Нүглийн зураглал

csm_3-kh_03_5277b60d0a

Илья Чусов

Хүний амьдралын зорилго томоор яривал өөрийн Би, сэтгэлийнхээ чансааг төгөлдөршүүлэх явдал билээ. Янз бүрийн чиглэлд гаргасан алдаагаа засах үед ийн төгөлдөршдөг. Буруу үйлдэл нь буруу бодол, сэтгэл хөдлөлөөс үүддэг. Өөрөөр хэлбэл ухамсрын буруу суурь төлөвшлөөс болох бөгөөд учир шалтгаан-үр дагаврын гинжин холбоо нь Дээд оюун ухаан-Бурхантай буруу харьцах түвшинд хүргэдэг. Энэ тохиолдолд би юмсыг   материалист   үзлээр   харсангүй,   мен   бүхнийг Бурханчлах хандлагын онцлогийг ч харгалзсангүй. Дээд оюун ухаан оршин байдаг, тэр нь биднийг яаж ийгээд ивээдэг, бидний хэн нь ч гэсэн бие махбодын эмзэгхэн эд эсэд байршуулсан хүч чадалгүй өчүүхэн ухамсар биш, харин Нэгдмэл Бүтэн зүйлийн нэгээхэн хэсэг нь гэсэн ертөнцийг хүлээж авах огт өөр үзэл бидэнд чухал байна.

Ийм үзэл өдгөө квантын онолчид дунд түгээмэл бий.

Би ч бас энэ л үзэл онолын талын хүн. Хүний өвчин гэдэг түүнийг хүмүүжүүлж байгаа “ташуур”, хүний үүрэг нь хувийн алдаагаа олж тогтоох болохоос дүр зургийн талаар бүхэл бүтэн төсөөлөл бий болгох явдал биш гэж би үздэг.

Хүн мэдээллийн өнгийн хувьд долоон давхаргаас бүтдэг бөгөөд хамгийн цул давхарга нь махан бие гэдгийг сануулъя. Өвчин яаж бий болдог вэ гэсэн асуулт тавья. Эхлэл нь маш энгийн тохиолдол. Төмс цэвэрлэж байгаад хуруугаа эсгэчихлээ. Өвчний эх сурвалж нь махан бие. Үлдсэн түвшнүүдэд ч бас ямар нэгэн үйл явдал өрнөдөг. Эфир биед махан биеийн зураг өөрчлөгдөнө. Эсгэсэн, магадгүй дараа нь идээлсэн нь сэтгэл санааг “Ашгүй дээ ажилдаа явахгүй боллоо”, эсвэл “Цусанд л бузар битгий орчихоосой” (астраль түвшинд) гэж эерэг, сөрөг ямар нэг байдлаар өөрчлөнө. Менталь түвшинд болохоор юу түрхэх вэ гэж бодогдож эхэлнэ. Каузаль түвшинд болохоор эмчид очих уу үгүй юу гэсэн шийдвэр гарна. Дүгнээд үзье дээ. Эх үүсвэр нь доор байна. Дээшлэх тусам ёс юм шиг эмзэглэл нь суларч байна. Хүн хэрвээ хийрхүү нэгэн л биш бол махан бие болоод эфирэн түвшинд л эмчлэх хэрэгтэй. Үлдсэнийг нь зөнгөөр нь орхиж болно.

Буцламгай усанд түлэгдсэнийг эмчилсэн тухайгаа өмнө нь би ярьсан. Нэг тийм тохиолдол шинэ жилийн шөнө, арваннэгэн цагт таарсан юм. Гар нь аймшигтай болсон харагдаж байлаа. Гэвч ийм тохиолдолд манайхан надад итгэдэг юм. Шөнийн арванхоёр гэхэд бүх зүйл хэвийн болно гэж намайг хэлэхэд тэд итгэлээ. Ингэснээр өвчин менталь, каузаль түвшин рүү нэвтрэхийг зогсоож чадлаа. Астраль түвшин (сэтгэл хөдлөл) мэдээж өөрчлөгдлөө.

Намайг гараа өвчтэй хэсэгт хүргэн эрч хүч дамжуулахад эфир түвшин буюу зураг нөхөн сэргэж эхэллээ. Зураг сэргэмэгц махан биеийн эд эсүүд түүний дагуу төлжлөө. Шөнийн арванхоёрт түлэнхийн тухай мартчихсан   зууш   идэж,   хундага   тулгацгаав,   Хоёр хоногийн дараа түлэнхийн сорви ч ариллаа.

Гэхдээ   өвчин   заавал   бэртэл   гэмтлээс,   өөрөөр хэлбэл махан биеийн түвшнээс эхлэх албагүй. Ихэнхдээ эсрэгээрээ байдаг. Буруу үйлдэл хийж байгаа, эсвэл үзэл бодол чинь цогцоороо буруу, түүнийг өөрчлөх цаг нь болсныг илэрхийлдэг. Жишээлбэл тодорхой хүний (буддхиаль түвшин) ёс зүйн төлөвшил нь түүнийг эхнэрээ хуурахад хүргэж болно. Тэрээр нэгэн цагт нууц амрагтай боллоо. Махан биеийг оруулаад бүх түвшинд нөлөөлнө. Хүн эхэндээ аз жаргалтай байна. Гэвч хэсэг хугацааны дараа мэдэгдэхүйц хасах үзүүлэлтүүд гарч ирнэ. Бүгдийг нь тоочих аргагүй л дээ, гэвч… Эхнэрт нь ямар нэг сэжиг төрнө. Нөхөр илүү уран гоё худал хэлдэг болно (менталь түвшний гажиг). Эхнэртэйгээ цуг “гэгээн ням гараг”,  баярын өдрүүдийг өнгөрөөх зуур нууц амрагаа энэ хооронд араар тавьчихаагүй байгаа хэмээн санаа зовно. Нууц амрагтайгаа байхдаа гэрийнхээ бичгийн ширээн дээр сэжиг бүхий агуулгатай зурвас үлдээснээ санан эхнэр гэнэт харчих вий гэж түгшинэ.   Өөрөөр хэлбэл астраль түвшинд баларч байна гэсэн үг. Ийм “гурвалжин” нь “олон өнцөгт” болох нь элбэг бөгөөд махан биеийн түвшинд ХДХВ зэрэг муу муухай юмыг хаман авах магадлал хэдэн арав дахин өсдөг. Хүн хүсээгүй атлаа эрсдлийн бүлэгт багтчихдаг. Аянга дурын цагт бууж мэдэх бөгөөд хаанаас гэдэг нь тодорхойгүй.   Хүнд ямар нэгэн арьс өнгөний өвчин тусна, зүрх нь хаагдаж (сэтгэл муутай баОсны төлөө), инсульт (бодлогогүйн төлөө) болж ч мэднэ. Золгүй явдал нэгэнт учирсан хойно л хүн өөрийнхөө амьдралын орлого зарлагын дэвтрийг сөхөн харьцуулан тооцож эхлэх нь илүү олон. Эхнэрээ араар нь тавьж болохгүй гэдгийг тэр ойлгох юм бол эхэндээ энэ нь толгой эргүүлсэн зүйл  төдий  санагдаж тоймтой  ашиг  тус үзүүлэхгүй ч гэлээ хүмүүжүүлэхүйн хэлхээс битүүрч, буддхиаль түвшний нэг үзүүлэлт өөрчлөгдөн хүн оюун санааны хувьд өсч хөгжинө. Энэ л хэрэгтэй.

Өөр нэгэн чухал, маш чухал нөхцөл бий. “Энэ чинь аль эртний явдал. Тэр цагаас хойш өчнөөн юм болж өнгөрсөн” гэж заримдаа надад сэтгэл амар хэлцгээдэг. Гэтэл нүгэлд цаг хугацааны хуучралт гэдэг юм байхгүй. Нарийн биеийн аль нэгэн давхаргад ямар нэгэн алдаа байж л байвал энэ алдаа бусад давхаргадаа хүрч, улмаар махан биеийг өвчлүүлэх боломж үргэлж бий.

Эмэгтэйчүүд дөчөөд насандаа хөхний өвчнөөр ноцтой өвдөх нь элбэг. Үүний оюун санааны шалтгааныг хүүхэд төрөх үеийн хоёрхон жилийн цаг хугацааны уйтан завсраас эрэх хэрэгтэй. Эх хүн энэхэн хугацаанд л хүүхдэдээ бүх цагаа зарцуулах хэрэгтэй байдаг. Гэтэл тэрээр яг энэ үеэрээ эрдмийн зэрэг хамгаалах бүтээл дээрээ сууж байсан бол түүнийг хожим нь, хүүхэд нь нас биед хүрэх үед таагүй зүйл хүлээж байдаг.

Ийм харьцангуй ээдрээтэй нөхцөлд Бурхан чамаас юу хүсээд байгааг яаж мэдэх вэ? Алдаа, нүглээ хаанаас хэрхэн эрэх вэ? Хувилбар маш олон байж болох учраас аль нь болохыг таах гээд үз дээ. Хамгийн гол нь Дээрээс бидэнд илгээж буй түүнийгээ засч зал гэсэн тэмдэг дохиог ашиглаж сурах хэрэгтэй. Ийм тэмдгийг Дээрээс байнга илгээдэг боловч бид тэр болгоныг нь сонсохгүй юм даа. Үүнд хэд хэдэн шалтгаан буй.

Нэгд. Бид хөгжингүй материализмын эринд амьдардаг, хэзээ нэгтээ сүмд очдог ч гэлээ энэ нь Бурхан зөвхөн зөнч мэргэдтэй л ярилцдаг гэж итгэхэд маань саад болдоггүй. Үүндээ итгэлтэй байх аваас дурын “дуу хоолой”, аливаа ер бусын “тэмдэг” анзаарах аваас сэтгэцийн ямар нэгэн өвчин туслаа гэж айн цааш түлхэх болно. Тийм өвчнүүд үнэхээр байдаг л даа. Гэхдээ туйлшрахад амархан. Ямар ч байдлаар хамаагүй Гэгээрсэн, гэгээрч буй хүнийг бүгдийг нь өвчтэй хүмүүс гэх болно. Материалистууд энэхүү туйлын буруу үзлийг баримталдаг. Чамд заримдаа тэр энэ аргаар Дээрээс хэл дохио ирдэг гэдгийг олны өмнө нээлттэй зарлахын тулд ер бусын эр зоригтой байх хэрэгтэй. Дээд оюун ухаан оршдогт итгэхгүйгээр чи ямар ч тэмдэг дохиог сонсож чадахгүй. Бүр Бурхан чихэнд чинь хашгирсан ч сонсохгүй. Бурханд итгэж, Тэр бидэнтэй харьцах сонирхолтой байна гэж үзэх хэрэгтэй. Энэ бол эхний чухал нөхцөл.

Хоёр дахь шалтгаан нь техникийн асуудал. Тэнгэрийн дуу хоолойг сонсохын тулд бодол санаа, сэтгэл хөдлөлөө захирч сурах хэрэгтэй. Яриа заавал дараалалтай байх ёстой. Чи асуултаа асуугаад хариуг нь сонсохын тулд чив чимээгүй болно. Оюунд чинь бодол, сэтгэл хөдлөл огт байхгүй цэвэр байх ёстой.

Чи бол буддынхны ярьдгаар даяанч мэт, огт юу ч сонирхоогүй хүний хүлээлтээр хүлээх ёстой. Тэгсэн цагт л чи хариу сонсоно. Хэрэв Тэр чамтай ярихыг хүсвэл шүү. Өөрийн таагүй бүхнийг хөндлөнгөөс харахын тулд “өөрийгөө эзэмдэж” сурах нь өөрийгөө хүмүүжүүлэх агуу том ялалт юм. Тийм хүмүүс цөөхөн. Гэхдээ бий. Энэ бол хүрч болдог л түвшин. Гагцхүү хүсэх л хэрэгтэй. Толгойгоо гашилгах, шөнөжин унтахгүй байх зэрэг үнэнд хүрэх материалист арга нь толгойг шал дэмий бодлоор дүүргэж, тэр нь цорын ганц хэрэгтэй, огтоос санамсаргүй бодолд нэвтрэх боломж олгодоггүй учраас хэл дохиог сонсоход саад болдог. Өөрийн хамгийн чухал асуудлаар хэл тэмдэг сонсохын тулд чи уг асуудалд аль болох хайхрамжгүй хандахыг хичээх хэрэгтэй гэсэн дүгнэлт эндээс гарч байна. Сэтгэл хөдлөл ингэж л дарагдаж, үнэн ингэжл нээгддэг. Чи ингэжл нүглээ мэдэж, гаргасан алдаагаа (улирч хуучирсан байх нь ч хамаагүй) засах хамгийн зөв шийдлийг олж чадна. Ингэснийхээ дараа гаргасан алдааныхаа төлөө Бурханаас өршөөл эр. Үүнийг нүглээ наманчлах гэдэг. Нүглээ наманчлах нь эрүүлжихүйн үүдийг нээдэг. Энэ нь хамгийн зөв, шулуун зам. Энэ зам хааш нь аваачих вэ? Бурханд хүргэнэ. Зорилго нь чухамдаа энэхүү оюун санааны нэгдэл нийлэмж бөгөөд өвчнийг анагаах нь ердөө зорилгодоо хүрэх зам төдий юм. Материалист дал модноос саяхан буусан сониуч уншигч “Нүглийг ойлгох энгийн замыг яагаад зураглаж өгөхийг хүсэхгүй байна? Эсвэл чи өөрөө түүнийг мэддэггүй юм уу?” гэж асууж мэдэх л юм. Би тэр уншигчид “Нийтлэг зам гэж байхгүй, нийтлэг дүр зураг ч гэж байхгүй. Бурханд итгэж, мүс чанарынхаа дуу хоолойг сонсож, өөртэйгээ цуцалтгүй ажилла. Тэгэхийн цагт чи юунд буруутайгаа ойлгоно” гэж хариулна. Зарим зүйлийг сургаж болохгүй ч сурч болдог. Эрхэм уншигч минь би уриалан дуудагч болохоос замч хөтөч биш ээ.

Гэхдээ “будаа өгчих” ганц нэг зүйл бий бөгөөд тэдгээрийн талаар дор өгүүлье. Аль нэгэн эд эрхтэний өвчлөлт, нүглийн “төрөл зүйл” хоёр харилцан шүтэлцээтэй байдаг аж. Жишээ авъя. Эрчүүдийн талбарт тоглох дуртай, эрх мэдэл бүхий эмэгтэй байжээ. Тэрээр эрчүүдтэй адил үйлдэл хийж, эрэгтэй хүн шиг сэтгэж, сэтгэл хөдлөл нь ч эрэгтэй хүнийх мэт болж хувирна. Миний ажигласнаар бол тодорхой нөхцөлд эдгээр эмэгтэйчүүдэд эмнэлгийн асуудал, тэгэхдээ бүр эмэгтэй эрхтэн-умайтай холбоотой асуудал үүсдэг. Гоц мэдрэхүйтэн асуудлыг эхэнд нь, эфир биеийн түвшинд мэдэрнэ. Харин сонгодог эмч болохоор умай сав бүр үрэвссэн хойно л мэднэ. Энд яах хэрэгтэй вэ? Сонгодог ангаах ухаан зөвхөн махан биеийг л эмчилдэг. Эмчилж л байг. Гэтэл өвчний эх үүсьэр нь нарийн биед байдаг. Уг эмэгтэйг амьдралын хэв маягаа өөрчлөхийг ятгаж итгүүлж чадах сэтгэлзүйч хэрэгтэй. Тэр цагт л өвчний шалтаг арилж, сонгодог анагаах ухаан эдгэрүүлж чадна. Харин тийм мундаг сэтгэлзүйчийг хаанаас олж болох вэ? Амьдрал гэдэг хатуухан эд. Сэтгэлзүйч байхгүй бол тэр эмэгтэйн зовлон шаналал түүнийг өөрөө өөртөө сэтгэлзүйч болгон хувиргана. Тэгж өөрчлөгдөхгүй л бол эмнэлгийн онош муу хэвээр л байна.

Илъя Чусов

 © duuren.mn

Нүглийн зураглал

  1. Pingback: hair bundles

Leave a Reply