Х.Чойбалсан нэгдмэл Монголын төлөө ариун дайнд уриалсан нь

1945.08.09-ний шөнө Монголын ардын арми Японтой дайтахаар хил давахад Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан дайчдад хандан ийм үг хэлж байжээ.

image010“Монгол ардын хувьсгалт цэргийн байлдагч, түрүүч, офицер, генералууд аа.
Өнөөдөр та нар өөрийнхөө Засгийн газрын тушаалаар манай эрх чөлөө, тусгаар тогтносон улсын хилийг давж, Бүх монголын заналт дайсан Японы самурай нарын дарлагдлын дор зовж байгаа манай ах дүү Дотоод Монгол, Баргын газар нутаг дээр орсон байна.
Та нар бол Бүх монгол үндэстнийг чөлөөлж нэгдүүлэн тусгаар тогтносон бүрэн эрхэт нэгдмэл чөлөөт улс болгохын тулд ариун шудрага дайнд орсон байна.
Та нар болвоос нэгдсэн үндэстний талаар ах дүүгийн баатар улаан армитай мөр зэрэгцэн байлдаж, бүх дэлхийн ардчилсан улсуудын амгалан тайвангийн тул фашизмын сүүлийн довтлон түрэмгийлэгч болох японы эзэрхэг түрэмгийчүүдийг устгахын тулд байлдаж байна.
Би та нарыг манай эрх чөлөөт тусгаар тогтносон орныхоон гавьяат хөвгүүд байхыг уриалан дуудмой.
Манай зөв үйл хэрэг, манай ард түмэн, манай эх орны төлөөнөө зоригтой эрэлхэг батарлагаар тэмцэцгээе.
Манай ах дүү нарт эрх чөлөөг олгож буй манай хувьсгалын тугийг өндрөөр мандуулахтун.
Ардын хувьсгалт цэргийн нэр алдар, баатар үйлс мандтухай.
Цэргийн төмөр мэт хатуу сахилга батыг ёсчлон биелүүлэхтүн.
Хувьсгалын өндөр сонор сэрэмжийг үзүүлэхтүн.
Манай ялалтын тул урагшаан давшихтун.
Японы самурай нар сөнөтүгэй.
Эрх чөлөөт тусгаар тогтносон Монголын ард түмэн мандтухай.
Агуу Сталин мандтухай” гэсэн түүний үгнээс Бүх Монголыг нэгтгэх эрмэлзэл тэмүүлэл ямар их байсан нь тухайн дайныг “Бүх монгол үндэстнийг чөлөөлж нэгдүүлэн тусгаар тогтносон бүрэн эрхэт нэгдмэл чөлөөт улс болгохын тулд ариун шудрага дайн” гэж тодорхойлсноос нь харагдана. Харамсалтай нь үйл явдал түүний хүссэнээр болоогүй, огт өөрөөр эргэж, нармай монголын үзэл санаа их гүрнүүдийн том бодлогын золионд замхран арилсан билээ. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны туршид Монгол улс фашизмын эсрэг эвслийн  гишүүн нь байсныхаа хариуд тусгаар тогтнолоо баталгаажуулах боломжтой болсон нь хамгийн том хожил байлаа.

© duuren.mn

Leave a Reply