Жазагийн Амарсанаад талархал илэрхийллээ

10Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, доктор Жазагийн Амарсанаа Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгт хоёр гэр бүлэг нээж өгснөөр энэ хичээлийн жилд 50 хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдах боломжтой болсон байна. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах  боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ийнхүү санаачлага зүтгэл гаргаж буйд нь Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгийн захиргаа өчигдөр Ж.Амарсанаад талархал илэрхийллээ.

“Хүүхэд багачуудынхаа төлөө санаа тавих нь эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовнидог хүн бүрийн үүрэг байх ёстой. Би дүүргийнхээ хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, өөр бусад хэлбэрээр туслах арга замыг цаашид ч эрэлхийлэх болно” гэдгээ НИТХ-ын төлөөлөгч, доктор Ж.Амарсанаа энэ үеэр илэрхийллээ.

© duuren.mn

Leave a Reply