Шинэ үеийн орчуулгын анхны шан

munguУрьд манай нэртэй дуун хөрвүүлэгчид ном орчуулаад шагнал авна гэж бараг байдаггүй, тогтсон дүрэм журам ч үгүй, гагцхүү ном бүтээлгэсэн цаад хүний сэтгэл мэддэг байж. Ёстой мэргэд гарахын оронд тэмдэглэснээр “ашиг хийгээд алдрыг хүсэх алагчихуй сэтгэлийг тэвчин” гагцхүү буян ном үйлдэхийг эрхэмлэдэг байсан бололтой.

 Ардын засаг гэгчийн үеэс анхандаа уран зохиолын ном бичсэн, орчуулсан хүнд тогтсон шагналгүй байсан. Дамдинсүрэн гуай 1929 онд “Гологдсон хүүхэн”-ээ хэвлүүлээд юу ч аваагүй, харин ч хэвлэгдсэнд нь баярлан гуяа алгадан явсан гэдэг. “Дандаа чинсан” гэдэг алдарт орчуулагч Юань улсын судар хэмээх 210 боть хөлгөн судар орчуулж дуусахад СБХ-ээс тарган ирэгний мах, алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү бариад өнгөрсөн гэлцдэг.

Ринчен бээр 1936 онд Улсын хэвлэлийн газар байгуулахад нарийн бичгийн даргаар тавигджээ, тэгээд зохиол орчуулгын шүүгээтэй болж, Ишдорж, Гонгоржав, Бат-Очир, Дашням, Буддарий, Бадамжав /Цэвээний гэргий/ Даваа гүн, Жадамба гээд тэр үеийн орос хэлтэнүүдээр европын ном зохиолоос орчуулгадаг болж. Орчуулагч нараа урамшуулахсан тэгвэл ажил бүтэхсэн гэж ухаарсан Ринчен гуай дарга нарт учрыг нь хэлж шагнал олгуулахаар зөвшөөрүүлжээ. Ингээд тэр үед Детгиз гэдгээс гарсан Д.Депогийн “Робинзон крузо”-г Э.Оюунаар орчуулгаад орчуулгыг нь өөрөө улаан эрээн болтол засаад, марзан Шараваар зургийг нь зуруулаад хэвлэлд шилжүүлжээ.

Анхны орчуулгын шагнал болгож Э.Оюунд 60 төгрөг олгож, Шарав гуайд юм өгөөгүй, нэг шил архи авч хувааж уусан гэдэг. Ийнхүү шинэ үеийн орчуулгын анхны шанг Э.Оюун хүртэж, монгол зураач зургийг нь хийсэн анхны орчуулгын ном гэвэл “Робинзан Крузо” болжээ.

Ц.Цэрэн /”Билгийн толь” 1990. №01/

24 “Шинэ үеийн орчуулгын анхны шан

  1. Pingback: DMPK Studies

  2. Pingback: juegos friv

  3. Pingback: www.office.com/setup

  4. Pingback: Get More Info

  5. Pingback: scr888

  6. Pingback: must watch

  7. Pingback: ad manager

  8. Pingback: Dokter gigi surabaya

  9. Pingback: Kuruganti Event Management Company

  10. Pingback: warehouses for sale

  11. Pingback: look at this web-site

  12. Pingback: http://b3tha.com/mediawiki/index.php?title=Guaranteed_mobile_phone_ppc

  13. Pingback: UK Chat

  14. Pingback: 网站

  15. Pingback: dépannage et entretien chauffage

  16. Pingback: Caco-2 permeability assay

  17. Pingback: Caco-2 permeability assay

  18. Pingback: forex signals

  19. Pingback: Timotic

  20. Pingback: Elizabeth Bay Locksmith

  21. Pingback: ADHD

  22. Pingback: coehuman

  23. Pingback: andriol suppliers

  24. Pingback: Predrag Timotić

Leave a Reply