Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг даалгавар өглөө. Уулзалтад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг төлөөлж “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг оролцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл хүнд ийм үед төр болон хувийн хэвшил үйл ажиллагаагаа нэгтгэж, хамтран ажиллах нь чухал. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан, энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дээрх гурван байгууллагын удирдлагуудад анхаарууллаа. Мөн Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байхыг зөвлөлөө.

Хүн бүр хуульд заасан татвараа төлөх учиртай ч татвар авахдаа бизнесийнхэн, баялаг бүтээгчидтэй зөв харилцаж зарчимтай ажиллах шаардлага байна. Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй. “Эксклюзив” компанийн дансыг хааж, захирлынх нь гадаад явах эрхийг хориглосноор тус компанийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ нь цуцлагдсан байна. Баялаг бүтээгчид, компаниудад бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгч байж бид татвараа авна гэдгийг анхаарч ажилла. Түүнээс биш “Эксклюзив” компани, татварын байгууллага хоёрын маргааныг шүүх гэж ийм уулзалт хийгээгүй гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

Ерөнхий сайдын хувьд аливаа кампаничилсан шалгалт хийхгүй байх чиглэл барьж ажиллахыг энэ оны эхэнд, хавар зарласан. Гэтэл компани, аж ахуйн нэгжийн удирдлага татварын албаныхны өмнө сөхөрч байна. Хууль хэрэгжүүлэх явцад татварын албаныхан төрийн сүр хүчийг хэтэрхий үзүүлж ажиллаж байна.

Төрийн хяналт, шалгалтын байгууллагынханд олон давуу тал, хүч бий. Гэхдээ цаг үеэ мэдэрч, эдийн засаг агшсан энэ үед компаниудын үйл ажиллагааг аль болох үргэлжлүүлэх, хүндрэлийг давах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь туслах цаг ирсэн. Хорьж цагдана, үйл ажиллагааг нь зогсооно, торгоно гэж хориг тавьж, сүрдүүлдэг арга барилаа халж тусална, дэмжинэ, ойлголцоно, зааж зөвлөнө гэж ажиллах цаг болсон гэдгийг хатуу анхааруулаад эдгээр байгууллагын удирдлагуудыг ажлын менежмент, арга барилаа өөрчилж ажиллахыг даалгалаа.

Татварын тогтолцоонд гажиг байна. Энийг бид засах ёстой. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулийг Засгийн газар өргөн  барьж, УИХ-аар хэлэлцэн батлагдсан. Ирэх оны эхний өдрөөс компани аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хууль хэрэгжинэ.

Манай улсын нийт татварын 98 хувийг 7500 аж ахуйн нэгж, 1,2 хувийг 65 мянган аж ахуйн нэгж төлдөг. Энэ 60 гаруй мянган аж ахуйн нэгж том компаниуд шиг татварын тайлан гаргадаг нь хүндрэл үүсгэж байна. Иймд Татварын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ хуульд оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанд танилцуулахыг Татварын Ерөнхий газрын даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.

“Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг  олгох, татвар төлөх хуваарийг нь гарган өгч, ойлголцож ажиллахыг зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

27 “Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо

  1. Pingback: pendaftaran cpns

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: car crash compilation 2017 usa

  4. Pingback: Corporate Event Planning in Hyderabad

  5. Pingback: ADME Services

  6. Pingback: Stix Events

  7. Pingback: open kitchen living room designs

  8. Pingback: Aws alkhazrajii

  9. Pingback: managed hosting mieten

  10. Pingback: server mieten

  11. Pingback: informática lisboa

  12. Pingback: primary 1 english

  13. Pingback: http://guaranteedppc.com

  14. Pingback: contract research organizations providing pharmacokinetic studies

  15. Pingback: green coffee

  16. Pingback: satta king

  17. Pingback: professional carpet cleaning potters-bar

  18. Pingback: Java Tutorial

  19. Pingback: gitano

  20. Pingback: colege11

  21. Pingback: viagra for sale

  22. Pingback: online casino

  23. Pingback: fingering orgasm

  24. Pingback: 토토사이트

  25. Pingback: her latest blog

  26. Pingback: krwawienie

  27. Pingback: Free UK Chat

Leave a Reply