Тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн домог, хууч ярианаас

Төрлийн заяа хайсан сүнс

Дөрөвдүгээр ноён хутагт Манжийн хааны зарлигаар цаазаар хороолгон цаг бусаар нөхцжээ. Түүний сүнс эхийн умай олж мах цусанд бүрэлдэн тав дахь дүрдээ хувилахыг хичээж байж. Говь мэргэн вангийн хатанд олдон, түүнээс хүү болон төрвөл яалтай билээ хэмээн тэдний орчмоор эргэлдэх болжээ. Үүнийг совигнож мэдэрсэн хатан нэгэн шөнө зүүдэлжээ. Өөрөөс нь жигтэйхэн сайхан хүү төрж байх юм гэнэ. Түүний цэцэн мэргэн, ухаан билэгтэй нь тэр дороо л танигдан олныг шагшуулж байна гэнэ. Гайхамшигтай үр төрүүлсэн эхийг лам хуврагууд хүртэл дээдлэн шүтэж “Эх дагина” гэцгээж байх юм гэнэ. Ийм билэгтэй зүүд зүүдэлснээ хатан хавийн хүнд ярьчихжээ. Аманцар, сайрхуу, дур зоргоороо хатан зүүдээ гоёчлон дүрсэлж, нэмж чимж байгаад хэдэн өдөр дараалан баруун солгойгүй буржээ. Ингэж урьдчилан зарлаж, олны цагаан хэл ам татах нь шинээр мэндлэх хүүхдийг цөвтүүлдэг гэмтэй учир хутагтын сүнс ихэд таагүй болжээ. Гэсэн ч хатанд олдож төрюү гэсэн эрмэлзлэлээ орхисонгүй. Хатны бие нэгэнтээ чилээрхжээ. Тэр зүүн орон дээр хэвтэж хэдэн лам гүрэм уншиж байна гэнэ. Энэ байдлыг хутагтын сүнс тоонон дээрээс нь ажиглаж лам нарын номын чадлыг нь жаахан басаж байжээ. Алив хий юмыг тонилгон зайлуулах уншлага эрч оргилдоо хүрч хонх дамар хангинан, бүрээ, гандангийн дуутасхийн “пад пад” гэж хашгирахад хутагтын сүнс нэг мэдэхүйеэ үнсэн дээр нь хэвтэж байжээ. Үүнээс хойш нэгэнт тэднийх зохил болохгүйг мэдэн тэднийхээр эргэлдэхээ байж, ядуу зүдүүгээрээ нутагтаа зартай Дулдуйтынд төржээ. Данзанравжааг эхээс унуут Дулдуйт ажаа /аав нь/ орхимжоо тосон авахад гэгээ татсан гэдэг. Нярай эхэд өгөх шөлгүй тул Манжийн хааны Төмөр тэмээчнийхээс хонтой шаант олж ирэн “Мөч мах олдов, хүү минь заяа буян тэгш хүн биз” хэмээн эцэг эх нь ихэд билэгшээж байжээ.

Архи харамласан нь

Равжаа хутагт1Ноён хутагт сархад зооглоод хөлчүүхэн сууж байж. Явган ширээн дээр дүүрэн архитай галуун хүзүүт сөгнөөстэй, бага гарын хоёр мөнгөн аяга бэлэн харагдана. Чухам хэн нэгэнтэй гангар гунгар гэлцэн архи шимж жарган тухалж суумаар. Үүнийг нь мэдсэн мэт гаднаас нэг бадарчин ороод иржээ. Аяншиж цуцсан шинжгүй цовоолог, увайгүй царайтай, залирхаг гүйлгэнэсэн нүдтэй нэгэн байжээ. Данзанравжаа хүнийг нэг хараад л чухам хэнбугай дэргэд нь морилж явааг нэвт шувт таньдаг гэнэ. Бадарчинд аяганы амсар зуулгалгүй өөрөө архинаасаа аягалж уугаад л сууж. Тэсгэл алдарсан бадарчин,
-Ноён гэгээнтэн минь, юунд сархадаасаа хишиг үл хүртээнэ билээ? гэж царайчлангуй хэлжээ.
-Чи хө, хэн болоод архи уухыг хүсэмжилж байнам билээ? гэвэл,
-Би тэнгэр язгууртай цагаан яст хүн. Иймээс сархад нанчидад багаас дадсан гэжээ.
-Аа, тийм бололтой. Би илжиг болохоор ус гүзээлж сууна.
Та язгууртны газраа морилж, нанчидаа зооглож хайрла гээд нүүр өгөлгүй гаргажээ. Тэр хэнээс ч, юугаа ч харамладаггүй байсан гэдэг. Энэ удаад яасан юм бол оо…?

© duuren.mn

47 “Тавдугаар Ноён хутагт Данзанравжаагийн домог, хууч ярианаас

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Dungeon

  3. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  4. Pingback: YouJizz

  5. Pingback: situs poker

  6. Pingback: online casino

  7. Pingback: sehen

  8. Pingback: find out this here

  9. Pingback: human hair weave

  10. Pingback: DMPK Studies Organization

  11. Pingback: Diyala Coehuman

  12. Pingback: Appliance repair North York

  13. Pingback: appliance repair Richmond Hill

  14. Pingback: wedding planning companies in hyderabad

  15. Pingback: Firmenlogo stickerei

  16. Pingback: Affordable Search Engine Optimization

  17. Pingback: ORM solutions

  18. Pingback: colortsart

  19. Pingback: questions

  20. Pingback: csgo smurf accounts

  21. Pingback: cash advance

  22. Pingback: cheap online viagra

  23. Pingback: 토토사이트

  24. Pingback: bet on sports with bitcoin

  25. Pingback: bitcoin-casino.review

  26. Pingback: primoxyl

  27. Pingback: buy clenbuterol

  28. Pingback: Minneapolis Minnesota

  29. Pingback: metabolism studies in drug

  30. Pingback: bitcoin

  31. Pingback: Teen Chat Rooms

  32. Pingback: pk studies in USA

  33. Pingback: Newer Movies

  34. Pingback: kiln dried logs

  35. Pingback: perfect money hosting

  36. Pingback: liciteaza.injoycluj.ro

  37. Pingback: PK screening in Rats

  38. Pingback: Top online Casinos in New Zealand with No Deposit Bonus

  39. Pingback: gvk bio company news

  40. Pingback: New Pokies & the best offers for online casinos in NZ

  41. Pingback: vendors.somdbride.com

  42. Pingback: GVK bio sciences hyderabad

  43. Pingback: sklep internetowy z torebkami

  44. Pingback: O JUICE POPPERS

  45. Pingback: International Moving Companies

  46. Pingback: GVK Biosciences

  47. Pingback: Gvk bio company

Leave a Reply