Зөв хүн буюу шудрага ёсны үнэ цэнийг ухаарагч

IMG_025Арван найман нас. Анх удаа хилийн дээс алхсан нэгдүгээр дамжааны оюутан би өвлийн амралтаа хоног тоолон хүлээнэ. Монголоо мөн ч их санасан сан. Арай хийж тоотой хоног шувтарч нутгийн зүг хүлгийн жолоо залах мөч ирлээ. Тэр үед Свердловск хотод хэдэн зуун монгол оюутан сурдаг байв. Шалгалт шүүлэг гэж гүйсээр галт тэрэгний тасалбараа захиалж чадаагүй болохоор Монгол руу шууд явах боломж олдсонгүй. Эрхүү орвол учир бий гэлцэнэ. Амралтын хоног тоотой болохоор Уралаас Сибирь рүү орон нутгийн галт тэргээр яаран яаран зүтгэлээ. Хүрээд очтол Эрхүү-Улаанбаатарын галт тэрэгний тасалбар ч бас нүдний гэм болчихжээ.
Галт тэрэгний буудал дээр залуу хос хүн болгоноос ямар нэгэн зүйл асууж, хүмүүс толгой сэгсэрнэ. Эцэст нь олноос зайдуухан суусан над руу хүрч ирлээ.
– Монгол явах гэж байна уу?
– А-хн.
– Өөрөө ямар билеттэй вэ?
– Зөөлөн вагон.
– Уучлаарай, хатуугаар сольчих. Тэгэх үү?
– …?
Бүсгүй нь харваас бие давхар юм. Давхар биетэй хүн хоёр хоног хатуу вагонд нүдүүлнэ гэдэг хэцүү л дээ. Би үг дуугүй тасалбараа сунгалаа. “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэх сургаалиар хар багаасаа хүмүүжсэн болохоор сэтгэл нэг л өег. Анх удаа харж байгаа огт танихгүй хүний гуйлтыг зүгээр л биелүүлээд өгчихсөн гэхээр эргэлзэх хүн байж мэдэх л юм. Суурь хүмүүжил минь тийм байж  дээ…

Цэл залуугийн эл түүхээ нэгэн ном уншиж байгаад эргэн санав. Яагаад гэвэл тэвдсэн нэгэндээ надаас ч илүү тус хүргэсэн тухай бичжээ. Тэнд “Чех улсад очсоны дараа би хэлний бэлтгэлийн шалгалтаа амжилтгүй өгч нутаг буцаж буй оюутнуудаас хоцорчихож билээ. Надтай хамт мөн хоёр монгол оюутан миний адил шалтгаанаар үлдлээ. Аравдугаар анги төгссөн, хорь ч хүрээгүй, гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд байв шүү дээ. Гэрээ санах гэж тоймгүй. Шалгалтаа чүү чамай өгөөд нутаг явах боллоо. Гэтэл надтай үлдсэн хоёрын нэгэн болох Ховд нутгийн охин маань ар гэр, аав ээж, нутгаа санан уйлж унжиж эхэлдэг юм байна. Ээжийнх нь бие тааруу гэсэн цахилгаан ирсэн байсан юм. Замын зардал нь хүрдэггүй. Тэгээд би нутаг явах гэж хураасан хэдэн төгрөгөө тэр охинд өгч явуулаад өөрөө үлдэв. Тэгэхэд болдогсон бол төмөр зам дагаад л Монгол руугаа гүйчихмээр санагдаж байсан сан” гэсэн байв. Адилхан арван наймтай хүүхдүүд харийн газарт нутаг нэгтэндээ тэвдэж явахад нь амиа бодолгүй тусалсан энэ түүх намайг номын эзэнтэй сэтгэл зүрхээр минь эчнээ садансуулах мэт санагдав.

Энэ бол Аюушийн Гантулга гэдэг хүний “Эзэн хичээвэл заяа хичээнэ” нэртэй ном байлаа. Өөрийнхөө амьдрал, алдаа оноо, итгэл үнэмшил, байр сууриа илэн далангүй өгүүлсэн энэ номыг уншчихаад хүн зөв амьдрахын утга учрыг ухааруулсан сайхан ном болжээ гэж баярлав. Хамгийн гол нь зөв амьдарч, тэмцэж бүтээсэн амьдралын замналаар нь сэтгэл хөдөлгөв. Номын зохиогч социализмын үеийн олон хүүхэдтэй жирийн гэр бүлд төрж өссөн хүн аж. Био комбинатад хүүхэд насаа үдээд Чех улсад сурч байхдаа бусад оюутнууд адал явдалт кино, үдэшлэг цэнгээн, гоё хувцас ярьж байхад Монголдоо амтат талх, сайн чанарын шар айрагны үйлдвэр барих тухай ярьдаг, мөрөөддөг оюутан байсан гэнэ. “Намайг зарим нь мөрөөдөгч хэмээн шоолно, зарим нь гайхна. Надад тухайн үед ямар ч мөнгө байхгүй байсан. Тэгээд нэг муу ядуу монгол оюутан дэлхийн брэнд болсон талх, пивоны эзэн болох тухай үргэлж ярьж мөрөөдөөд байх нь хачирхалтай, инээдтэй санагддаг байсан биз” хэмээн тэр бичжээ. Социалист систем задарч, хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөн наймаа арилжаа ярьж эхлэхэд тэрээр мөнөөх мөрөөдлөөсөө салж чадахгүй, чех талх, шар айргаа ярьсаар, үл гүйцэлдэх үзэлтэн хэмээн шоолуулсаар суусан гэнэ. Гэвч үр дүнд нь монголчууд Олд Чех хэмээх пиво уух болсон, чех технологийн олон төрлийн талх идэх болов.

Мөрөөдөл биелжээ. Үгүй ээ, тэрээр тэмцэж тэмүүлж байж мөрөөдлөө биелүүлжээ. Үйлдвэрлэлийн зардал өндөртэй учраас жирийн талхнаас хоёр дахин үнэтэй талхаа таниулж борлуулах гэж шар махтайгаа хатаж, анх удаагаа  хоёр хайрцаг талх зарчихаад өөрийн эрхгүй нулимс унагаж явсан аж. Зээлийн хүү нэхэгдэж, нойр хүрэхгүй, сэтгэлээр унан шантарч, шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан гэрт нь ирж унаж байсан машин, үзэж байсан өнгөт зурагтыг нь хураагаад гарахад “Энэ бол түр зуурын тохиолдол. Улам шаргуу ажиллахыг амьдрал шаардаж байгаа юм байна” хэмээн өөрийгөө хурцалжээ. Цагаан сараар мөнгөгүй болчихоод байгаа бүхнээ зараад ажилчдынхаа цалинг хагаслаж хугаслан өгч  байсан удаа ч бий гэнэ. Ингэж байсан хүн “Бэрхшээлийг боломж хэмээн харж хэвшвээс амжилт өөрөө баяртайгаар чамайг угтан тосох болно” хэмээн залууст хандан  сургахаас ч яахав.

Өнөөдөр бид хөрөнгөтэй мөнгөтэй болгоноо олигарх гэж цоллоод, хавтгайд нь харааж зүхээд байх шиг. Тэр олон хөрөнгөлөг хүн дунд мөнгөнд зүрх сэтгэлээ өгчихсөн, мөнгөнөөс өөр юм бодохоо байчихсан, мөнгийг ямар аргаар олох нь  чухал биш гэсэн философитой нь мэдээж байгаа. Гэхдээ чин шудрагаар хөдөлмөрлөж, компаниа үндэсний хэмжээний томоохон аж ахуй  болгож чадсан ажил хэрэгч зөв хүмүүс зөндөө бий. Тэдний нэг нь энэ номын зохиогч Аюушийн Гантулга гэж хэлсээр санагдлаа. Ганцхан ном уншчихаад яагаад ингэж том дүгнэлт хийв гэж гайхаж байна уу? Яагаад гэвэл түүний номондоо бичсэн доорхи мөрүүд ингэж итгэлтэй дүгнэхэд хүргэж байна. “Шудрага бусаар хөрөнгө цуглуулах, авлигад автах, хөрөнгөөрөө эрдэж улс төрийг худалдаж авах, нэгэнт худалдаж авсан улс төрийн эрх мэдлээрээ өөртөө дахин баялаг бий болгоход зарцуулах нь залууст хэрхэвч сайн үлгэр дуурайл болохгүй, тиймээс тэдгээр олигархиудын би эрс шүүмжилдэг, тэдний эсрэг бүхий л боломжоороо тэмцдэг. Ерөөсөө олигархитай байна гэдэг бол Монголд ардчилал байхгүй байна гэсэн үг”.
Шудрага ёсны үнэ цэнийг яс махаараа ойлгосон зөв хүнээс л ийм ухаарал гардаг. Зөв хүмүүсээ олж таних ч зөв хөгжлийн нэг түлхүүр юм шүү.

Урианхан Б.Галаарид


Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.         

Б.Галаарид                                                                                                   

68 “Зөв хүн буюу шудрага ёсны үнэ цэнийг ухаарагч

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: Dokter Gigi Jakarta Selatan

  3. Pingback: In vitro pharmacology studies

  4. Pingback: DMPK Studies

  5. Pingback: SilverStar835

  6. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

  7. Pingback: Bdsm

  8. Pingback: juegos friv

  9. Pingback: www.office.com/setup

  10. Pingback: Law Diyala

  11. Pingback: Engineer Aws Alkhazraji

  12. Pingback: UOD_colarts

  13. Pingback: serviços de informatica

  14. Pingback: Dokter kebidanan dan kandungan tangerang

  15. Pingback: Online Marketing Agency

  16. Pingback: warehouse for sale

  17. Pingback: premature ejaculation cure

  18. Pingback: horoscope sex compatibility

  19. Pingback: gen shi labs resellers

  20. Pingback: Ambika Ahuja Jaipur Escorts

  21. Pingback: Neha Tyagi MODEL JAIPUR ESCORTS

  22. Pingback: JAIPUR ESCORTS ALIYA SINHA

  23. Pingback: Dhruvi Jaipur Escorts

  24. Pingback: BANGALORE COMPANION ESCORTS

  25. Pingback: JAIPUR ESCORTS MODEL DRISHYA

  26. Pingback: Heena Khan Bangalore Escorts

  27. Pingback: Jiya Malik High Profile Jaipur Escorts Model

  28. Pingback: FUN WITH JAIPUR ESCORTS PUJA KAUR

  29. Pingback: XXX BANGALORE ESCORTS ROZLYN MODEL

  30. Pingback: SAPNA CHAUDHARY ESCORTS IN BANGALORE

  31. Pingback: Selly Arora Independent Bangalore Escorts

  32. Pingback: Enjoy With Jaipur Escorts Tanisha Walia

  33. Pingback: RUBEENA RUSSIAN BANGALORE ESCORTS

  34. Pingback: Bristy Roy Independent Bangalore Escorts

  35. Pingback: SRUTHI PATHAK MODEL Escorts in Bangalore

  36. Pingback: Bangalore Escorts Sneha Despandey

  37. Pingback: MODEL HONEY PREET ESCORTS IN BANGALORE

  38. Pingback: Radhika Apte Model Escort in Bangalore

  39. Pingback: Goa Escorts Eva J Law

  40. Pingback: Fiza Khan Kolkata Escorts Services

  41. Pingback: gypsy

  42. Pingback: Predrag Timotić

  43. Pingback: penerimaan cpns tahun 2018

  44. Pingback: Diana Diaz Goa Independent Escorts Services

  45. Pingback: Diksha Arya Independent Escorts Services in Kolkata

  46. Pingback: Devika Kakkar Goa Escorts Services

  47. Pingback: Rebecca Desuza Goa Independent Escorts Services

  48. Pingback: Yamini Mittal Independent Escorts Services in Goa

  49. Pingback: Simmi Mittal Kolkata Escorts Services

  50. Pingback: Kolkata Escorts Services Ragini Mehta

  51. Pingback: Navya Sharma Independent Kolkata Escorts Services

  52. Pingback: Elisha Roy Goa Independent Escorts Services

  53. Pingback: Alisha Oberoi Independent Escorts in Kolkata

  54. Pingback: Divya Arora Goa Independent Escorts Services

  55. Pingback: Simran Batra Independent Escorts in Kolkata

  56. Pingback: Ashna Ahuja Escorts Services in Kolkata

  57. Pingback: Sofia Desai Escorts Services in Goa

  58. Pingback: Goa Escorts Services Drishti Goyal

  59. Pingback: Mayra Khan Escorts Services in Kolkata

  60. Pingback: blacharz łódź

  61. Pingback: Sruthi Pathak Escorts in Bangalore

  62. Pingback: Ambika Ahuja Jaipur Escorts Services

  63. Pingback: Sruthi Pathak Bangalore Female Escorts

  64. Pingback: Sruthi Pathak Bangalore Escorts Services

  65. Pingback: Trully Independent Bangalore Escorts Services

  66. Pingback: Ruby Sen Kolkata Independent Escorts Services

  67. Pingback: Fiza Khan Kolkata Independent Call Girls Services

  68. Pingback: Ruchika Roy Kolkata Escorts Call Girls Services

Leave a Reply