Эрт нас баралтын гол шалтгаан

012.jpg.pagespeed.ce.gnQq1BprQm1990-2013 онуудад 108 улс орныг хамарсан дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар эрт нас баралтын үндэс нь архи, согтууруулах ундаа, тамхи, буруу хоололт болохыг тогтоосон байна.

Судалгаагаар ядуу айл өрхийн гишүүд буруу хооллох явдал их ажиглагдсан байна. Тэд буруу хооллосноосоо болж зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин гэх мэт өвчнүүдэд нэрвэгддэг.

Улс орон бүрийн иргэдийн эрт нас баралтын шалтгаан өөр өөр байдаг. Тухайлбал, Африкт архидалт, хоол тэжээлийн дутагдал, бохир ус ашиглалт, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох зэрэг эрт нас баралтын шалтгаанууд байна. Харин Зүүн өмнөд Ази, Энэтхэгт хүрээлэн байгаа орчны нөлөө нь эрт нас баралтын үндэс болдог. Латин Америк, Ойрхи Дорнодын хувьд таргалалт, замын осол нь ард иргэдийн урт наслахгүй байх шалтгаан нь болдог. Мөн өндөр хөгжилтэй улс орнуудад эрт нас баралтын гол шалтгаан нь тамхи байдаг байна.

Манай улсын хувьд зам тээврийн осол, экологийн тэнцвэрт биш байдал, таргалалт, буруу хоололт, хөдөлгөөний дутагдал, архи тамхи зэрэг нь монгол хүний эрт нас барах шалтгаанууд болж байна.

АНУ-ын эрдэмтэд сард 5 удаа мацаг барих нь хөгшрөлтийг удаашруулж, ой тогтоолтыг сайжруулж, жингээ барихад тустай болохыг тогтоосон байна.

© duuren.mn

11 “Эрт нас баралтын гол шалтгаан

  1. Pingback: jeux de friv

  2. Pingback: zdporn

  3. Pingback: Corporate Event Management Company in Hyderabad

  4. Pingback: jeux de friv

  5. Pingback: ADME Studies

  6. Pingback: coehuman3 Diyala

  7. Pingback: instalação informática

  8. Pingback: pendaftaran kowad

  9. Pingback: Yusuf kısa

  10. Pingback: http://www.guaranteedppc.com

  11. Pingback: Free UK Chat

Leave a Reply