Хүн төрөлтөн бодол ухаарлаа цаг ямагт бусадтайгаа хуваалцаж, үр хойчистоо амаар болон бичгээр дамжуулсаар ирсэн нандин уламжлалтай. Бидний өвөг дээдэс ч тэр ёсноос гажаагүй. Боть боть номыг нүүж суух бүртээ ачаалж зөөх нь хэцүү учраас аман хэлбэрээр өвлүүлэн дамжуулахад түлхүү анхаардаг байсны бодит тусгал нь монгол ардын зүйр цэцэн үг, сургаалиуд. Хоёрхон мөр үгэнд хорвоогийн үнэнийг бүхлээр нь багтаах охь ухаанд ард нийтээрээ нэвтэрч, хүн бүр үр хүүхдээ цэцэн сургаалиар хүмүүжүүлж явсан нь хий хоосон магтаал хөөрөгдөл биш, саяхныг хүртэл бодитой оршин байсан үнэн билээ. Монголчууд харанхуй бүдүүлэг, хоцрогдсон баларлаг байсан гэж шүүмжилцгээдэг. Орчин үеийн шинжлэх ухааны ололт, техник технологийн хөгжлийн үүднээс авч үзвэл энэ үнээн. Гэхдээ хүн байх, үр хүүхдээ хүн болгон хүмүүжүүлэх, эх байгальтайгаа амин холбоотойгоор зохицон амьдрах талдаа харин ч нэг нүүр бардам байж дээ. Үүнийг олж таньсан ухаанаа монголчууд цөлх ухаан гэдэг. Энэ цагийн эрдэм боловсролтонгуудын прагматик гэж нэрлэдэгтэй утга дүйх ойлголт юм уу даа. Энэхүү цөлх ухаанаа салхи ихтэй түүхийн нугачаанд гээгээгүйг монгол хүмүүний бичсэн шинэ ном хуудаслах бүртээ би их бага ямар нэг хэмжээгээр мэдэрдэг, бахархдаг.
Төсөрхөн Ч.Даваадашийн “Бодол ухаарал” нэртэй номыг уншлаа. 2014 онд хэвлүүлсэн ном аж. Харахад даруухан, барихад жижиг ч жинтэй сайн ном юм. “Багш гэж мэдлэгт хүрэх замыг товчлогч ачтан”, “Өлөн зан буянд цөвтэй Өргөстэй үг нийцэд цөвтэй”, “Өөдлөх хүн өөртэйгээ тэмцдэг”, “Эзнээ олоогүй сургаал илүүддэг Эвээ олоогүй ажил нурдаг”, “Өнгөрсөн бүхнийг сөхөөд байвал өлөн хэрүүл тасардаггүй” гэхчлэн аль ч хуудсыг нь нээгээд харахад охь сургаал тунамал эрдэнэ мэт гэрэлтэх аж.
Ийм сайхан ном бүтээдэг Ч.Даваадаш гэж хэнсэн билээ хэмээн сониуч зангаа сул тавитал социализмын үед хариуцлагатай алба олон жил хашсан, сургаар сайн мэдэх нэгэн болж таарлаа. Говь-Алтай аймгийн Наран сумын уугуул тэрбээр олон хүүхэдтэй айлын отгон нь юмсанж. Бага сургуулиа дүүргээд малчин болж, тэгснээ Улаанбаатарт ирж арван жилийн сургуулийг алтан медальтай төгсчээ. Улмаар Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг улаан дипломтой төгсмөгц нь тэр үеийн эрх баригч нам Төв хорооныхоо нарийн бичгийн даргын туслахаар томилсноор Саарал ордноос салалгүй бараг 20 жил болжээ. Энэ үеийнхээ талаар дурсахдаа тэрээр “Ёс суртахууны өчүүхэн бардамнал надад бий. Тэр нь хүнд долигонож, хүний хөл долоож яваагүй, хэлэх гэснээ хэнд ч шууд хэлчихдэг, ёстой шатаж явсан эр хүний минь л бардамнал.
Тиймдээ ч дарга нарт таалагдаж өөдөө дээшээ дэвшээгүй, гавъяа шагнал хүртээгүй, мөрөөрөө яваа, том дарга нарын сэтгэдэг толгой, илтгэдэг айлтгалын эх зохиогч байсан хүн би” гэсэн байна билээ. Социализмын шалгуур өндөртэй, бас шалтаг ихтэй тогтолцооны үед нам-төрийн бусгаа булгиа ихтэй өндөр албыг хашна гэлдэг амаргүй байсан нь мэдээж. Магтаалд баахан уярамхай, шүүмжлэлд баахан зэвүүцэмтгий том дарга нарын нүд рүү нь харж байгаад нүцгэн үнэнийг хэлчихдэг байсан учраас түүнийг дээш нь дэвшүүлэх, гавьяа зүтгэлийг нь үнэлэхийг тэр бүр хүсдэггүй байж. Тушаал бууруулаад явуулчихъя гэхээр оронд нь түүн шиг чадалтай, цараатай халуун толгой олддоггүй байж. Ийм л шалтгаанаар хориод жил дээд тал нь Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгчийн алба хашсан тэрбээр насан туршдаа хүнтэй харьцаж, тэрхүү харилцаанаасаа амьдралын мөн чанарын тухай ухаарлыг олж харснаа афоризм, сургаал үг, өчил хэлбэрээр буулган дэвтэрлэсэн нь “Бодол ухаарал” ном байсан ажгуу.
Ч.Даваадаш эрхмийн энэхүү ухаарал бодролууд утга гүн, эн өргөн аж. Тийм байх ч ёстой. Яагаад гэвэл энэ ном түүний далан жил танин мэдэж, харьцуулан бодож, эргэцүүлэн бясалгасны үр дүн, олсон мэдлэг – хуримтлуулсан туршлага – ухаарсан ухаарлынх нь охь учраас өгөөжтэй, аль ч насны хүнд оюуны шим хүртээхүйц бүтээл болжээ.
“Ханийн тэнгэртэй, эрийн хийморьтой явах эсэхээ эхнэр хүн өөрөө дархалдаг”, “Харалгүй хажуугаараа өнгөрүүлсэн аз жаргал эргэж олддоггүй”, “Уурын үзүүрт үгээ бүү урсга. Ухаан гаргаж тэвчээр заа. Хожно уу гэхээс алдахгүй”, “Муу бодлыг даамжрахаас нь өмнө хөөж бай. Эс тэгвээс буглаж бээрлээд буруу замаар будаа тээлгэдэг”зэрэг сургаал үгсийг уншихад эцэг хүн л үр хүүхдэдээ хэлдэг чин зүрхний үгээ монголын залуу үедээ, амьдралын мөн чанарыг бүрэн гүйцэд ухаарч амжаагүй яваа хэн хүнд ухааны хур болгон буулгаж дээ гэх бодол төрнө.
Ингэж бодол ухаарлаа дээжлэн бусдадаа түгээдэг соёл уг нь хаа сайгүй бий. Улс орон болгон өөрийн ухаант мэргэдийн хэлсэн онч үг, цэц үг, мэргэн санаанд ихэд хүндэтгэлтэй хандан тусгайлан ном болгож хэвлүүлэх, түгээх сурталчлах, бахархалт жишээ болгох ажил хийдэг. Манайд харин энэ талын ажил нэлээд дулимаг, харийн хүний хэлсэн ярьсныг илүү ихээр дээдлэх маягтай байх юм. “Бурхан төрсөн нутагтаа хүндгүй” гэдэгтэй агаар нэг юм даа.
Хэдэн жилийн өмнө монгол залуу хүний хөгжлийн төлөө их том ажил төлөвлөж байгаа гэх хэсэг хүмүүсийн урилгаар очиж билээ. Манай залууст эх оронч хүмүүжил дутагдалтай байна, үндэсний бахархлаа сэргээж ёс заншлаа мэддэг залуу үеийг, жинхэнэ монгол хүнийг бий болгоно гэхчлэн зорилгоо танилцуулав. Олон ч сайхан ажил төлөвлөсөн бололтой. Сургалт явуулахаар тохижуулсан байр саваа ч үзүүллээ. Гаднын суутнууд, алдартнуудын хэлсэн үгийг зураг хөрөгтэй нь хаа сайгүй өлгөжээ. Сайхан сайхан үгнүүд… Харамсалтай нь тэр олон зураг хөргөн дунд нэг ч монгол хүнийх байсангүй. Эцэст нь миний тэвчээр барагдаад “Та нар энэ олон эрдэмтэн мэргэдийн дунд ганц хоёр монгол суутнаа хавчуулж болсонгүй юу? Жишээ нь энд Эйнштейн байна. Хүн бүгд мэднэ. Түүнтэй зэрэгцүүлээд алдарт математикч Мянгатаа сурталчилбал зүгээр дээ” гэвэл тэнд байгсад бие биерүүгээ гайхан харснаа “Галаарид гуай, Мянгат гэж ямар математикч байдаг билээ?” гэж асуув. Энэ бол бид эх түүх, бахархвал зохих суутнууддаа хэрхэн ханддагийн бодит нэгэн жишээ юм. Сүүлийн үед манай бичгийн мэргэд, номын гэгээтнүүд олон сайхан бүтээл туурвиж байна. Тэр бүрийг анхаарч, оюун билгийн охийг нь дээжлэн дээдлэхсэн. Тэрхүү дээжис дунд Ч.Даваадаш эрхмийн “Бодол ухаарал” хүндтэй байр эзлэх нь лавтай ажгуу.
Урианхан Б.Галаарид
2015.09.10.
Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.
Сэтгүүлч Б.Галаарид
Pingback: kabar24.bisnis.com
Pingback: DMPK Services
Pingback: jeux de friv
Pingback: wedding planners
Pingback: bandar taruhan
Pingback: Corporate Event Managers
Pingback: human hair weave
Pingback: satta matka
Pingback: Aws coehumancoehuman Diyala
Pingback: Stix Event Company in Hyderabad
Pingback: warehouse for rent
Pingback: marriage planners
Pingback: Free UK Chat Rooms
Pingback: Digital Marketing Agency in Hyderabad
Pingback: 家
Pingback: 网站111
Pingback: détails
Pingback: Ambika Ahuja Jaipur Escorts
Pingback: NEHA TYAGI MODEL JAIPUR ESCORTS
Pingback: JAIPUR ESCORTS ALIYA SINHA
Pingback: BANGALORE COMPANION ESCORTS
Pingback: Dhruvi Jaipur Escorts
Pingback: JAIPUR ESCORTS MODEL DRISHYA
Pingback: Heena Khan Bangalore Escorts
Pingback: Jiya Malik High Profile Jaipur Escorts Model
Pingback: FUN WITH JAIPUR ESCORTS PUJA KAUR
Pingback: XXX BANGALORE ESCORTS ROZLYN MODEL
Pingback: XXX PORN SAPNA CHAUDHARY BANGALORE ESCORTS
Pingback: Selly Arora Independent Bangalore Escorts
Pingback: Enjoy With Jaipur Escorts Tanisha Walia
Pingback: RUBEENA RUSSIAN BANGALORE ESCORTS
Pingback: Bristy Roy Independent Bangalore Escorts
Pingback: XXX PORN SRUTHI PATHAK MODEL ESCORTS
Pingback: Bangalore Escorts Sneha Despandey
Pingback: XXX PORN MODEL HONEY PREET BANGALORE ESCORTS
Pingback: XXX PORN Radhika Apte Model Escort
Pingback: GOA ESCORTS
Pingback: Kolkata Escorts
Pingback: free forex signals
Pingback: diyala+ sciences
Pingback: Ruby Sen Kolkata Independent Escorts
Pingback: Diana Diaz Goa Independent Escorts Services
Pingback: Diksha Arya Independent Escorts Services in Kolkata
Pingback: Devika Kakkar Goa Escorts Services
Pingback: Rebecca Desuza Goa Independent Escorts Services
Pingback: Yamini Mittal Independent Escorts Services in Goa
Pingback: Simmi Mittal Kolkata Escorts Services
Pingback: Kolkata Escorts Services Ragini Mehta
Pingback: Navya Sharma Independent Kolkata Escorts Services
Pingback: Elisha Roy Goa Independent Escorts Services
Pingback: Alisha Oberoi Kolkata Escorts Services
Pingback: Divya Arora Goa Independent Escorts Services
Pingback: Simran Batra Independent Escorts in Kolkata
Pingback: Ashna Ahuja Escorts Services in Kolkata
Pingback: Mayra Khan Escorts Services in Kolkata
Pingback: Sofia Desai Escorts Services in Goa
Pingback: Goa Escorts Services Drishti Goyal
Pingback: news
Pingback: bitcoin-casino.review
Pingback: Sruthi Pathak Escorts in Bangalore
Pingback: Ambika Ahuja Jaipur Escorts Services
Pingback: sirius latest movs428
Pingback: comment616
Pingback: comment998
Pingback: comment812
Pingback: comment506
Pingback: comment887
Pingback: comment595
Pingback: comment406
Pingback: comment245
Pingback: comment762
Pingback: comment828
Pingback: comment715
Pingback: comment972
Pingback: comment456
Pingback: comment154
Pingback: comment677
Pingback: comment819
Pingback: comment875
Pingback: comment949
Pingback: comment647
Pingback: comment493
Pingback: comment756
Pingback: comment873
Pingback: comment131
Pingback: comment985
Pingback: comment209
Pingback: comment381
Pingback: comment349
Pingback: comment132
Pingback: comment772
Pingback: comment910
Pingback: comment942
Pingback: comment763
Pingback: comment259
Pingback: comment397
Pingback: comment164
Pingback: comment277
Pingback: comment215
Pingback: comment248
Pingback: comment92
Pingback: comment309
Pingback: comment236
Pingback: Sruthi Pathak Bangalore Female Escorts
Pingback: sirius latest movs182 abdu23na454 abdu23na64
Pingback: sirius latest movs988 abdu23na2834 abdu23na63
Pingback: tubepla582 afeu23na5964 abdu23na26
Pingback: download on mobile401 afeu23na7967 abdu23na48
Pingback: fknjn544a46 afeu23na8845 abdu23na18
Pingback: 176jhhfDt99
Pingback: hdmobilesex.me
Pingback: Sruthi Pathak Bangalore Escorts Services
Pingback: Trully Independent Bangalore Escorts
Pingback: Trully Independent Bangalore Escorts Services
Pingback: Fiza Khan Kolkata Independent Call Girls Services
Pingback: Ruchika Roy Kolkata Escorts Call Girls Services
Pingback: Fiza Khan Kolkata Independent Escorts Call Girls Services
Pingback: Fiza Khan Kolkata Call Girls Escorts Services
Pingback: Diksha Arya Kolkata Escorts Call Girls Services
Pingback: Diksha Arya Kolkata Independent Escorts Call Girls Services
Pingback: Runescape mobile bot
Pingback: assistencia informatica lisboa