13-ны Баасан гарагаас айдаг улс олон бий

0064149001386914612_8882_600x458Нэлээд олон оронд 13-ны өдрөөс цэрвэдэг. Манайхны зарим нь Мягмар гарагаас жийрхдэг шиг. 19-20 дугаар зууны зааг дээр Баасан гарагийг муу өдөр гэж үздэг байж. Харин арван гуравын тоог эртнээс л таагүй гэдэг байсан бөгөөд түүхчид энэ хоёрыг нийлүүлээд тун таагүй өдөр бий болгочихжээ.

Домгоор бол баасан гарагт хар домын 12 шулам нисч ирдэг, хамгийн эгзэгтэй мөчид 13 дахь оролцогч буюу Антихрист хүрч ирдэг гэнэ.

13-ны баасан гарагийн тухай алдарт дуучин Россинигийн дурсамжийг бичсэн англи сурвалжлагч анх дурджээ. Тэрээр 13-ны баасан гарагийг муу өдөр гэж итгэдэг байсан болохоор 1868 оны арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт нас барсанд нь гайхах зүйлгүй гэж сэтгүүлч бичжээ.

Таро хөзрийн арван гурав нь мөн үхлийн зурагтай байдаг. Санчир гараг үхлийг ивээдэг. Тийм болохоор Санчирын шүтээн дээр гэзэгтэй хохимой дүрсэлдэг, хүмүүс хохимой толгойн дор зөрүүлсэн ясыг Momentomori-гийн билэгдэл хэмээн хүлээн авч дассан билээ.

Мөн Тамплиерийн бүлэглэлийг Францынхаан YI Филиппчухамдаа 13-ны баасан гарагт баривчилсан, хожим нь хамаг дайчдыг нь тарааж, гол удирдагчдыг нь цаазалсан гэх нь ч бий.

Социалисторныхон 13 болоод баасан гараг хоёрыг холбон муу зүйл гэж хэзээ ч ойлгож байсангүй. Харин ардчиллын дараагаас Барууны юм болгоныг шохоорхох болсноор зүрхэн билэгдэлтэй Гэгээн Валентины өдөр, чөтгөр шулмастай Хэллоуны баяр мэт нь нэвтэрсэн билээ.

Ер нь бол зарим оронд хот тэрчигээрээ 13-р давхаргүй, 12-оос шууд л 14 давхар болчихдог. Италийн дуурийн театруудад 13  дугаартай суудал байдаггүй бол бараг бүх усан онгоцонд ийм дугаартай өрөө байхгүй.

АНУ-ын зэвсэгт хүчинд 13 дугаартай нисэх онгоц байдаггүй,  Формула 1-д мөн ялгаагүй. Европын зарим оронд хүмүүс 13-ны баасан гарагт гэрээсээ гарахгүй, аялахгүй, томоохон гэрээ хэлцэл хийхгүйг хичээдэг байна.

© duuren.mn

Leave a Reply