Хулганайн Тэргэлийн бичвэр буюу  хувь заяаны эргүүлэг

tergel149263832201501031057“Гадаадад амьдарч байгаа монголчууд урвагч мөн үү?” гэсэн бичвэрийг яруу найрагч Х.Тэргэл өнгөрсөн долдугаар сард өөрийн нүүр номондоо байршуулжээ. Ярих ёстой сэдвийн нэг яалтгүй мөн. Монголчуудыг хагаралдуулж, хүчгүй, эв нэгдэлгүй болгож байгаа олон олон асуудлын нэг.

Хувь заяаны эргүүлэг хүнийг хаана ч төрүүлж, хаана ч амьдруулж, хаана ч үхүүлж мэднэ. Хүн өөрөө хичээвэл хүссэн газраа сайхан амьдраад хүссэн газраа ясаа тавина. Эс хичээвэл, элдэв саадыг давах гарц олж чадахгүй бол амьдрал гэдэг хүчит давалгаан түүгээр яаж ч тохуурхаж, яаж ч хатуурхаж мэднэ. Цаг төрийн хувьсал өөрчлөлт, хувь тавилангийн эрхшээл дор хүчин мөхөсдсөн хүмүүн эх оронч байж чадах уу, эх оронч байх нь юунд хэрэгтэй юм бэ гэсэн асуулт хариу нэхнэ. Эх орон бол бидний сэтгэл зүрхийг нэгтгэж байгаа, биднийг бусдаас ялгаруулж байгаа гол зүйл. Монгол хүн болж төрснийхөө хувьд бид эх орноо хайрлах үүргийг түүхийн өмнө, өвөг дээдсийнхээ өмнө хүлээдэг. Монгол гэдэг хэнийг ч халдаашгүй дархан хилтэй, хэнээс ч зээлээгүй төрөлх хэлтэй, хэнээс ч булаагаагүй газар нутагтай, хэний ч өмнө бахархах өв соёлтой үндэстэн гэдэгт л хамаг учир оршдог. Энэ бүхэн нийлээд монгол бахархлыг үүсгэж, энэ бүхний нэгдэл нь эх оронч сэтгэлээр илэрдэг.

“Эх оронч байхын тулд заавал Монголдоо амьдарч, Монголын иргэний үнэмлэх өвөртөлсөн байх шаардлагатай юу? Харийн газарт төрсөн монгол үрс монгол хүний тооноос хасагдаж, монгол гэж өөрөөрөө бахархах эрхгүй болох ёстой юу?” гэсэн зүй ёсны асуулт Х.Тэргэлийн бичлэгээс уншигдаж байна.  “Эх орондоо бие нь байвч сэтгэл зүрх огт байхгүй хүмүүс Монголоор бишгүй л дүүрэн байна” гэсэн түүний хатуу боловч үнэн үгнээс гол зурсан гомдол гонсойлт анзаарагдана.

Эх оронч байх, Монголдоо хайртай байхад хаана амьдрах, хэн байх нь  үнэндээ ямар ч хамаагүй. Говийн ганц айлын малчин хүү, далайн чинадад амьдран суугаа оюутан бүсгүй хоёрт нэг нь ойр, нөгөө нь хол байгаа гээд эх орноо өөр өөрөөр хайрлана гэж юу байхав дээ. Эх оронч сэтгэл гэдэг холдохоор дундарч, ойртохоор дүүрдэг эд биш. Харийн тэнгэр дор, хүний газарт эхээс мэндэлсэн монгол үрд монгол хүний тоонд багтах эрх нь нээлттэй баймаар байна. Эх оронч сэтгэлийг иргэний үнэмлэхээр биш, харин Монголоо гэсэн сэтгэлээр нь л хэмжүүштэй. Тийм болохоор хувь заяаны эрхээр харьд хүүхдээ төрүүлсэн аав ээжүүд үр хүүхдээ хаанахын иргэн байхад нь санаа зовохоос илүүтэйгээр монгол хүн болгох, Монголд сэтгэлтэй болгох тал дээр нь анхаармаар санагдана.

Монгол хүн хаана байна, тэнд Монгол Улс байна гэдэг ухамсар, сэтгэхүйг хүн бүрт багаас нь суулгаад өгчихвөл  харьд байгаа монголчууд минь эх орноо сурталчлах, эх орондоо туслах тал дээр илүү л ихийг хийнэ дээ. Хилийн дээс алхсан л бол хүн болгон эх орныхоо төлөөлөл болдог. Сайн явбал Монголын нэр гарна, саар явбал бас л Монголын нэр гарна. Гадаад ертөнцөд чиний аль аймаг сумын аль жалга довных гэдэг даанч хүртээлгүй. Тийм болохоор бүгд монгол хүн гэдэг нэрийг  бүтэн авч явахын төлөө хичээмээр санагдана.

Даяаршлын энэ эрин улс үндэстэн болгонд тэгш олгосон нэг боломж нь Хил хязгааргүй эх орныг бий болгох боломж юм. Үүгээр би юу хэлэхийг хүсэв ээ гэвэл хаана төрсөн, аль улсын иргэн, ямар боловсрол мэдлэгтэй, ямар шашин шүтлэгтэй, ямар хэлтэйгээс үл хамааран Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй бүхэн нэгдэн ХИЛ ХЯЗГААРГҮЙ МОНГОЛ УЛС байгуулах сайхан боломж нэгэнт бий болжээ.  Монголчуудаар бахархдаг, монголчуудад туслахыг хүсдэг монгол биш хүмүүс энэ дэлхийн хаа сайгүй байгаад би итгэдэг. Тэд яагаад виртуаль Монголын иргэд байж болохгүй гэж? Монголын төлөө  гэсэн сайхан сэтгэлтнүүд өнөөгийн төр засгийн хийж чадахгүй байгаа зөндөө зүйлийг амжуулсан, амжуулж ч байна. Тэдэн дунд харийн хүн ч бий, монгол хүн ч бий. Монгол үнээний сүүний гарц дэндүү бага, малчдын орлого муу юм хэмээн халаглаж байсан япон жуулчин өвгөн нутаг буцахынхаа өмнө хөтөч, хэлмэрч нараас “Монгол орныхоо төлөө үнэнчээр зүтгэнэ” гэсэн ам тангарагийг нь авч байгаад малчдын үнээг сайн чанарын үрээр зохиомлоор хээлтүүлэх ажлыг өөрийн хөрөнгөөр хэдэн жил хийлгэсэн нэгэн жишээг би сайн мэднэ. Монгол залуус ч хэлсэн үгэндээ эзэн болж ажлыг нь сайн хийж өгсөн сөн. Ийм жишээ амьдрал дээр зөндөө бий. Өөр улсын иргэн хүний Монголын төлөө гэсэн сэтгэл, үйлдлийг өөртэйгээ жишиж үзээд ичих тохиолдол надад заримдаа гардаг. Тэр бүрт хэн нь илүү монгол вэ гэх бодол төрдөг.

Монголдоо байсан бол цалингаас цалингийн хооронд хүргэж ядан сэтгэл дундуур явах, эсвэл ажилгүйчүүдийн эгнээнд шилжин өдөр хоногийг тэгж ингэсхийн өнгөрөөх  байсан хичнээн хүн харийн оронд зориглон очиж, ар гэрийнхээ санхүүд нэмэр болж, дээр нь очсон газрынхаа хэл соёлоос сурч, шинэ мэдлэг, технологи эх орондоо авчирч байгаа билээ? Ингэж яваа хүмүүсээ баатар мэт бодох ёстой атал урвагч тэнүүлчээр нь дуудах нь юусан билээ.Ямар аргатайдаа л яруу найрагч Х.Тэргэл “Урвагч хэмээн цоллогдох хэмжээний хүмүүст улс орноо зарж идэгсэд, харийн гүрний томчуудын гар хөл бологсод, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль гарган улайрагсад гэх мэтийн хүмүүс хамрагддаг юм шүү дээ” гэж учирлах билээ дээ.

Харийн оронд ажиллаж амьдарч, нүдний ялгаа арилахын хэрээр хүн эх оронч болдог юм байна гэж би боддог. Хулганайн Тэргэлтэй би нэг редакцид ажиллаж байсан. Хайрын тухай, үхлийн тухай, үзэмж гоогийн тухай бичсэн залуугийн бадгуудыг нь мэднэ. Хар цагаан хэл аманд идүүлж, хагдарвал хагдрахаар явсан үеийг нь мэднэ. Утга зохиол гэдэг их айлын босгыг анх алхсан, нүүр хагарсан, алдар хүндийн оргил руу мацаж явсан үеийг нь мэднэ. Монголдоо хайртай найрагч гэдгээ шүлэг найргаараа эрт харуулсаан. Гэхдээ сүүлийн үед бичиж байгаа нийтлэлүүдээс нь, нийгэмрүү хандсан уриалга, сануулж сэрүүлэх оролдлогоос нь түүний эх орноо хайрлах хайр улам ч ихээр ундарч байгааг анзаарч байна. Харийн оронд амьдарлаа гээд эх оронч сэтгэл дундардаггүйг тэрээр харуулж чадаж байна.

“Монгол дуу сонсож хааяа нэг архидахдаа эх орон, ээж аав гэж матрын нулимс дуслуулагчийг ч бас харахуйяа өрөвдөлтэй агаад өчүүхэн” хэмээн тэрээр харьд байгаа монголчууддаа хатуу үнэнийг сануулсан байна лээ. Бас л нэг том ухаарал, зөв сануулга. Хувь заяаны эргүүлэг хэнийг ч хаана ч аваачиж болно. Тэр лав авьяаслаг найрагч Хулганайн Тэргэлийг холын Америкт авааччихаж. Чингэснээрээ эх орноо улам ихээр хайрлаж, бодит үнэнийг эрс шулуухан хэлэх хүслийн галыг найрагчийн сэтгэл зүрхэнд өрдчихжээ.

Урианхан Б.Галаарид
2015.09.16. 


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

Сэтгүүлч Б.Галаарид            

49 “Хулганайн Тэргэлийн бичвэр буюу  хувь заяаны эргүүлэг

  1. Pingback: DMPK

  2. Pingback: pezevenk

  3. Pingback: mold removal

  4. Pingback: Aws Alkhazraji

  5. Pingback: riveramanpowerservices.in

  6. Pingback: lace frontal

  7. Pingback: satta matka

  8. Pingback: arab colarts

  9. Pingback: kemhan

  10. Pingback: appliance repair Richmond Hill

  11. Pingback: Dokter gigi jakarta timur

  12. Pingback: guaranteedppc.com

  13. Pingback: Innovation Tree

  14. Pingback: apoio informático

  15. Pingback: 主页1

  16. Pingback: aménagement dressing

  17. Pingback: forex signals

  18. Pingback: smerter

  19. Pingback: sciences

  20. Pingback: Tree of Innovation

  21. Pingback: The Best

  22. Pingback: browse this site

  23. Pingback: penis enlargement

  24. Pingback: this page

  25. Pingback: http://bitcoincasino.today/how-does-bitcoin-casino-operate/

  26. Pingback: http://bitcoinsportsbooks.info

  27. Pingback: instakram kahpeleri

  28. Pingback: Free UK Chat Rooms

  29. Pingback: Visit This Link

  30. Pingback: Surgical Drape fabric

  31. Pingback: low protein binding

  32. Pingback: iphone 7 screen repair

  33. Pingback: Teen Chat Rooms

  34. Pingback: Fixyourwaterdamage.com

  35. Pingback: paypal hosting

  36. Pingback: weber state student housing

  37. Pingback: International Moving Companies

  38. Pingback: PK screening in rodents

  39. Pingback: Weitere Tipps hier

  40. Pingback: unicc tor

  41. Pingback: GVK BIO COMPANY

  42. Pingback: GVK BIO COMPANY

  43. Pingback: eleganckie torebki do pracy

  44. Pingback: GVK Bio

  45. Pingback: GVK BIO

  46. Pingback: purchase order system for small businesses

  47. Pingback: human disease models in animals

  48. Pingback: www.northjerseydryervent.com

  49. Pingback: pralnia stargard

Leave a Reply