Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭ хамтран санамж бичигт гарын үсэг зурав

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар гарын үсэг зурав. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь өөрийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, гишүүн хуульч өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах чиглэлээр ажиллах бол Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад өмгөөллийн эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх, хуулийн мэдлэг олгох, сургалт семинарууд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭ-ийн хооронд анх 2011 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан боловч хэрэгжих явц тухайн цаг үеийн байдлаас шалтгаалан харилцаа хамтын ажиллагаа түр завсардсан байсан юм. Энэ удаагийн арга хэмжээ өмнөх хамтын ажиллагааны үргэлжлэл болон цаашид хоёр байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, сэтгүүлчдийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хамгаалах, нэр төр алдар хүндтэй холбоотой хэрэг маргаанд хууль эрх зүйн туслалцаа өгч хамтран ажиллах болсноороо онцлогтой.

 

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо МСНЭ хамтран санамж бичигт гарын үсэг зурав

  1. Pingback: human hair weave

Leave a Reply