Чойжин лам гэж сонин л юм байна лээ 2005 онд би Энэтхэгт байсан юм. Тэнд амьдарч байхдаа би нэгэн сонин зүйл үзэх аз таарч билээ. Нэгэн өдөр миний танил нэг лам надад чи Чойжин бууна гэж яадгийг үзсэн үү? гэдэг юм байна. Би ч бага байхдаа л Чойжин ламын музей гэж газар орж үзэж байснаа хэлж ер нь яадаг юм бол гэсэн сонин бодол төрж очиж үзмээр санагдлаа. Миний амьдарч байсан газраас холгүйхэн байх Далай Ламын Чойжингийн хийдэд тэр өдөр олон хүн цугларчээ. Би ч хоёр лам найзтайгаа хамт очлоо. Олон лам нар ирсэн ямар нэгэн ном уншиж байх юм. Тэгэхдээ бүгд зогсоод зогсоогоороо л ном уншаад байх. Тэгж байтал нэг хөгшин ламыг түрдэг тэргэн дээр түрээд ороод ирлээ. Би ч дотроо энэ нөгөө Чойжин нь юм байх л гэж бодлоо. Тэгээд найз ламаасаа асуувал Чойжингийн хэлийг орчуулдаг орчуулагч нь юм гэнэ. Чойжин нь бол тэнгэрийн хэлээр ярьдаг юм байх. Тэр хэлийг нь мэдэх хүн байхгүй болохоор хэлийг нь сайтар судалсан хэлмэрч бас байдаг юм гэнэ. За тэгээд л байж байсан чинь нөгөө удаан хүлээлгэсэн Чойжин нь орж ирлээ. Сонин хээтэй хувцас өмссөн дунд хэрийн насны хүн байх юм. Гарч ирээд л нэг том сандал дээр суулаа. Тэнд байсан нөгөө лам нар номоо уншиж дуусаад нөгөө Ламд чинь нэг их том малгай авчраад өмсүүлчихлээ. Тэгээд л 2 талаас нь малгайг нь түшээд зогсох юм. Их л хүнд байгаа бололтой. За тэгэээд л дахин ном уншлаа. Энэ удаад уншиж байгаа ном нь маш сонин өөр ч аялгуутай юм шиг санагдлаа. Урьд нь олон л удаа төвд ном сонсож байсан ч ийм аялгатайг нь сонсож байгаагүй юм. За тэгээд л номоо уншаад л байлаа, уншаад л байлаа. Тэгсэн нилээд хугацаа өнгөрсний дараа нөгөө Чойжингийн чинь нүүр нь хөөгөөд л томроод ирдэг юм байна. Би ч гайхлаа шүү. Сайхан жүжиглэж байна даа л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нүд ам нь мурилзаад л сонин сонин болж байснаа л исгэрээд ч байгаа юм уу яагаад ч байгаа юм мэдэхгүй нэг л сонин авиа гаргаад л байлаа. Тэгснээ гэнэт босоод л ёстой л дэвж гарлаа даа. Нөгөө толгойд нь багтахгүй байсан малгай нь толгойноос нь ургачихсан юм болов уу л гэмээр наалдчихсан хөдөлгөөнд нь огт саад болохгүй байна аа. Хажууд нь түшиж байсан ламын нуруун дээр нь дараад боссон чинь нөгөөх нь газар сөхөрч унах нь ээ. За тэгээд л байж байсан чинь нөгөө Хэлмэрч лам чинь хажууд нь ирчихсэн юм асуугаад л яриад л байгаа бололтой юм. Хүмүүс тойроод л мөргөөд л байх юм. Би ч очиж мөргөлөө. Сонин мэдрэмж төрж байлаа даа. Тэндээс гараад явж байхдаа нээрээ ч юм уу бас байж болох ч юм уу гэж бодож байлаа даа. Та нарт сонин байх болов уу гэж бодоод би бичлээ. Чойжин ламын сүм музей нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших музей юм. VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна. Музейн гадна дотно чимэглэлийг Хятад, Монгол хамтарсан 300 гаруй урчууд урлан чимж хийсэн юм. Энэ сүм нь таван үндсэн хэсгээс бүрддэг. Гол буюу хурлын сүм, Занхан буюу нууц тарнийн сүм, Зуугийн буюу бурхан багшийн дурсгалд зоиулсан мөргөлийн сүм, Ядамын буюу ариун нандин шүтээний сүм. Хотол чуулган буюу өндөр гэгээн Занабазарын уран бүтээлд зориулсан сүм зэрэг тус тусдаа онцлог бүхий цогцолбор юм. Ариун шүтээний сүм гэсний учир нь Чойжин лам зөвхөн ганцаар ордог, өөр хэн ч ордоггүй нууцлагдмал бурханы орон юм. Шарын шашин ноёрхож байсан Монгол оронд улааны шашинтай Чойжин лам нь өөрийн үйл ажиллагаагаа нууц тарнийн хүчээр энд явуулдаг байсан. Тэрбээр эхнэртэй бөгөөд арга билэг буюу эр эмийн ёсыг эрхэмлэдэг учраас энэ ариун шүтээний сүмдээ тарнийн номлол бүтээлээ бясалгадаг байжээ. Харин шарын шашны лам хуврагуудын хувьд орох хориотой байсан нь ариун хос бурхад оршдогтой холбоотой байв. Чойжин ламын сүмд шүтэн мөргөх амьд олон сайхан бурхад бий. Тухайлбал Дэмчиггарав бол өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээж шүншиглэсэн урлагийн хосгүй алдартай бурхан бөгөөд Монгол төдийгүй дэлхийд гайхагдах үнэт бүтээл гэж үздэг. Эх сурвалж: www.temuujin-miniiblog.blogspot.com
Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham
Pingback: nebenjob
Pingback: GVK BIO
Pingback: invitro pharamacology services
Pingback: Drug Metabolism and Pharmacokinetic Studies
Pingback: Aws Alkhazraji
Pingback: See Here
Pingback: www. panselnas.id
Pingback: forex advisor
Pingback: http://guaranteedppc.com
Pingback: Kuruganti Event Management Company Hyderabad
Pingback: warehouses for rent
Pingback: Free UK Chat
Pingback: cmovieshd
Pingback: 3$#
Pingback: Innovation Tree SEO
Pingback: college of colarts
Pingback: tutorialcup
Pingback: BCRP substrate assessment in Caco-2
Pingback: Caco-2 cell line
Pingback: forex signals
Pingback: كلية العلوم جامعة ديالى
Pingback: Beautiful
Pingback: click resources
Pingback: buy trenbolone
Pingback: nz pokies
Pingback: 토토사이트 추천
Pingback: UK Chat Rooms
Pingback: latestvideo sirius494 abdu23na8681 abdu23na26
Pingback: empresas serviços informática
Pingback: Pharmacokinetic Screening in dogs
Pingback: lequipe athletisme
Pingback: Free Teen Chat
Pingback: Movie Trailers
Pingback: Google Maps
Pingback: find late night dental care
Pingback: Rat PK Studies
Pingback: activeprospect.fogbugz.com
Pingback: GVK bio sciences nacharam
Pingback: uniccshop mn
Pingback: GVK bio sciences company information
Pingback: International Movers
Pingback: centrum konferencyjne okolice warszawy
Pingback: Indigo.pl
Pingback: GVK BIO EU information
Pingback: busy wroc³aw
Pingback: gvk bio company news
Pingback: professional resume service