Манай тамирчид Ази тивд тасархай тэргүүллээ

hqdefaultӨнгөрсөн амралтын өдрүүдэд Гонконгт явагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд нийт 13 улсын 119 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө.

Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон авах боломжит 63 медалиас 14 алт, 13 мөнгө, 10 хүрэл нийт 37 медаль хүртэж нийлбэр дүнгээр Монгол улс хол зөрүүтэй тэргүүллээ.

Багийн бүрэлдэхүүнд насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан, өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав, ОУ-ын Мастер А.Анударь, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Энхмөнх, Дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул, Б.Халиун, Н.Түвшинтөгс, М.Төгөлдөр, Б.Энхжин, Ю.Удвал, А.Номин, Б.Ариунсанаа, Б.Шижир-Эрдэнэ, Бага насны ангилалд Улсын Аварга Н.Намуундарь, Ж.Дөлгөөн, Ш.Шижир-Од, Г.Хүслэн, С.Саруул, Б.Бадам-Аюуш, Б.Оюунсанаа нар орлоо.

Тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж Ази Тивийн аварга боллоо. Тус тэмцээнд авсан 7141 оноогоор Дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас 5 дугаарт бичигдлээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:

1. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан (Монгол) – 7141 оноо
2. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо
3. Их Мастер Erwin G.BALINIS (Филипин) – 5608 оноо

Өссвөр насны ангилалд нийлбэр дүнгээр эхний 3 байрыг Их Мастер Э.Пүрэвжав, Өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзул мөн бага насны ангилалд Н.Намуундарь дэд байрыг эзэллээ.

Өсвөр насны ангилалд тэмцээний нийлбэр дүнгээр эхний 3 байр:

1. Их Мастер Э.Пүрэвжав (Монгол) – 5986 оноо
2. Э.Энхмөнх (Монгол) – 5336 оноо
3. З.Цэцэгзул (Монгол) – 5135 оноо

Бага насанд нийлбэр дүнгээр эхний 3 байр:
1. Wenxuan DING – 3757 оноо /Малайз/
2. Н.Намуундарь – 3365 оноо /Монгол/
3. Zeqi CHEN – 3079 оноо /Хятад/

Тус тэмцээний өсвөр насны ангилалд Их Мастер Э.Пүрэвжав “Хоёртын тоолол” болон “30 минутын Хөзөр” төрөлд урьд өмнө манай тамирчдын эзэмшиж байсан Дэлхийн Рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн манай тамирчдаас Ө.Сэнгэсамдан, А.Анударь, Б.Шижир-Эрдэнэ, Э.Энхмөнх, З.Цэцэгзул, Э.Пүрэвжав нар Азийн Мастер цолны болзлыг хангалаа.

Тамирчдаа гайхалтай амжилт гаргахад бэлдсэн багш, дасгалжуулагч Б.Баасандорж, А.Золжаргал болон тамирчдынхаа гэр бүлийнхэнд халуун баяр хүргэе. Мөн Дэлхийн аваргын мөнгөн медальт З.Цэцэгзулын зардлыг ивээн тэтгэж оюунлаг үйлсийг дэмжсэн Төрийн Банкны хамт олонд талархсанаа илэрхийлье.

Та бүхний ажил үйлс өөдрөг байг.

Тамирчид маань маргааш буюу 8 сарын 25-ны 17:45 цагт эх орондоо ирнэ.

Дашрамд дурдахад Турк улсын Анкара хотод 9 сарын 5-6-нд нийт 300 хүүхдийн дунд явагдах чээж бодолт, соробан сампингийн тэмцээнд манай 6 тамирчин оролцоно.

Монголын Ой тогтоолтын Спортын Холбооны Тэргүүн,
Монголын Оюун Ухааны академийн УЗ-ийн Дарга, Х.Хатанбаатар

2015.08.24

11954729_10153215928589296_1540648942563691575_n 11923619_10153215928704296_294996278567246833_n 11907224_10153215928569296_2667130402103796398_n 11889623_10153215928584296_3698122673664517886_n 11224726_10153215928364296_8891904317623448949_n11888107_10153215928414296_5479497011442354852_n

 

Leave a Reply