Үүргэвчинд багтдаг машин

Гадна хэлбэр, хэмжээ  нь Macbook-тэй төстэй дугуйт тавцан Японд бүтээсэн байна. Токио хотын 26 настай зохион бүтээгч Кунаико Сайто түүндээ  WalkCar гэж нэр өгснийг “Үүргэвчний машин” гэж орчуулж болох юм.  Энэ дугуйт тавцан 3 кг жинтэй, 100 гаруй кг жинтэй хүн ч тээврийн хэрэгсэл маягаар ашиглаж болно.  Мөн  ачаа зөөсөн ч болно.

WalkCar жолоодоход маш амархан, хүн дээр нь зогссон үед л ажиллаж эхэлдэг, аль нэг талд нь хүч өгөхөд тэр зүгрүүгээ  хөдөлдөг.  Одоогоор хурд нь цагт 10 км, дахин цэнэглэтэл 12 км зай туулж чадаж байгаа бөгөөд илүү сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү цахилгаан скейтбордын үнэ нь 800 доллар гэнэ.  Урьдчилсан захиалга авч эхэлсэн ч WalkCar-ын нийтийн худалдаа 2016 оны хавраас эхэлнэ.

Leave a Reply