Эр хүн

2013 оны 08 сарын 15-нд ийм нэгэн бичвэрийг сэтгүүлч Б.Галаарид фэйсбүүк хуудсандаа нийтэлж байжээ. Олон хүнд хүсэл тэмүүлэл, ухаарал өгөх болов уу хэмээн duuren.mn дахин толилуулж байна.

9-1

1

Ганжуурын Нэргүй гэж нэг эр бий. Үг хэл шулуун шударга болохоор олон хүнд таалагддаггүй. Өдсөн нэгний хамрыг шөргөөд авах энүүхэнд. Элдвийн хар муу санаагүй хүний л зан юм даа.
Би хувьдаа түүнийг их хүндэлдэг. Цагийн өнгө даган сэмэрч арилаад байгаа монгол эр хүний жудаг, мүс хоёр түүнд байдаг юм. Бас бурууг бусдаас биш өөрөөсөө эрэх ухаан, өөрийгөө ялах эр зориг түүнд бий. Энэ бол их мундаг чанар. Ерээд оны хоёрдугаар хагаст өвгөнтийн архичнаас ер ялгарах юмгүй царайтай хөлчүү Нэргүй Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт сууж байхдаа патиараа татуулжээ. Ноорхой хүрэм, халцархай гуталтай харваас хөлчүү нэгэн өмнөөс ширтэнэ. Нэргүйд тэр үед хорвоо зүйл бүрээр л хатуурхсан байх. Олон ч хүн түүнд “Өнгөрсөөн” гэх ганц үгээр онош тавьсан байх. Харин тэр өөрийгөө ялж чадсан. Ийм байдалдаа цэг хатгана, тэгэхдээ ийм явсан гэдгээ хэзээ ч мартахгүй хэмээн өөртөө бичгээр андгай тавьжээ.
Өнөөдөр Нэргүй Говь-Алтайдаа нэртэй том компанийн захирал. Алдсан он жилүүдээ нөхөхийн тулд блокны машин нэгийг зээлж аваад цаг наргүй зүтгэсэн гэдэг юм. 2003 оны яг энэ өдөр тэрээр компани байгуулжээ. Түүний байгуулсан “Айргийн хад” компани 10 жилийн дотор хөл дээрээ бүрэн тогтож, жилдээ улаан тоосго 5 саяыг, явган замын хавтан 90 мянгыг, блок 280 мянган ширхгийг үйлдвэрлэдэг болжээ. Дээр нь барилга угсралтын ажил хийнэ. Сайн байгаа биз.

Ууж гундаж явахдаа татуулсан зураг, тавьсан андгайгаа өөрийнхөө ажлын өрөөний хойморт жаазлан залсан нь харах бүрт нүдэнд тусна. “Хэн байснаа хэзээ ч бүү март” гэсэн сануулга, тавьсан андгайгаа хэрхэвч бүү зөрч гэсэн анхааруулга юм гэсэн.

Ингэлээ гээд тэр хөөрч шандуурсангүй. Хурдан морь, бөх тэхэд мөнгө зарсангүй. Харин амьдралын боломж муу ч сурлага сайтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь даадаг уламжлалтай болж. Энэ жил гэхэд л 6 хүүхдийн төлбөрийг нь даасан байна. Болзол нь ганцхан. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж 5 жил ажилла, цааш хэрхэхийг өөрөө мэд. Өөрийн компанидаа ажилла гээгүй юм шүү. Төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруул, өөр хариу нэхэхгүй гэсэн үг. Үүнийг би эх оронч сэтгэл, нутагтаа хайртай, бас ухаантай хүний л үйлдэл гэнэ.
Компанийнхаа 10 жилийн ойг ч тэрээр өвөрмөц тэмдэглэж буй. Морь уралдуулж, бөх барилдуулсангүй. Харин Улаанбаатараас эрдэм мэдлэгтэй, оюуны бядтай хүмүүсийг урьж, аймгийн төвийнхөнд цуврал лекц үнэгүй уншуулж, “Говь-Алтай аймгийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр эссэ бичлэгийн нээлттэй уралдаан зарлаж, гол гол салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг Говь-Алтайд урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг олон ажлыг жилийн турш зохион байгуулж, бүх зардлыг нь даажээ.
Саяхан тэрээр “За найз нь хэдэн сайхан залуусыг ажилд сургалаа. Эд компаниа өлхөн аваад явчихна. Гурван жилийн дараа компаниа эд нартаа өгчихнө дөө. Залуу хүмүүс өмчтэй, амьдралын баталгаатай болог” гэж байсан.
Ийм л нэгэн эр яг өнөөдөр компанийнхаа 10 жилийн ойг тэмдэглэж байна. Нэргүй минь чамд, танай хамт олонд баяр хүргэе. Чам шиг хүн олон бол Монгол минь мөн ч түргэн хөгжихсөн дөө.

Урианхан Б.Галаарид

2013.08.15

21 “Эр хүн

  1. Pingback: places eat in birmingham al

  2. Pingback: loans for bad credit

  3. Pingback: Bolide

  4. Pingback: Aws coehuman Diyala

  5. Pingback: eng_X

  6. Pingback: Kuruganti Hyderabad

  7. Pingback: warehouses for rent

  8. Pingback: UK Chat

  9. Pingback: cmovieshd

  10. Pingback: contrato informática

  11. Pingback: 움짤

  12. Pingback: physiotherapy parnell

  13. Pingback: tutorialcup

  14. Pingback: Bivirkninger af kræftbehandling

  15. Pingback: tree of innovation Corporate Reputation Management

  16. Pingback: SEO Audit

  17. Pingback: Aleksandar Simonovic

  18. Pingback: penis enlargement

  19. Pingback: online pokies New Zealand

  20. Pingback: 토토사이트

  21. Pingback: archiwnetrze.pl

Leave a Reply