Гэм буруутанд өршөөл үзүүлсэн нь

11026004_821577247891025_7259093443188625985_nОросын II Александр хаан 1864 оны Шүүхийн шинэтгэлийн өмнө хоригдогсдын нөхцөл, хорих тогтолцооны байдалтай биечлэн танилцахаар Орос орноор хэдэнтээ явжээ.

Орон нутгийн нэгэн шоронгийнхон Эзэн хаанд аман хүсэлт мэдүүлүүлэхээр 120 орчим хоригдлыг жагсаажээ. Хаан жагсаалын дагуу алгуурхан алхах зуур хүн болгоноос “Яагаад шоронд орсон бэ? Ямар хүсэлттэй байна?” гэж асууна.

Шоронд байгаа хүмүүс шийтгэлийн тогтолцоо ихэд зөөлөрнө гэдгийг мэдэж байсан болохоор хүн болгон л онцгой боломжийг ашиглаад авахыг хүсч гэм буруугүй атлаа шоронд хатаж байна гэцгээв.

Амьдралын ухаан суусан 46 настай Хаан цөстэй хулгайч, аймшиггүй алуурчдыг нэвт шувт мэдрэх ч тэдэнд юу ч хэлсэнгүй.  Харин “гэм буруугүй” тухай ичгүүргүй мэдэгдлийг сонсох тусам улам бүр царай нь барайна.

Тэгээд тариачин бололтой 35 орчим насны хоригдол эр рүү дөхөж очлоо.

“За тэгэхээр чи ч гэсэн бас огт буруугүй юу?” гэж асуув.

“Дээдэс минь, яаж буруугүй байхав дээ? Дүүрэн буруутай. Үүнээс илүү гэм нүгэл гэж байхгүй” хэмээн цайлган эр аргаа барсан байдалтай өчлөө.

Хаан “Шоронд яагаад орчихов?” гэж асуулаа.

Тариачин эрийг орон гэргүй, морь малгүй хэнд ч хэрэггүй хүргэн гэж хадам аав ээж, хүр дүү нар нь хичнээн жил дээрэлхэж, үгээр идэж, доромжилдог байж.  Эцэст нь мань эрийн гомдол туйлдаа хүрч гэрийнхэн нь талбайд ажиллаж байх хооронд байшин, бүх ямаа, хашаа хороог бүгдийг нь шатааж орхижээ.

Хаан түүний яриаг анхааралтай сонсоод шоронгоос гараад төрөлх тосгондоо очих хүсэлтэй эсэхийг нь сонирхов. Мөнөөх эр тийм хүсэл алга, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож ажилчин болмоор байна гэж хариулав.

Хаан зайтай зогсож байсан шоронгийн даргыг дуудаад “Танай шоронд ганцхан энэ хүн л гэм буруутан юм байна. Энэ хоригдолд өршөөл үзүүлэхэд ямар бичиг цаас хэрэгтэй байна, бүгдийг бэлдээд маргааш надад гарын үсэг зуруулахаар хүргүүл. Гэмгүй хүмүүс дунд ганцхан гэмтэн сууж яаж болохов” гэсэн гэдэг.

© duuren.mn

4 “Гэм буруутанд өршөөл үзүүлсэн нь

  1. Pingback: Tunika auf Rechnung

  2. Pingback: dlan adapter

  3. Pingback: Bdsm

  4. Pingback: indiahelpsupport.com

Leave a Reply