Хүн нэгэн зэрэг 3-4 зүйл боддог Хүний оюун ухаан дээд тал нь 3-4 зүйлийг нэгэн зэрэг сэтгэх чадвартай байдаг. Харин санах ой дээд тал нь долоон салангид зүйлийг нэгэн зэрэг тогтоох чадвартай байдаг байна. Тиймээс ч утасны дугаар долоогоос илүүгүй тоотой байдаг. Судлаачдын тайлбарласнаар жинхэнэ гоц ухаантан л салангид долоон зүйлийг нэгэн зэрэг тогтоох бөгөөд энгийн хүмүүс ихэнх тохиолдолд аливаа зүйлийг багцалж ойлгодог байх жишээтэй. Тухайлбал, утасны дугаарыг хүн хоёр юм уу, гурав гурваар нь салгаж тогтооно. Мөн цээж бичгийг өгүүлбэр өгүүлбэрээр нь салгаж сонсоно. © duuren.mn