Мөрөөдөл том байх тусам илүү ихийг бүтээдэг

ac0241a9-38c3-b1db-14df-d03b91f3f87c

Шимон Перес

Израилийн ес дэх ерөнхийлөгч, 93 настай Шимон Перес Украины нийслэл Киев хотод болж өнгөрсөн Ялтын Европын Стратег (YES) арга хэмжээнд оролцогсдын үзэж байгаагаар хамгийн  урамтай сайхан үг хэлжээ. Украины “Новое время” сонин түүний хэлсэн үгийг нийтэлсэн байна.

Бид газар нутагтай болохыг мөрөөддөг байсан. Гэвч бидэнд олдсон газар мөрөөдлийн нутаг биш байлаа. Энэ бол Ойрхи Дорнодын мянганы нэг хэсэг, бяцхан орхидос байлаа. Энэ нутаг бидэнд тийм ч таатай хандаагүй ээ. Тэнд намаг, шумуул, өмнөд хэсэгт нь цөл, чулуу л байсан. Шумуул, чулуу хоёроос сонгох хэрэгтэй байв. Хоёр нууртайгийн нэг нь сөнөсөн, нөгөө нь сөнөж байв. Алдартай голтой ч тэр нь усгүй байв. Өөрөөр хэлбэл ус огтхон ч  байсангүй. Ямар ч байгалийн баялаг, алт ч, газрын тос ч байсангүй. Тэр үед Ойрхи Дорнодод газрын тосны орон, ариун орон гэсэн хоёр хэлбэрийн улс оршдог гэж хэлцдэг байлаа. Манай орон юу ч үгүй учраас туйлын ариун орон байв.

Бид ганцаардмал байсан. Шашны ахан дуус, хэлний эгч дүүс, түүхэн хөрш гэж байсангүй. Энэ бүхэн Холокост(Жүүдүүдийг Фашистын Герман ялгаварлан гадуурхаж, хоморголон устгасан үйл явц – Орч.)-ын дараа болсон юм. Бид тэнд очоод юу хийхээ огтхон ч мэдэхгүй байлаа. Жинхэнээсээ огт мэдэхгүй байсан.

Яаж эрч идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг.

Байгалийн хамгийн том баялаг бол хүн гэж бид боддог байсан. Газар хүмүүсийг биш, харин хүмүүс л газрыг баян болгосон.

Бид бүгдээрээ эрдэмтэд болцгоосон юм. Израилийн фермер бүр, хамтрал (кибуц) бүр усгүй, хөрсгүйгээр хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэхийг судлаж эхэлсэн. Хөгжүүлж ч эхэлсэн. Энэ бол хай-тект суурилсан дэлхийн анхны хөдөө аж ахуй байсан юм. Би тэр үед Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан байсан. Бид услалт хийх гэж оролдож, бүлээн усаар модоо усалдаг байв. Тэгвэл илүү ургана гэж бодоцгоосон юм.

Үнэхээр гайхалтай нь хөдөө аж ахуй газарт түшиглэхээс  гадна хай-текэд суурилж болох нь тодорхой болсон. Өнөөдөр манайд ус хангалттай байна. Усыг ер нь олдог болохоос олборлодоггүй. Харин бид олборлож эхэлсэн. Амжилтанд ч хүрсэн. Бид усыг цэнгэгшүүлж, “ус бага уудаг”  хүнсний ногоо эрж, селекц хийж байлаа. Та бүхэнд жинхэнэ нууцыг дэлгэе: Таны юу олж байгаа биш, харин юуг бий болгож байгаа чинь л ирээдүйд чухал.

Бидэнд хүмүүс байсангүй, зэвсэглэл байсангүй. Бид хэзээ ч байлдаж байсангүй. Бид ердөө 450 мянган хүнтэй, генералуудгүй, цэрэг дайны туршлагагүй улс байлаа. Израиль улс байгуулахаар НҮБ шийдсэн ч хэрэг дээрээ дайн болж байлаа. Бид юу хийж чадах байв? Хоёр л зүйл хийж чадах байлаа.

Нэгдүгээрт, хүмүүс маань эрэлхэг зоригтой болох ёстой байлаа. Бидэнд сонголт байхгүй, бид зөвхөн ялах л ёстойг тэд ойлгох ёстой байлаа. Бид нэг л удаа ялагдвал бүх зүйл дуусах байсан юм.

Хоёрдугаарт, бид зэвсэггүй учраас түүнийг хийж эхэлсэн. Армийг төгс сайн болгохын тулд IT-г хөгжүүлэх хэрэгтэй болсон. Израилийн IT салбар армийнхаа төлөө ажиллаж эхэлсэн. Яагаад гэвэл бид дайсагнасан хүрээн дотор ганцаараа байсан юм.

Энэ бүхнийг би яагаад яриад байна вэ? Найзууд минь, та нарт бодож байгаагаас чинь хавьгүй их зүйл байгаа гэж би залуус, бүсгүйчүүдэд одоо ч хэлдэг. Битгий залхуурцгаа. Та нарт газар шорооны санал болгож чадахаас хавьгүй илүү зүйл байгаа. Өөрсдөд чинь өгөөгүй зүйлийг та нар бий болгож болно. Энэ бол бүгдэд хэлэх сургамж.

Украин бол хөдөө аж ахуйн салбар дахь дэлхийн хамгийн чухал орнуудын нэг. Та бүхэн үнэхээр ихийг нийлүүлдэг. Та бүхэн хөдөө аж ахуйгаасаа татгалзаж болохгүй. Та нар ард түмнийхээ авьяас, нөөцийг нэгтгэж, шинэтгэн сайжруулах ёстой.

Хүмүүст маш их боломж бий. Гэвч тэд бүгдээрээ жаахан залхуу юм. Ямар нэгэн зүйлд хүрье гэвэл ажиллах ёстой. Тэнгэрээс юу ч унаад ирдэггүй. Бид Израильд маш их ажилладаг байсан. Үүнд муу нь юу байна? Мэдэхгүй… Хүмүүс амралтаа аваад л явцгаадаг. Энэ бол цаг дэмий үрж буй хэрэг.  Би 90 хүрсэн ч хэзээ ч амралт авч байгаагүй. “Чи чинь солиотой юм уу? Яаж амардаг байна аа?” гэлцдэг. Харин би ажиллахыг илүүд үздэг. Би ажлаасаа баяр баясгаланг хүртдэг. Бас гутранги дорой байх хэрэггүй. Энэ бол цаг дэмий үрж байгаа хэрэг. Тэр тусмаа цаг үе өөрчлөгдөж байгаа үед.

Шинжлэх ухааны хойноос хөөцөлдөх хэрэгтэй. Шинжлэх ухаанд хил, хязгаарлалт байхгүй. Шинжлэх ухаанд рефлекс байдаггүй. Өнгөрсөн үеийн асуудлыг шийдэх гэж оролдох хэрэггүй. Ингэж болох эсэхийг би огт мэдэхгүй. Өнгөрсөн цаг ямар ч үүрэггүй. Хуучин алдааг давтахгүйн тулд л та бүхэн түүнийг судал. Өнгөрсөн цагт ирээдүй байхгүй, итгэл найдвар ч байхгүй.

Ихэнх хүмүүс төсөөлөхийг биш, дурсахыг эрхэмлэдэг нь хамгийн том алдаа. Та юуг дурсахыг хүсч байна? Алдсан бүхий л алдаагаа юу? Түүхэнд тулгуурлаж болохгүй. Түүхчид чинь эрх мэдлийг гартаа атгаж байсан хаад ноёдын дуу хоолой, тэд юу ярих хэрэгтэйг л ярьдаг байсан.

Хүмүүс ямар нэг юмнаас айдаг… Бидний  хэрхэхийг гагцхүү Бурхан л мэднэ.

Эргээд харвал таны хамгийн том алдаа юу байсан бэ гэж надаас заримдаа асуудаг. “Бид агуу их мөрөөдөлтэй гэж бодоцгоодог байсан. Тэгвэл одоо тэр мөрөөдлүүд маань тийм ч их зүйл байгаагүйг ойлгоцгоож байна. Илүү ихийг мөрөөд. Мөрөөдөл чинь том байх тусам илүү ихэд хүрнэ” гэж би хариулдаг.

Танай залуу үе гайхамшигтай байна. Гэвч тэд улстөрчдийг ад үзэж байгаад уур минь хүрч байна. Тэд улстөр авлигажлаа, бидэнд хэрэггүй  гэцгээж байна. Та бүхэн шудрага үнэнч юм бол, шудрага улстөрийг хүсч байгаа юм бол очоод шудрага улстөрийг бий болго гэж би тэдэнд хариулах байна.

Энэ бүхэн өнгөрсөн цагаас миний өөрөө тээж ирсэн сургамж юм шүү.

Хүмүүс хэрхэн эрч идэвхтэй хэвээр үлдэх вэ гэж надаас асууцгааж байна. Маш амархан. Өөрийнхөө мөрөөдөл, ололтыг сэтгэл дотроо тоолоод үз. Мөрөөдөл чинь илүү бол та залуухан хэвээр байна гэсэн үг. Хэрвээ эсрэгээрээ бол та хөгширчээ.

© duuren.mn

7 “Мөрөөдөл том байх тусам илүү ихийг бүтээдэг

  1. Pingback: Shemale.UK

  2. Pingback: دانلود فیلم ایرانی

  3. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  4. Pingback: gvk biosciences

  5. Pingback: jeux de friv

  6. Pingback: click here for more info

  7. Pingback: Quality Drug Metabolism and Pharmacokinetics Companies

Leave a Reply