийн ажлыг хийх хүн хэрэгтэй байв. Тэр намайг энэ ажлыг хийлгэхээр дуудуулсан боловч яагаад заавал намайг онцолсныг нь би ойлгоогүй юм.

Бакула Ринбүүчи Бэтүб, нийслэл Лэгийн ойр орших Самкар гэсэн хоёр хийдийг удирдаг байлаа. Тэнд би Самкар хийдэд байрлав. Нэг шөнө унтаж байхад нүд сохлом хурц тод өнгөтэй зүүд зүүдлэгдэв. Одоо хэрнээ надад тэр зүүд кино үзсэн юм шиг маш тод санагддаг юм. Зүүдэндээ би хэдэн ламтай цут мөргөлийн аянд явж байх юм. Бид туйлын аз жаргалтай байх ажээ. Бид ногоорон халиурсан тал дундуур явах бөгөөд тэнд нэг горхи хоржигнон урсана. Бидний зарим нөхөд горхины эрэг дээр буудаллав. Тэд хувцас хунар нь норчихно гээд ус гаталсангүй. Гэвч би горхийг гүнзгий гэж эмээлгүй нэг харайгаад л нөгөө эрэг рүү нь үсрээд гарчихав. Бусад маань намайг харан зоригжиж миний араас гарцгаав. Эргийн нөгөө талд гарсан даруй бид цааш явав. Биднийг тойрон хүрээлж байсан уулын нэг аманд жижиг сүм байхыг би олж харав. Төвдөд ийм сүмтэй олон тааралддаг бөгөөд энгийн боловч газар нутагтаа зохицсон маш сайхан сүм байлаа. Сүм рүү явж очтол хоёр нарийн баганан хаалгатай. баганууд нь толь болон хадгаар чимээстэй байх аж. Би нэг багананд нь дөхөж очтол хаанаас ч юм дуу гарч “Энэ толины өмнө   үнэн   сэтгэлээсээ   залбиран   мөргөвөл   өөрийнхөө ирээдүйг харах болно” гэж хэлэв. Би сониучирхан толины өмнө зогсож залбиран мөргөтөл эхлээд цуг явж байсан лам нарын дүрс харагдаж байснаа гэнэт замхран арилж Жигжид бурхны догшин дүр тодров. Энэ бурхан Манзушри бурхны догшин дүр бөгөөд үхэр шиг толгойтой, том бүлтгэр мэлмийтэй, ангайсан том амтай, түүнийг тойрон галын дөл асах ажээ. Удалгүй Жигжид бурхны дүр замхран арилж Найчүн Чойжингийн нүүр гарч ирэв. Түүний нүүр нь минийхтэй давхардан харагдах бөгөөд би өөрийнхөө дүрсийг хармагцаа өөрийн мэдэлгүй “Энэ чинь хэн бэ?” гэж хашгирав. Тэгэхэд миний ардаас нэгэн дуу гарч “Энэ бол Найчүн Чойжин” гэж хэлэв.

Дараа нь би сүмийн дээвэр дээр гартал лам хувраг, өөр олон хүмүүс цугларсан байх юм. Тэд мөргөл залбирал үйлдэх агаад нэг лам надад хандаж, энэ залбирал нь хүслийг чинь биелүүлэх болно гэж хэлэв. Би нүдээ хэсэг аниад нээтэл тэнгэр, хана, хийдийн багана зэрэг цөм алга болж оронд нь Балба улсын Бодьнадын суварга дээр байдаг Бурхан багшийн сайхан мэлмий намайг ширтэх ажээ. Энэ мөчид манай нөхдийн нэг нь намайг юу үзэж байгааг асуув. Би гайхалтай сайхан дүр зураг харж буйгаа хэлэв. Тэгэхэд бас нэгэн өөр хоолой “Энэ бол Жанрайсиг бурхны мэлмий, нигүүлсэнг,үй Бодьсадва, билиг ухааны мэлмий” гэж хэлэв. Ингэж хэлэх үед би гэнэт сэрэв. Өглөөний 4 цаг болж байлаа. Би маш хөнгөн, хөөр баяртай, туйлын амгалан болсон байлаа. Ийм байдалтай би өглөө 7 цаг хүртэл орондоо хэвтэв. Бакула Ринбүүчид зүүднийхээ талаар ярьтал тэрээр анхааралтай сонсов. Тэгээд тэр миний өрөөний дээр хийдийн дээвэр дээр яахын аргагүй нэгэн сүм бий гэж хэлэв. Тэнд тэрээр 13-р Далай ламаас бэлэг болгон өгсөн Найчүн Чойжингийн даавуун дээр урласан зургийг өлгөсөн байжээ. Бакула Ринбүүчи намайг хамгаалагч бурхны Гүртэнгээр сонгогдож гэдгийг тэр үед аль хэдийнэ мэдсэн байсан гэдгээ хожим хэлсэн юм. Ринбүүчигийн хувьд тэр үед илэрхий болсон асуудал миний хувьд одоо ч гэсэн итгэхэд бэрх байдаг.

Үүнийг чамд

Гүртэнгээр сонгогдохыг минь зөгнөсөн үйл явдал олон тохиолдож, янз бүрийн зүүд зүүдлэх нь ихсэв. Нэг шөнө би Найчүн хийдийн өмнө зогсож байна гэж зүүдлэв. Гэвч тэр газар надад танил бус байх агаад нов ногоон зүлэгтэй хаа нэгтээ мөөг ургасан сайхан газар байлаа. Би мөөгнөөс хэдийг түүгээд тахилын ширээнд өргөл болгон тавив. Хожим надад хэн нэг нь энэ бол тийм их чухал утгатай зүүд биш, гэхдээ сайныг зөгнөсөн юм байна гэж хэлэв. Бас нэг удаа би Гүртэн Лувсан Жигмэд намайг чиглэн ирж байна гэж зүүдлэв. Тэр сахиус буух үедээ өмсдөг толь болон Найчүн бурхны багийг зүүсэн байх юм. Тэгээд тэр миний өмнө ирж зогсоод “Энэ одоо чинийх болсон. Май ав” гэж хэлэв.

Тэр үед Гүртэн таалал төгсөөд нэлээн удсан бөгөөд байдал тайван бус байсан тул энэ зүүд намайг жаахан түгшээв. Шинэ Гүртэн тодрохыг тэсч ядан хүлээж байсан тул энэ зуур хаа сайгүй хүмүүс өөрсдийгөө тодруулах үзэгдэл гарч байлаа. Зарим нэг лам ухаан алдаж гүртэнийг үзэж гэнэ мэт явган яриа сонсогдох ажээ. Ахмад лам нар ” Дорж Дагдэн бурхан шинээр тодрохгүй яагаад ингэж их удна вэ?” гэж ярилцах ажээ. Энэ яриа, янз бүрийн зүүднээс болж миний сэтгэл их зовж байлаа.

 “Хоёр бас дахин хоёр, тэгээд арав”

1986 онд Дээрхийн гэгээнтэн бидэнд Жанрайсиг бурхны дүр болох Дамдин Янсаны авшгийг өгөв. Энэ нь галын дөлөн дунд дүрслэгдсэн Бодьсадвагийн догшин дүр юм. Энэ галын дөл нь биднийг үхэх төрөхийн хүрднээс үл ангижруулагч мунхаг харанхуйг шатаах учиртай ажээ. Энэтхэгийн өмнөд Карнатака мужийн Билакупэд дахин босгосон шинэ Сэра сүмд равнай өгөх ёслолыг үйлдэв. Тэр үед олон зуун лам хувраг, ани, бусад олон сүсэгтнүүд Далай ламын ном айлдварыг өнөөдрийн адил алгасалгүй сонсохыг хүсдэг байсан. Найчүн хийдийг төлөөлүүлэн Доржийг энэ ёслолд явуулахаар болов. Олон лам, ани нарын дотроос Брайвүн хийдийн энэ лам сахиус буй мэт байдалд орж байжээ. Ийм учир бүх хүмүүс түүний дотроос Хамбрул Ринбүүчи түүнийг шинэ Гүртэн байх гэж таамаглаж байв.

Гэтэл Доржийн бие гэнэт муудав.Түүний биеийг үзүүлэхээр Билакаппа дахь төвдийн дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан Ама Дава хэмээх энэтхэг эмэгтэйд хандав. Тэр эмэгтэй Доржийн өвчний талаар ямар ч онцгой зүйл хэлсэнгүй. Харин түүний хөнжилд нян үржсэн байна, тэрийг солих хэрэгтэй, тэгвэл өвчин нь илааршина гэж тэр эмэгтэй хэлэв. Дорж түүний зөвлөгөөг дагаж тун удалгүй илааршив. Тэр эмэгтэй сайн мэргэ төлөг буулгадаг хүн шиг санагдсан тул Дорж, Хамбрул Ринбүүчид хандаж шинэ Гүртэнгийн талаар асуухыг санал болгов. Хамбрул Ринбүүчи үүнийг зөвшөөрч Дорж, Ама Давагийн гэр лүү явав. Тэр асуух зүйлээ хэлэлгүй цаасны тасархай дээр бичээд гарт нь атгуулав. Тэр эмэгтэй бичгийг уншилгүйгээр мэргэ төлгө буулгадаг толиндоо харж “Та шинэ Найчүн Гүртэнгийн талаар мэдэхээр ирсэн байна. Найчүн Гүртэнгээр та нарын дунд амьдардаг нэг лам тодорсон байна. Тэр танай сүмд амьдардаг. Тэр туранхай. Би түүнтэй холбоотой гурван тоог харж байна. Энэ нь хоёр, бас дахин хоёр, тэгээд арав. За ийм л байна” гэж хэлэв.

Дорж Ама Давагийн мэдээг хүргэхээр тэр даруй Хамбрул Ринбүүчи руу буцаж очив. Тэр эмэгтэй хэн Гүртэн гэдгийг хэлээгүй боловч хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулах хангалттай мэдээллийг өгчээ. Гүртэн аль хэдийнэ тодорчээ. Одоо зөвхөн Дорж Дагдэн бурхан сахиус буух үеийг л хүлээх хэрэгтэй байв. Энэ мэдээ хэдийгээр их тодорхой бус байсан ч Ама Дава зөв төлгө буулгасан байлаа.

1987 оны 3 дугаар сарын 31

Энэ явдлын дараахан гал туулай жилийн шинийн нэгний баяр аргын тооллын 1987 оны 2 дугаар сарын 28-нд тохиов. Энэ жил Дээрхийн гэгээнтэн шинэ жилийн баярыг тохиолдуулан ламрим буюу “Бодь мөрийн зэрэг” номыг айлдах ёстой байлаа. Энэ нь Гэлүгва ёсыг үндэслэгч Богд Зонховын туурвисан сургаал юм. Брайвүн хийдээс олон лам баярт оролцохоор явцгаав. Төгс гэрээрэлд хүрэх зам болон түүний үе шатыг нарийн тайлбарласан энэ үнэт зохиолын талаар Далай ламын айлдварыг сонсох боломжийг хэн ч алдахыг хүссэнгүй.

Сахиус буух анхны шинж тэмдэг

 sacred_23Энэ жилийн 3 дугаар сарын 30 миний амьдралд том өөрчлөлт гарах өдөр байлаа. Энэ өдөр ном айлдахын өмнө үйлддэг залбирал, зан үйлийн дараа Далай лам хүрэлцэн ирэв. Гэнэт миний бие урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй тавгүй байдалд орж, хамаг бие минь салгалан чичирч эхлэв.

Би хичнээн хүчилсэн боловч өөрийгөө удирдаж чадахаа болив. Би өөрийн мэдэлгүй босч Далай ламын сэнтий рүүявах гээд байв. Хамаг хүчээ шавхаж, анхаарлаа төвлөрүүлэхийг оролдон өөртэйгөө тэмцэлдсээр байлаа. Завсарлага болж хоол идэхээр бүх хүмүус суудлаасаа бостол би давалгаанд цохиулж буй мэт ухаан минь хэсэг балартав. Би хуруугаа хөдөлгөж ч чадахаа больсон байв.

Дээрхийн гэгээнтэнтэн буцаж сэнтийдээ ирж суумагц дахиад л өнөөх хачин байдал маань эхлэв. Би өөрийгөө тайвшруулна гэж найдан орхимжоо толгой дээгүүрээ нөмрөөд ойр хавийнхаа хүмүүст толгой минь айхтар өвдөөд байна гэж хэлэв. Ингэхэд байдал дээрдсэнгүй боловч бие чичрэх нь жаахан намжив. Бусад маань намайг унтчихав уу гэж боджээ. Тэр үед би хурал ном бушуухан дуусаасай гэж бодож суулаа. Арайхийж хурал дуусч Далай ламыг явсны дараа босч гэгээнтний сэнтийгээс адис авахаар явав. Энэ үед хамаг биеэр минь гэрлийн долгион гүйх шиг болов. Энэ үед харин надад маш сайхан туйлын амар жаргал, хайр адислалаар дүүрэн мэдрэмж төрөв. Бурхан багш, Жанрайсиг, Бадамсамбава бурхад цөм намайг хайр энэрэлдээ багтаах мэт ажээ. Сэнтийг тойроод өлгөөстэй байсан тэдний зураг миний нүдэн дээр амилах мэт болж, энэрэл нигүүлслийн хэмжээлшгүй их гэрлийг цацруулах ажээ.

Энэ адислалын хүчээр миний бие тайвшрав. Энэ өдөр тохиолдсон явдлыг би адислалын их хүч байсан болохоос аймшигтай зүйл байсангүй гэж бодов. Иинхүү миний биеийн байдал сайжирч амар тайван, хийд рүүгээ буцав.

Оюун санаа минь жаахан хэвийн бус байсан ч ерөнхийдөө би сэргэлэн цовоо байлаа. Надад, магадгүй би хүмүүсийн эрж хайгаад байгаа хүн нь юм болов уу гэсэн бодол төрөв. Миний дотор “Хэрэв энэ хүн нь үнэхээр би юм бол Бурхны шашны номонд хамаг биеэ зориулах агуу их боломж олдож байгаа бус уу. Хэрэв энэ нь үнэхээр үнэн аваас би Төвд орон болон бурхны номын төлөө хамаг хүчээ дайчлан зүтгэе. Ум сайн амгалан бологГ’ гэсэн залбирлын үг аяндаа сэтгэл зүрхэнд минь хадав. Дараа нь би бусдаасаа хоцорч, Найчүн хийдэд иртэл Хамбрул Ринбүүчи багш үзүүр нь хугарсан нэгэн жижиг суварган баримлыг үлдээсэн байхыг олов. Би үүнийг засаад дараа өдөр нь буцааж өгөх ёстой байлаа. Би шөнийн хагас хүртэл энэ их анхаарал шаардсан нарийн засварын ажлыг хийв. Үүнийг хийх үед миний оюун ухаан, гарын хөдөлгөөн, суврага зэрэг зүйлс бүгд нэгдмэл нэг юм шиг надад санагдаж байлаа. Би их орой унтсан боловч маш сайхан амарсан байлаа.

Сүмийн дээгүүр солонго татав

Энэ шөнө би дахин нэг гайхалтай зүүд зүүдлэв. Зүүдэндээ Найчүн хийдийг дахин ногоон нуган дунд байхыг үзлээ. Нугыг тэр аяар нь сайхан мөөг бүрхэн ургажээ. Өглөө эрт болж Брайвүн хийдийн хуврагууд Лхазэ номыг хурах ажээ. Би тун шаламгай дээвэр рүү авиран гарав. Хийдийн дээвэр дээр гартал тэнгэр тэр аяараа солонгын өнгөөр туяарч, маш гэрэлтэй болсон байлаа. Урьдын адил би тахилд зориулан их мөөг түүв. Удалгүй сэртэл бие сэтгэл маань баяр жаргалаар дүүрсэн байлаа.

 Анхны сахиус буусан нь

Бид 1987 оны 3 дугаар сарын 31-ийг түүхэн хуудаснаа бичиж байлаа. Миний зүүдэнд болсонтой адил энэ өдөр Брайвүн хийдийн лам нар Лхазэг үйлдэхээр Найчүн рүү ирэв. Энэ хоёр хийд нь Төвдөд хөрш зэргэлдээ байснаар барахгүй номын нягт барилдлагатай юм. Брайвүн хийдийг үндэслэгч Жамъяандорж Найчүн сахиусыг өөрийн хийдийн хамгаалагч сахиус болгон залахыг хүсжээ. Энэ явдлыг тохиолдуулан Брайвүн хийдийн лам нар Найчүн хийд рүү билгийн тооллын шинийн хоёрон бүрт ирж, сахиус бурхны баярыг хийдэг уламжлалтай болжээ. Брайвүн хийд Энэтхэгийн өмнө нутагт, харин Найчүн хийд хойд нутагт шинээр дахин баригдсан тул энз уламжлал өөрчлөгдөж, энэхүү баярыг өмнөх шигээ хийхээ больжээ.

Харин тэд тэрхүү зан үйлийг өөрсдийн хийдд-хамгаалагч сахиусын шүтээний өмнө үйлддэг болжээ. Энэ удаа тэд Дарамсалад ирж шинэ жилийн баярт оролцож байсан тул Брайвүн хийдийн төлоөлөгч Гомон, Лосал Лин нар ёслолын зан үйлийн хуучин уламжлалыг сэргээж Найчүн.: хийхээр болов.  1984 онд ёслолын баярыг сахиус бурхны шүтээнийг залсан гол сүмийн өрөөнд богино хэлбэрээр хийхээр боллоо.

Брайвүн хийдийн хамба лам сахиус бурхныг дахин тодрохыг хүсч байгаагаа илэрхийлэх зорилгоор зан үйлийг өргөн хэмжээгээр хийхийг хүссэн боловч олон хүн үүнтэй санал зөрөв. Ёслолын урьд орой урт эвэр бүрээ, богино гялин хэмээх гуурсан бишгүүрийг үлээж урин дуудах зан үйлийг хийв. Тэд бүх зүйлийг Гүртэн сахиус буух ёслолтой адил бэлджээ. Ёслолын өдөр бурханд зориулж аравнайлсан цай, арц, хүжийг өргөх үүрэг надад ноогдов. Намайг Брайвүн хийдийн төлөөлөгчид Гомон, Лосал Лин нарын өрөөнд ортол тэнд мөн Дорж Дагдэн бурхныг урин дуудах зан үйлийг үйлдэж буй дөрвөн лам сууж байлаа. Өрөөнд орж амжаагүй байтал өнөөх хачин мэдрэмж намайг дахин эзэмдэв. Би өрөөнөөс буцаж гарах гэтэл хөл минь тушчихсан юм шиг хөдлөхөө больчихов. Арайхийж тахилыг өроөний буланд тавьчихаад буцаж гарав. Гүртэнгийн тахил өргөх үед хэрэглэдэг гүргүмтэй хольсон тарианы үрийг бэлдэхийг надад даалгав. Би үүнийг яаж хийхийг мэдэхгүй тул миний бичгийн багш Галсан надад үрийг орхимжиндоо ороож баримлын өмнө тавихыг зөвлөв. Намайг ийнхүү мунгинаж байтал Түвдэн Пунцаг багш ихэд гайхсан бололтой харахад нь би харин өөрийн мэдэлгүй ундууцсан дуугаар “Ингэж байх ер нь ямар хэрэг байнаа. Энэ бүх зүйл утгагүй юм. Тэртэй тэргүй Гүртэн байхгүй байна. Энэ бүх өргөл барьцны хэрэг юу байна?” гэж хэлэв.

Түвдэн Пунцаг багш ийм авир гаргасанд цочирдон гайхаж “Энэ бүхэн бэлгэдлийн зориулалттай юм. Бүх зүйл … тахил өргөл, түүнийг хийж буй хүн, түүнийг хүлээн авч буй бурхан, энэ бүхэн зөвхөн сэтгэл оюунаас хийгдэж буй хэрэг. Гэвч зан үйлийг ёс журмаар нь хийх ёстой” гэж ууртай хэлэв.

Би түүний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, аль болох хурдан холдхын түүс болов. Гэвч миний хөл надад захирагдсангүй. Нэгэн том гар намайг бариад байгаа мэт байв. Арай гэж хүчлэн хажуугийн нууц хаалгаар гарч явав. Би нөхдүүдээ хайсан боловч аль хэдийнэ сүм рүү явцгаасан байв. Ёслолын эхний хэсэг дуусчээ. Ингээд бурхныг дуудах зан үйл эхлэв. Би нэг арцны бойпор шүүрч аваад Дорж Дагдэн бурхны ёслол болж буй өрөө рүү өөрийн мэдэлгүй орж явчив. Хамаг бие минь чичирч татганаж эхлэв. Хүчтэй тогонд цохиулж буй мэт болж, дараа нь цагаан гэрэл гялсхийгээд ухаан минь балартаж, түүний дараа юу болсныг мэдсэнгүй. Ингэж миний биед анх удаа сахиус бууж Найчүний 17-р Гүртэнээр тодорчээ. Энэ явдал билгийн тооллоор хоёр дугаар сарын 2-нд болсон юм. Миний хийдэд бүртгэгдсэн дугаар арав байлаа. Ийнхүү Ама Давагийн зөгнөж хэлсэн үнэн болов. Гүртэнгийн тоо хоёр, хоёр, арав байжээ.

 Нэг хачирхалтай чимээ

Гэрэл гялсхийсний дараа юу болсон нь надад сонин байлаа. Миний ой ухаанд таагүй мэдрэмжээс өөр юу ч үлдсэнгүй. Лувсан Толдан тэр өдөр болсон явдлын талаар ийнхүү өгүүлэв: “Би хаалганы ард зогсож байлаа. Чэндрэн буюу бурхныг дуудах зан үйлийг хийж байх үед три…три…три… гэх хачин чимээ сонсогдов. Гүен Галсан залбирал мөргөлдөө хамаг анхаарлаа төвлөрүүлэн Дэрхийн гэгээнтний сэнтийн өмнө тонгойн зогсох ажээ. Тэр ихэд гунигтай харагдах бөгөөд би түүнийг хуучин Гүртэнийг дурсаа юм болов уу гэж бодов. Ийнхүү бодоод, анхаарлаа буцааж өрөөнд болж буй зүйл рүү чиглүүлтэл Галсан Норбугийн (Түвдэн Готов) дуугаргахыг сонсов. Би түүн руу эргэн хартал тэр ухаан алдсан байлаа.

Гэвш Жамба түүний баруун гараас, би зүүн гараас нь барив. Түүний гар зангирч бадайрчээ. Энэ мөчид Гэвш Нярав (Тувдэн Пунцаг) миний дэргэд ирж түүний бугуйн цагийг тайлж ав. Түүний цаг гарыг нь боомилчихжээ гэж хэлэв. Үүнийг санаагүй би бушуухан цагийг нь тайлж авав.

Түүний амнаас арайхийж дуу гарах үед бид түүнийг олж харсан байжээ. Тэр багтрах гэж байгаа юм шиг их хүнд амьсгалж эхлэв. Бид гүрэм номыг уншихыг болиултал тэр даруй Галсангийн бие чичирч салгалахаа болив. Би түүний гар буцаад хэвэндээ орж байгааг мэдэрч байлаа.”

Бусад хумүүс ч мөн тэр хачин чимээг сонсчээ. Олон жил хүлээсэн хүмүүс хөөр болсныг төсөөлшгүй. Лам хуврагууд “Найчун буцаж иржээ. Дорж Дагдэн дахин тодорчээ” хэмээн хаа сайгүй шивэр авир хийх ажээ. Сахиус буусан хугацаа богино байсан хэдий ч шашны хэргийг хариуцсан газар, Далай ламын хувийн нарийн бичиг нарт мэдээлжээ. Би ухаан орсны дараа болж өнгөрсөн явдлын талаар юу ч мэдэхгүй байлаа. Түвдэн Пунцаг багш над руу онцгой халуун дотноор харахад нь би ямар нэгэн онцгой зүйл болж дээ гэж бодов. Зуүдүүд, хачин жигтэй үзэгдлүүдийн бүх учир зангилаа тайлагджээ. Гэвч миний биеийн байдал тийм ч сайн байсангүй. Хамаг бие хүйт дааж, толгойны дүнхүү арилсангүй.

 Далай ламд бараалхав

Хоёр өдрийн дараа Дээрхийн гэгээнтэн намайг хүлээн авч уулзав. Би түүнээс ихэд эмээж, амьсгаа ч авч чадахгүй зогсож байлаа. Тэр намайг харин тун энгийнээр хүлээн авч найрсаг дотноор мэндчилэв. Тун удалгүй бид найрсаг халуун дотно яриа өрнүүлэв. Тэрээр олон зүйл нуршилгүйгээр шууд надад юу тохиолдсоноо ярихыг хуслээ. Ингээд би зуүд, зөн совин, үзэгдсэн зүйлүүд, бие эвгүйтсэн, хамраас цус гарсан зэрэг санаанд орсон бүх зүйлийг ярив.

Дээрхийн гэгээнтэн маш анхааралтай чих тавин сонсож байлаа. Түуний сонирхлыг төрүүлсэн зарим тохиолдлуудыг тодруулан асууж, заримыг нь нэг бурчлэн дүрслэн тайлбарлахыг хүс-ч байв. Далай ламын хувьд шинэ Найчүн Гүртэн тодорсон явдал ямар чухал болохыг би тэр үед дөнгөж ойлгосон юм. Тэр надаас миний санаа бодлыг асуухад би хариуд нь “Хэрэв би үнэхээр Гүртэн мөн бол, энэ ажлыг хамаг амьтны тусын тулд хийж бурхны номонд хүчин зүтгэнэ” хэмээгээд энэ үүрэгт ажлаа ямар ч эргэлзэлгүйгээр хүлээн авах болно гэдгээ илэрхийлэв.

Түүний зөвлөснөөр би ганц биеэр даяанд суухаар болов. Даяанд сууна гэдэг нь дэлхий ертөнцийг бүрмөсөн огоорно гэсэн үг биш, харин зөвхөн өдөр тутмын ажил үйлээс түр татгалзахын нэр юм. Тэгж байж хүн бие, хэл, сэтгэлээ билиг ухааны чанадад хүрэх дадал бясалгалд бүрэн зориулах боломжтой. Миний хувьд даяан нь нэг үгээр хэлэхэд биедээ сахиус буух нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Хүн өдөр тутмын үймээн шуугианаас хөндийрмөгц оюун санаа амарч түүний жинхэнэ мөн чанар сэргэж зүүд, зөн совингоо зөв таньж мэдэхэд дөхөмтэй болдог. Түүнчлэн даяан бясалгал хийснээр махбодоор урсах энергийн судлууд ариусна. Ингээд би Дамдин Хамсүм Силнон их багшийн зохиосон Дамдин Янсан (гурван ертөнцийг сүрээр дарагч) бурханд хандан хийх бясалгалыг хийлээ. Дамдин Янсан нь энэрэл нигүүлслийн бурхан Жанрайсиг бодьсадвагийн догшин дүр юм. Энэ дүр энгийн дүрслэлтэй бөгөөд нэг толгой, хоёр гар, хоёр хөлтэй. Энэрэл нигүүлслийн бурхан галын дөлөөр хүрээлэгдэн дүрслэгдсэн байх нь хүнд хачирхалтай сэтгэгдэл төрүүлэх авч энэ нь эх хүний хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн үгийн утгатай дүйж байгаа хэрэг.

7 “Би Далай ламын Чойжин

  1. Pingback: sport788

  2. Pingback: Event Management Company in Hyderabad

  3. Pingback: www.office.com/setup

  4. Pingback: online coffeeshop

  5. Pingback: Bolide

  6. Pingback: agen poker terbaik

  7. Pingback: Event Managers in Hyderabad

Leave a Reply