Номын санч Ц.Янжинцэрэнд баяр хүргэлээ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2015.09.28/ Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн Судалгааны албанд 1996 оноос 2014 оныг хүртэл номын санчаар ажиллаж байсан Ц.Янжинцэрэнд 60 насных нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Ц.Янжинцэрэн Улсын Их Хурлын Номын санд олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеийнхэнд мэдлэг оюунаа түгээн, ажлын арвин туршлагаасаа хуваалцаж ирсэнд талархаж буйгаа Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр илэрхийлсэн юм.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв болон Судалгаа, шинжилгээний хэлтсийн зарим ажилтнууд байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Номын санч Ц.Янжинцэрэнд баяр хүргэлээ

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply