Элгийг нь эмчлээд хараа оруулсан нь

Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон жил ажиллаж, европчуудад монгол эмнэлгийн гайхамшгийг сурталчилж байгаа Ү.Байгалмаагийн бичсэн “Монгол эмчийн тэмдэглэл” номноос зарим жишээг сонирхуулж байна.


 

nom2Миний хамгийн анхны өвчтөнүүдийн нэг нь 63 настай нэгэн эмэгтэй байж билээ. Тэрээр 10 гаруй жилийн өмнө гэнэт юм харахаа байсан тул бүх шинжилгээг хийлгэсэн боловч тархинд ямар ч өөрчлөлт гараагүй, харин “Нүдний торлог бүрхэвч нь ховхорсноос хараагүй болсон” гэж онош тодорсон тул хүнд хүчир ажил хийхийг хориглосноор гэртээ суух болжээ.
Ингээд манай эмчилгээг хийж эхэлсний 5 сарын дараа дахин ирж эмчилгээгээ бичүүлж аваад удаагүй байтал дахин үзүүлэхээр ирэв. Тэрээр сэтгэл нь их хөөрсөнөөс бараг хашгирах шахам л “Би харсан, эмч ээ би харсан шүү гэсээр орж ирсэн боловч хүү нь түүнийг урьдын адил хөтөлсөөр сандал дээр нь суулгах нь хараагүй хэвээр байгааг илтгэж байлаа.
Гэвч тэрээр хамаг бие нь чичирч судлыг нь үзэх гээд барьсан миний гарыг атгаж авч үнсээд уйллаа. Би түүнийг:
– Та ингэж хамаагүй хямарч хөөрвөл харлаа гэхэд дахин харахгүй болж ч болно шүү дээ. Тиймээс хэрэв харж эхэлбэл их тайван хүлээн авах хэрэгтэй л дээ хэмээн тайвшруулахыг хичээлээ.
– Харин нэг тиймэрхүү юм болоод оо эмч минь гээд хүү нь:
–  Хоёр өдрийн өмнө бид өглөөнийхөө цайгаа уух гээд байж байтал ээж өрөөнөөсөө гэнэт хашгиран намайг дуудахад бид юу болов гээд сандраад бүгд гүйлдээд ортол цонх руу хуруугаараа заачихсан “Манай цонхны өмнө мод байгааг би харж байна” гээд уйлж хөөрч, бид ч баярлан шуугилдаж байтал дахин харахаа байсан. Ингээд ээж ч бид ч уйлалдан сүүлдээ ээжийг “Монгол эм ууж байгаа болохоор харах ёстой гээд хэт итгэчихээд л тэгж санагджээ” гэж бодоод байгаа. Гэтэл ээж тайвшрахгүй “Би үнэхээр яг л харсан дахин харах болов уу?” гэж дахин дахин асуугаад л нэг ийм байдалтай бараг унтахгүй болчихоод байна гэлээ.
Ингээд цаашид элэгний тамирыг дэмжин, цусны эргэлтийг сайжруулан нүдний харааг сэргээх Элэгний гүргэм 8, Төмрийн талх 5 ийн тан, Ринчен чакрил чино буюу Салжиджагрилчинмо хэмээх Гийгүүлэгч их төмөрт үрэл, Нүдний гүргэм 13, Тодуулагч 7- г чихэртэй усаар хөлөглүүлэн өгч дээрээс нь хийг дарж тайвшруулах эмчилгээг хавсарган хоёр сар эмчилгээг үргэлжлүүлсний эцэст дахин хараа орсон билээ.


 Мөн 68 настай, тархинд цус харвасны улмаас хараагүй болсон нэгэн эр мөн хараа орон ном уншиж байгаагаа ярин хөөрч байхад саяхан тархины хагалгаа хийлгээд жил гаруй хараагүй байсан 8 настай охин манай эмийг уугаад тун удалгүй бага багаар хараа орж эхэлж байгаа гээд юм зурж бичиж үзүүлж байв.
Харин нүдний болор цайхад харьцангуй нөлөө бага үзүүлж байгаа нь ажиглагддаг боловч үүнийг орчин цагийн нүдний мэс засалд болор суулгах эмчилгээ ихээхэн үр дүнтэй байдаг нь илт тул тэдэн рүү явуулахаас эмчлэх гэж хичээж байсангүй билээ.
60  настай  нэгэн  эмэгтэй  тархины  хагалгаа хийлгээд хараагүй болсон гэж ирээд, эм уусан боловч хараа ороогүй зэргээр зарим тохиолдолд эмчилгээ хийхэд үр дүнгүй тохиолдол цөөнгүй байдаг.
Сүүлийн үед компьютерт удаан цагаар сууж ажилладаг хүмүүс нүд хуурайших, нүд анивчих, нүдний хараа суларч муудах, нүдний даралт ихсэх, нүдний ухархайгаар хатгуулж улмаар толгой өвдөх зэрэг зовиуртай ирэх нь ихэсч байна.
Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өөрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.
Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 30 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, дээш доош харах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно. Иймээс ялангуяа хүүхдийг 30 минутаас илүүгүй болон хооронд нь завсарлагатайгаар өдөрт 2 цагаас илүү компьютер тоглуулах зэргээр удаан суулгахгүй байлгах нь зүйтэй. Ингэснээр нүдний харааны элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Ү.Байгалмаагийн “Монгол эмчийн тэмдэглэл” номын талаар мэдээлэл авах, худалдан авах хүмүүс 99771339, 99991706 утсанд хандана уу.

© duuren.mn

49 “Элгийг нь эмчлээд хараа оруулсан нь

  1. Pingback: baby names for a boy

  2. Pingback: Bdsm

  3. Pingback: seedboxes

  4. Pingback: www.cpns2016.com Info Pendaftaran CPNS 2018 di sscn.bkn.go.id

  5. Pingback: DMPK

  6. Pingback: human hair weave

  7. Pingback: satta matka

  8. Pingback: UOD

  9. Pingback: Contract Research Organizations with Pharmacokinetic capabilities

  10. Pingback: UK Chat Rooms

  11. Pingback: T-Shirt Druck

  12. Pingback: __p11

  13. Pingback: page111

  14. Pingback: 움짤

  15. Pingback: Tree of Innovation Digital Marketing

  16. Pingback: sdf 100 blue pill

  17. Pingback: forex signals

  18. Pingback: signature pharmaceuticals

  19. Pingback: The Best

  20. Pingback: online casino list

  21. Pingback: http://bitcoincasino.today/how-does-bitcoin-casino-operate/

  22. Pingback: www.bitcoinsportsbooks.info

  23. Pingback: sportsbook deposit bonus code

  24. Pingback: online pokies real money

  25. Pingback: 토토사이트 추천

  26. Pingback: fuck islam

  27. Pingback: instakram kahpeleri

  28. Pingback: krwawienie

  29. Pingback: shopping website design

  30. Pingback: Free UK Chat Rooms

  31. Pingback: serviços de informática

  32. Pingback: application lequipe.fr

  33. Pingback: Teen Chat Rooms

  34. Pingback: 借錢管道

  35. Pingback: Movie Trailers

  36. Pingback: perfect money hosting

  37. Pingback: pharmacokinetic studies in mice

  38. Pingback: GVK bio sciences company information

  39. Pingback: New Ulm

  40. Pingback: GVK Biosciences

  41. Pingback: œwiece zap³onowe denso

  42. Pingback: GVK bio sciences updates information

  43. Pingback: GVK biosciences

  44. Pingback: must watch

  45. Pingback: GVK BIO

  46. Pingback: efficacy models

  47. Pingback: Digital Marketing Offshoring

  48. Pingback: 2019

  49. Pingback: javsearch.mobi

Leave a Reply