Хоёр хөлтэй роботуудын ой модон доторх  аялал  /видео/

large-preview-85038674_85038673Google-ийн инженерийн компани болох Boston Dynamics (АНУ)-ны  хүнийг дуурайлган хийсэн Аtlas роботуудын ой доторх аялал амжилттай болсон байна. Энэ нь энгийн нүдээр харахад ноцтой биш мэт боловч маш том амжилт гэж BBC News мэдээлэв. Урьдчилан таамаглах боломжгүй ой модон дотор ингэж амжилттай алхаж, гишгэж чадаж байгаа болохоор хот суурин газар ч мөн ялгаагүй алхаж гишгэж чадна гэж үзэж байна. Өмнө нь инженерүүд ой модон дотор алхагч робот зохион бүтээж байсан.  Тэнцвэртэй байдлыг илүү сайжруулсан нь Аtlas роботын давуу тал болжээ.

Ой дундуур алхахдаа бартаатай, төвөгтэй газарт тэр унаагүй байна.  Иймээс хоёр хөлтэй, 1.9 метрийн өндөртэй  Аtlas робот анхдагч болж чаджээ.

Харин бартаа ихтэй ой модон дотор явахад тус роботод кабель утас нь саад болж байсан байна. Үүнийг илүү боловсронгуй ердийн хүнтэй адил болгохыг зорьж байгаа аж.

Leave a Reply