Лев Гумилевт Б.Ринченгээс илгээсэн нэгэн захидал

Социализмын үед асуудлыг харах өнцгөөрөө нэвшмэл сэтгэлгээтнүүдээс ялгарч, эрдэм мэдлэгээрээ гайхуулан алдаршиж асан Бямбын Ринчен, Лев Гумилев нар дотно андууд байжээ. Тэд захидлаар харилцаж, Ленинградад уулзалдаж явжээ. Хувь заяа нь ч төстэй. Лев Гумилев сталинизмын үед 14 жил, Б.Ринчен доктор 5 жил хилсээр хоригдож байв. Лев Гумилев Бямбын Ринчен гуайг ихэд хүндэтгэн “Эрхэм хүндэт анд нөхөр, миний багш Ринчен сэцэн минь” гэхчлэн захидлаа эхэлдэг байжээ.

1968 онд цагаан сарын өмнөхөн Ринчен гуай “Эртний түрэгүүд” номыг нь Лев Гумилевоос хүлээн аваад бичсэн захидлыг нь манай нэртэй сайн орчуулагчдын нэг Ц.Цэрэн эрхэм орос хэлнээс буулган 1990 онд олны хүртээл болгож байсныг duuren.mn уншигч танаа толилуулж байна.

gumilev«Эрхэм хүндэт Лев Николаевич ээ! Таны явуулсан «Эртний түрэгүүд» хэмээх номыг аваад гуравны нэг хувийг их л сонирхон уншлаа. Гэвч ажилд их дарагдаад түр зуур хойш нь тавиад дараа тухтай уншихаар шийдлээ. Номыг тань эхлээд уншиж байхад төрсөн зарим бодлоо танд шууд бичье гэж саналаа. Энэ сонирхолтой номоо надад ирүүлж хайрласан таны найрсаг нөхөрсөг сэтгэлийг чинь бахдан биширч сууна.

Гэхдээ зарим зүйлийн талаар би ондоо бодолтой явдаг шүү. Жишээлбэл, та Европ зүгийн бүх эрдэмтний нэг адил, бүр үнэнийг хэлбэл тэдний зам мөрөөр дагахдаа, монголчууд өөрсдийн дээд өвгөө Бөртэ чоно, Хоо Марал гэж үздэг хэмээн та бичжээ. (22—р тал) Миний санавал нэгд, бүх монголчууд бус, зөвхөн Хиад Боржигинууд ингэж үздэг хэрэг. Ингэхлээр нийт монголчуудад энэ нь хамаагүй хэрэг. Хоёрт, «Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Хоо Марал ажээ» хэмээн Нууц Товчоонд гардаг шүү дээ. Бүртэ Чино буюу яг зөвөөр нь бичвэл Бөртэ Чино гэдгийг оросоор орчуулбал Сивый Волк, Хоо Марал гэдэг нь Красивая Лань болно. Тэхдээ Бөртэ Чино гэдэг нь хүний нэр, Хоо Марал ч бас хүний нэр бөгөөд өдгөө ч ул улбаагаа хадгалсаар байгаа монголчуудын бөөгийн уламжлалаар хүүхэд багачуудын сүнсийг эрлэгийн элч аваад явчихгүйн үүднээс иймэрхүү «хамгаалсан» нэр хайрладаг байжээ. Монголын хатуу хүтүү уур амьсгалтай тал нутгийн амьдралд үр хүүхдээ үхлээс аврахын тулд ингэж аргалдаг эртний ардын ёс горим ийм байж л дээ. Эрлэгийн элч нь одооныхоор бол нарийн төрөлжсөн байх бөгөөд нэг нь зөвхөн эрэгтэй хүүхдийн сүнсийг, нөгөө нь охидын сүнсийг, гурав дахь нь эрэгтэй хүнийхийг, дөрөв дэх нь эмэгтэйнхийг, тав дахь нь адгуус амьтны сүнсийг, зургаа дахь нь амьгүй юмны сүнсийг х|улгайлан авч оддог хэмээн итгэдэг байж. Чингэхдээ чонын сүнс хөөцөлддөг эрлэг нь Маралын сүнсийг хулгайлан авч чадахгүй гэж боддог учир, бас эрлэгийн элчийг хуурахын тулд хүүхдэд Сүх, Тогоо, Бөртэ Чино, Хоо Марал, Шар нохой (миний дээдийн дээд өвгийн нэг хүн Шар нохой нэртэй байсан!) гэх зэрэг нэр өгдөг байж. Эрлэг нь хүүхдийг Сүх гэж нэртэйг мэдмэгц уг хүүхдийг оролдохоо больж нэгэнт Сүх гэдэг нэртэй болохоор сүнсийг нь авчихвал хойноос нь энэ орчлонгийн бүх сүх сүнсийг нь нэхэж ирээд амар заяа үзүүлэхгүй гэж эрлэг итгэдэг гэнэ. Ингэж «хамгаалах нэрийн» ачаар хүүхэд амьд мэнд өсөж торнидог юм гэж итгэдэг байж. Заримдаа хүүхдэд Бааст гэдэг нэр өгөөд эрлэг уг хүүхдийн «муухай өмхий» сүнснээс цээрлээд хүүхдийг аваад явчихгүй амар тайван үлдээнэ гэж найддаг байж. Ийм учраас л Чингисийн дээд өвөг язгуур Бөртэ Чоно нэртэй байсан хэрэг бөгөөд хүүхдийн сүнсийг авчихдаг   ангийн эрлэг багад нь түүнийг аваачихгүй байгаасай, тухайн үедээ чонын сүнсийг аваачдаг эрлэг л түүнийг аваачна гэж найджээ. Гэтэл чонын эрлэг нь чоно биш, хүний үр байхыг хараад түүнийг оролдохгүй, яагаад гэвэл тэр Бөртэ Чоно нэртэй хүүхдийг хүүхдийн сүнсийг аваачдаг эрлэг нь ирж авах ёстой гэж санадаг аж.

Цааш нь Нууц товчоонд «Тенкис кетулджу иреба» гэж бий. Козин үүнийг «Явились они переплыв Тенгис» (внутреннее море) гэж орчуулжээ. Би үүнийг оросоор «Прибыли они, преплыв   Тенгис»  гэж орчуулмаар  байна.

Гэхдээ энэ бол Внутреннее море буюу дотоод Тэнгис биш ээ! Би энд гарч буй Тэнгис гэдгийг харсан хүн! Энэ бол Хөвсгөл аймагт байгаа гатлаж гарахад тун хэцүү, нэн хүчтэй урсгалтай уулын гол бөгөөд морь мал урууддаг юм. Бөртэ чоно гэргий Хоо маралаа дагуулан энэ голыг гаталсан бөгөөд голын хоёр талд байгаа уулыг бөө нар одоо ч ариун шүтээн болгон тахидаг бөгөөд өнө эрт дээр цагт энэ уулсын оройд алдар цуутай бөө удганыг оршуулсан дурсгалтай газар гэж сүсэлдэг болой.

Бөртэ Чиногийн хүү бол хамгаалуулсан мануулсан нэртэй байдаг, яагаад гэвэл тэр нь уг айлын цорын ганц удам угсаа залгах эрэгтэй хүүхэд нь байжээ. Түүнийг Бату-Чиган гэх бөгөөд үүний Бату гэдэг нь эрлэг халдашгүй дархан батыг илэрхийлсэн хэрэг, цагаан гэдэг нь ариун, хиргүй тунгалаг гэсэн санаа  юм.

Добун Мэргэний гэргийг Алунгоо гэх бөгөөд Ариг усунд төрсөн бөгөөд одоо ч монгол, урианхай нар түүнийг сайн зүгийн тэнгэр гэлцдэг, бас одоо ч тэр голыг Арих юмуу Ариг Усуны гол гэж нэрлэсээр байдаг. Би тэр гол дээр очиж Алунгоогийн онгоныг тэндээс авчирсаан! Энэ гол бас Хөвсгөл аймагт байх бөгөөд өнөөх Тэнгис голоос холгүй  оршдог…

Танд ээдрээтэй мэт санагдаж болохуйц эртний түрэгүүдийн шашны тухай мэдээ занги нь огтхон ч будилаангүй агаад монголын бөөгийн ёсны мэдээгээр давхар нотлогддог. Би энэ талаар ном бичихээр завдаж буй… Номд оруулбал сая болох тийм зүйлийг ганц захидалд багтаах аргагүй тул би ийнхүү товчхон мэдээллээр хязгаарлая.

Ингэж бөөгийн талаар ном бичвэл түүхчдэд ямар их хэрэгтэй болохыг танай номоор жишээлэн бодлоо. Өдгөө би дөчин жил бөөгийн зан үйл, домог яриа, шившлэг зэргийг судалсны дараа, дээр үед надад болон миний европын танилууд, монголч нарт ойлгогдохгүй олон зүйл одоо тун амархан юм болсныг хэлэх эрхтэй. Энэ бидний үед Сталин, Хрущев, Мао, тэдний хамтран зүтгэгчид марксизмыг «мөрдөж, удирдлагаа болгож байна» хэмээн санадаг аваас, эртний монгол, түрэг нар өөрсдийн ажил явдалдаа бөөгийн ёсыг баримталж түүний зарчмыг ягштал мөрдлөг болгодог жинхэнэ бөө мөргөлчид байсан юм. Гэтэл одоогийн удирдагчид оюуныхаа хэм хэмжээгээр л марксизмыг тайлбарлаж, түүний зарчмыг баримталдаг байсан жинхэнэ марксистууд гэхэд хэцүүхэн юм…

“Түрэг, монгол хэлтэй ард түмний түүхэнд гарсан олон үйл явдлыг ойлгохын тулд улирсан балар үеийн үйл явдлыг аль нэгэн тийш нь эргүүлж байсан хүмүүс бөөгийн ёсны үүднээс ертөнцийг үзэх үзэлтэй байсныг мэдэхэд илүүдэхгүй байх аа…

Өчигдөр таны надад илгээж хайрласан хоёр номыг авлаа. Би танд хүрээ цамын багийн тухай гарсан нэг номоо явуулсан. Манай шуудангийнхан урьдын сталинч заншлаараа шуудангаар явуулсан номыг «алга болгож» орхидог учраас хүлээн авсан тухайгаа надад мэдэгдэхийг хүсье. Хүлээж аваагүй бол би шуудангийнхнаас нэхэх болно. Нэгдүгээр сарын 30-нд Шар бичин жилийн цагаан сарын нэгэн эхлэх тул үүнийг тохиолдуулан танд хамгийн сайн сайхныг хүсэж уран бүтээлийн онгодоо  сэргээхийг  хүсэн   ерөөе.  Таныг үнэнхүү хүндэлсэн РИНЧЕН»

© duuren.mn

48 “Лев Гумилевт Б.Ринченгээс илгээсэн нэгэн захидал

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  3. Pingback: gvk biosciences

  4. Pingback: Best On This Topic

  5. Pingback: Political Diyala

  6. Pingback: roof contractor near me

  7. Pingback: 360 frontal

  8. Pingback: http://coehuman.uodiyala.edu.iq/

  9. Pingback: informatica empresa

  10. Pingback: empresas informática

  11. Pingback: cpns riau 2018/2019

  12. Pingback: pay per click management

  13. Pingback: reddit ads

  14. Pingback: warehouse for sale

  15. Pingback: colortsart

  16. Pingback: Tuzilac

  17. Pingback: inpo cpns

  18. Pingback: cheap online viagra

  19. Pingback: BMW Greensboro

  20. Pingback: www.bitcoinsportsbooks.info

  21. Pingback: www.tsn.us.com

  22. Pingback: NZ pokies

  23. Pingback: 토토사이트 추천

  24. Pingback: printed yoga matt

  25. Pingback: Best online casino reviews in New Zealand

  26. Pingback: Free UK Chat Rooms

  27. Pingback: matrimonial website design

  28. Pingback: Ex Vivo protein binding

  29. Pingback: huobi fees

  30. Pingback: PK studies in Spain

  31. Pingback: guest friendly hotels phuket

  32. Pingback: Teen Chat Rooms

  33. Pingback: 快速借錢

  34. Pingback: iCloud

  35. Pingback: cpanel hosting

  36. Pingback: PK/PD Studies

  37. Pingback: Manotick homes

  38. Pingback: New Pokies & the best offers for online casinos in NZ

  39. Pingback: zespó³ muzyczny na wesele kraków

  40. Pingback: masa¿ tradycyjny warszawa

  41. Pingback: GVK bio sciences news updates

  42. Pingback: GVK BIO

  43. Pingback: GVK Biosciences

  44. Pingback: animal disease models

  45. Pingback: Digital Marketing Agency

  46. Pingback: daftar di sini situs judi qq gabung di sini situs judi online daftar poker qq

  47. Pingback: daftar di sini situs judi qq gabung di sini situs judi online daftar poker qq

  48. Pingback: agen poker

Leave a Reply