Хүн чулууны хонхорт хүрээ суурьшсан тухай

Усан сээр гэдэг газар хүрээ түр нүүдэллэн буугаад байсан үед гэнэ. Энэ газар нь одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт бий. Энэ газар монголын эртний яруу найрагч эмэгтэй Цасанчихэр төрсөн гэдэг. Нийслэл хүрээг удаан суурьшиж болох сайн газар нутаг шинжин олох шинжээчдийг газар газар явуулахад өвгөн шинжээчээр ахлуулсан хэдэн хүн газар нутаг шинжиж явсаар хоёр Тамирын бэлчир Тоглохын талд ирж үзэсгэлэнтэй энэ газар хүрээ хот барихад тохиромжтой газар байна гэж ихэнх нөхөд нь хэлэхэд, өвгөн шинжээч ганцаараа шинжиж байж болъё гэж хэлээд хэд хоног унаа морьдоо амраах болж гэнээ. Маргааш өглөө нь өвгөн шинжээч эртлэн босож нар битүү урд уулын оройд нь гарч нар шингэтэл сууж, сууж үдэш ирээд зуун зул бэлтгэж тавь гэж хэлээд унтаад өгч гэнэ. Өвгөн шинжээч өглөө эрт босдогоороо босож, нартай уралдан зуун зулаа зуун газар тавьж асаагаад зулаа жаргатал харж эргэн тойрч тэмдэглэж явсаар үдэш ирээд адууны хөх хомоол бэлдэж тавь гэж айлдаж хэлээд унтаад өгчээ. Цуг яваа залуус нь ийм сайхан газар хот хүрээ барихад болохгүй яахав. Зуун зул асааж өдөржингөө сахиуллаа, аягүй бол маргааш зуун хомоол шатааж суулгах нь. Бараг илүү ажил шахуу юм хоорондоо ярилцаж баахан хомоол түүж гэнэ. Өвгөн шинжээч өглөө босдогоороо босож түүсэн хомоолыг нь ялган дан хөх хомоолыг нь ялгаж товор гэсэн газарт тавьж тойруулан газар зурж тэмдэглэн өдөржин харж суужээ. Тэр өдөр нь сэвэлзүүр салхитай байж гэнэ. Үдэш ирээд унтаад өгч гэнэ.

Маргааш өглөө нь өвгөн шинжээч аажуухан босож судар ном дэлгэж юм зурж өдөржингөө сууж сууж оройхон нар шингэж сар гарахын өмнөхөн баруун уулын оройд гарч шөнөжин сууж өглөө ирээд ингэж хэлж гэнээ.
Хоёр Тамирын бэлчирт
Хот баримаар сайхан газар байлаа ч
Хожим хойчийг бодож
Хот барих ёсыг саналаа.
Арын уул усыг нь
Ажин ажин суухад
Арслан зааны шинжтэй
Ариун буяны орон байна.
Ус нутгийг ажиж
Удаан харах бүр
Нарны хишиг буусан
Нарийн өвс ургасан сайхан нутаг гэлээ ч
Шивээ хялгана ганхах салхи үгүй өдөр
Шинжих гэж зуун зул асааж үзлээ.
Зундаа бүгчим халуун
Өвөлдөө хүйтэн газар байна.
Живэр живэр салхитай өдөр
Зуун хомоол тавьж үзлээ.
Жилийн ихэнхдээ шуурга
Салхитай газар байна
Үүрээр буусан манан
Үдшээр унасан чийгийг харахад
Өвөлдөө цас их унаж
Хөрөлдөг бололтой юм
Урд уулыг нь
Удаан харах тутам
Араг үүрсэн гуйлгачин бүсгүйн дүртэй уул байна.

Хот хурээ баривал алсдаа ядуурна гэж айлджээ. Тэд тэндээс явсаар Хүй мандлаар дайрч одоогийн Дамбадаржаагийн хийд байгаа газар ирж улмаар Улаанбаатар хотын төв, Туул голын хөндийд ирж хүн чулууны хөшөөтэй дайралджээ. (Энэ хүн чулуу  нь гадаад яамны зүүн урд байсан юм).
Өвгөн шинжээч “Хүн” чулууг удаан харж ихэд билэгдэн тойрч үзэж явснаа , -Энэ “Хүн” чулууны хонхорт хүний мөр тасрахгүй, их хөлийн хот баймаар газар байна гэж хэлээд хоноглон саатах болж гэнэ. Өвгөн шинжээч Туул голыг өгсөж уруудан цэцэг навч түүж, явж явж ирээд өлөн барын ходоод хэлбэртэй энэ хөндий өлзийтэй нутаг байна.
Урд уул нь мөнгөн ембүү хэлбэртэй
Урсгал ус нь хадаг мэт
Мөнхийн цэнхэр хадган дээр
Мөнгөн ембүү тавьж сайн сайхан ерөөл билэгдэх шиг хэлбэртэй энэ ууланд хулгай тогтохгүй, гарлага зарлагын үүд хаасан босго мэт монголын буян тогтох уул байна. Энд хүрээ хот барьж суурьшвал сайн гэж айлдахдаа
Дөрвөн уулаа тахиж
Дүнжингаравын оройд мөнхийн зул асааж байвал айх аюул үгүй амар төвшин жаргана гэжээ.
Бид хэд мэдлээ ч
Бээжин мэднэ шүү.
Мануус ингэж шийдлээ ч
Манжийн хаан мэднэ гэх бий гэж өвгөн шинжээчийг хэлэхэд нөхөд нь гайхаж бидний  ийдсэнийг Бээжин мэдэхдээ яахав гэж ярилцаж байжээ.

Удалгүй хүрээ суурьшихаар шав тавьсан газрыг манж эзний их зурхайч ирж үзэх болсон гэнээ гэх яриа гарч дээр доргүй хөл болж гэнээ. Энэ үед өвгөн шинжээч дээгүүр доогуур гүйж ихэст бараалхаж Манж эзний их зурхайчийг ирэхээс өмнө итгэлт шавиа бэлэг сэлттэй тосуулахаар мордуулжээ.
Өвгөн шинжээчийн шавь довтолгон явсаар Манж эзний их зурхайчийг Бээжингээс гараад байхад нь угтан очиж бэлэг сэлтээ барьж өвөл намрын сэрүүн орсон цагт өндөр настай таныг холын замд чилээлгэхгүй гэсэндээ бид угтаж ирлээ. Хүрээ суурьшихаар товлосон газрыг хол гэлгүй та мэргэн мэлмийдээ тольдож өгөөч гэж гуйжээ. Холоос ихэд хүндэтгэн тосож бэлэг сэлт барьсанд Манж эзний шинжээч дотроо их баярлавч их яравгар янзтай зөвшөөрөхөд өвгөн шинжээчийн шавь өндөр уулын энгэр үзэсгэлэнтэй саруул дэнж дээр хүрээ хотоо барих боллоо. Та үзэж болгоож өгөөч гэж гэнэ.(Энэ нь одоогийн Төв аймгийн төв байгаа газар гэнэлээ).
Манж эзний их зурхайч үзэж үзэж, Өндөр уулын энгэрт өргөн дэнж байна. Удаан суурьшихад ус муутай газар байна гэж гэнэ. Өвгөн шинжээчийн шавь ихэд хүндэтгэсэн шинжтэй та өөр газар ойр хавь байна уу, үзэж болгоож өгөөч гэхэд манж эзний зурхайч ихэд хойрго , дуртай дургүй үзэж үзэж,
Ар талд нь
Ариун тунгалаг мөрөн гол байна
Ашдын сайхан газар байна.
Аяа ихий сайн газар байна гэхэд нь өвгөн шинжээчийн шавь манай шинжээчид тааруу гэсэн гэхэд,

-Хай, монгол юу мэднэ баа гэсэн гэдэг. Ингэж манж эзний их зурхайч үзэж шинжсэн болж манай зурхайч шинжээчид шинжсэн энэ газар Хүрээ анх суурьшсан гэдэг.
Манай шинжээчдийн анх шинжиж үзсэн энэ газрыг манж эзний зурхайч үзсэн бол манай шинжээчдийг басамжилсан чирэгдэл гаргаж мэднэ гэж өвгөн шинжээч хаширласны учир энэ гэнэ.
Тэр үед манж, манж гэж гүйгчид дээр доргүй байснаас өвгөн болгоомжлон холыг харж хашир ухаан гаргасных ингэж “Хүн” чулууны хонхорт Хүрээний шав тавьсан гэдэг.

Д.Баасанжав

© duuren.mn

32 “Хүн чулууны хонхорт хүрээ суурьшсан тухай

  1. Pingback: dan anton military

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: adme

  4. Pingback: wikipedia reference

  5. Pingback: Hyderabad Wedding Organizing Company

  6. Pingback: pendaftaran cpns 2018 error

  7. Pingback: lace frontal

  8. Pingback: العراق

  9. Pingback: Aws Colarts Diyala3

  10. Pingback: Political 1Diyala

  11. Pingback: instalação informática

  12. Pingback: rekrutmen bpjs ketenagakerjaan go id

  13. Pingback: geo

  14. Pingback: Yusuf kısa

  15. Pingback: charge ppc consultant

  16. Pingback: sangeeth event organizers

  17. Pingback: women church suits

  18. Pingback: Biker Aufnäher

  19. Pingback: détails

  20. Pingback: iq page

  21. Pingback: exact hour

  22. Pingback: Predrag Timotic

  23. Pingback: 2018 new casinos 2018

  24. Pingback: 안전놀이터

  25. Pingback: printed yoga matt

  26. Pingback: fuck islam

  27. Pingback: website design bengaluru

  28. Pingback: Caco-2 Permeability assay

  29. Pingback: here are the findings

  30. Pingback: Pharmacokinetic Screening services in rats

  31. Pingback: Tam Coc Tours

  32. Pingback: Free Teen Chat

Leave a Reply