Стрессийн шинж тэмдэг болон шалтгаан

Орчин үеийн амьдралын хурд, улс орнуудын улс төрийн болон эдийн засгийн тогтвортой бус байдал, хувь хүний амьдралын ээдрээ, нугачаа зэргээс болсон түмэн янзын асуудлаас болж сэтгэл дундуур, бухимдалтай байдалд оруулдаг зүйл бидний эргэн тойронд дүүрэн байдаг билээ. Олон хүний хувьд энэ бухимдалтай байдал амьдралынх нь нэг хэсэг болон цааш үргэлжлэн даамжран, хуримтлагдсаар байдаг.

Гэхдээ стресс болгон муу биш. Бага зэргийн тунтай стресс нь танд дарамт учруулах хэдий боловч, оюун ухааныг тань хурцалж, хийж бүтээх урам, зориг ороход чинь туслах болно. Харин байнга сэтгэлийн дарамттай байгаад байвал таны оюун ухаан, бие махбодь тэр ачаалалыг үүрэх болдог. Tэгвэл энэ дарамттай стрессийн шинж тэмдгийг цаг тухайд нь мэдэрч, түүнийг хүлээн зөвшөөрч чадаж байвал хор нөлөөг нь бууруулах арга хэмжээ авах замаар өөрийгөө хамгаалж чадна.

СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?

Как-снять-стрессСтресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм. Аюултай байдал үүссэнийг мэдрэх тэр үед организм өөрөө автоматаар энэ жинхэнэ үү? эсвэл хийсвэр зүйл үү? гэдэгт анализ хийж үүний эсрэг тэмцэх үү? аль эсвэл болих уу ? гэдэгт хариулж буй үйлдэл нь стресс юм. Стресс үүсэж буй бие махбодийн энэ үйлдэл нь таныг хамгаалж буй хэрэг бөгөөд бүх зүйл зөв байхад төвлөрүүлж, эрч хүчтэй байх дохио бас болдог. Онцгой байдлын үед стресс таны амьдралыг аварч чадна. Жишээ нь та өөрийгөө хамгаалахын тулд нэмэлт хүч чадал орж, эсвэл осолд орохоос чинь өмнө тоормос гишгэх мэт хөшүүрэг болно.

Стресс мөн хүнд хөнгөн сорилтуудыг даван туулах, цаашид өсөн дэвжихэд тань тусалдаг. Таныг тоглоом тоглоход, спортынн уралдаан тэмцээнд оролцож байгаа үед анхааралыг чинь хурцлан төвлөрүүлж, шалгалт өгөхөд тань чиглүүлж , олны өмнө өөрийгөө илэрхийлэхэд зоригжуулж өгнө.

Гэхдээ стресс тустай хэдий ч даамжрахаараа эрүүл мэнд, сэтгэл санаа, бүтээмж, таны харилцаа холбоо, амьдралд чинь томоохон хохирол учруулж эхэлнэ.

СТРЕССИЙН ҮЕД БИЕ МАХБОДИЙН ҮЗҮҮЛЭХ ХАРИУ ҮЙЛДЭЛ

Та аюулыг мэдрэх үед мэдрэлийн системийн стресс гормон – адреналин ба кортизол дааврууд автоматаар ялгарсны дүнд биеийн стресс хариу үйлдэл болон илэрдэг. Эдгээр дааврууд нь бие махбодийг яаралтай бэлэн байдалд оруулдаг.

Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно. Эдгээр бие махбодийн өөрчлөлт нь хүч чадал, тэсвэр тэвчээр болон хариу үйлдлийн хурдыг нэмэгдүүлж, анхаарлыг төвлөрүүлж, энэ байдалтай хэрхэн тэмцэхэд бэлдэнэ. Үүний зэрэгцээ, энэ үед бие махбодийн зүгээс хоол боловсруулах эрхтэн, дархлааны системүүдийг ажиллуулах уу? зогсоох уу? эдийн өсөлтийг удаашруулах уу? гэдэг нь стресс хариу үйлдэл хийх үү? болих уу? гэдгээс хамааралтай байдаг. Аюул өнгөрмөгц таны мэдрэлийн систем тайвширч, зүрхний цохилт удааширч цусны даралт буурч, буцаж бие махбод хэвийн тэнцвэрт байдалд орж, тайвширдаг.

Харамсалтай нь бидний бие махбод аюултай том сэтгэлийн хүнд цохилт ба өдөр тутмын жижиг стресс хоёрыг ялгахдаа муу байдаг.

Та найзтайгаа муудалцсанаас болсон сэтгэлийн зовинол, зам тээврийн ачаалалаас үүдсэн бухимдал эсвэл төлбөрийн дарамтанд орсноос үүссэн хямрал зэрэгтэй тулгарахад үхэлд ч хүргэж болох аюултай байдалд орж болдог. Хэрэв та өдрөөс өдөрт дахин давтан хямралд өртөөд байвал сэтгэлийн дарамтаас гарсан хэдий ч эргэж хэвийн тэнцвэрт байдалдаа бүрэн ордоггүй бөгөөд цаашдаа таны эрүүл мэндэд ноцтой асуудал үүсч эхлэх болно.

СТРЕССИЙН ҮЕД ЮУ БОЛДОГ ВЭ?

kadry_-_zykin_2Стрессийн түвшинг хяналтаас гаргалгүйгээр таньж түүнийг зөв удирдаж сурах нь чухал юм. Стрессийн хамгийн аюултай нь тун амархан таны хяналтаас гарч цаашдаа улам даамжирдаг. Энэ нь цаашаа хэвийн, танил мэт ийм л байх ёстой зүйл болон хувирдаг. Та түүнд хичнээн их өртөж байгаагаа тэр байтугай энэ нь хичнээн их үр уршигтай болохыг ч анзаардагүй.

Стресс ихэдсэний шинж тэмдэг ямарч байдлаар илэрч болно. Стресс нь олон янзаар оюун ухаан, бие махбодь болон зан төрхөд нөлөөлдөг ба хүн бүр өөр өөр замаар хөнгөн стрессийн туршлагатай болсон байдаг. Стресст орсноос сэтгэл санааны болон бие махбодийн эрүүл мэндийн хүнд асуудал тулгарахаас гадна гэр, ажил, сургууль, хамт олны харилцаан дээр ноцтой үр уршиг бий болгодог.

СТРЕСС ҮЙЛДЭЛ

Хүмүүс ихэнхдээ доорхи гурван байдлаар стресст хариу үйлдэл үзүүлдэг байна. Үүнд:

1. Гал дээр тос нэмэх мэт хариу үйлдэл. Энэ үед хүчтэй уурлана. Сэтгэл хэт хөдөлж, тайвширч чадахгүй, хяналтгүй болно.

2. Тормоз дарах мэт үйлдэл. Сэтгэлээр унана. Юм хоосорсон мэт болно. Сэтгэл хөдлөлгүй, эрч хүчгүй болно.

3. Гурав дахь нь хэт стресстэй хариу үйлдэл. Доромжлол, хүчирхийлэлд өртөж буй хүмүүстэй холбоотой байдаг. Дээрх хоёр хариу үйлдлүүд илэрнэ. Tа хөлдсөн мэт болно. Дарамтанд орж, мэдрэлийн систем гацаж ямарч хариу өгөх чадваргүй ёстой амаа ангайх мэт болно, ухаан алдаж ч мэднэ. Хэсэг хугацааны дараа нөхцөл байдлыг ойлгосон ч бие махбодийн хувьд маш их зовиуртайгаар эргэж мэдрэлийн систем тэнцвэртэй байдалд орж болно. Гэсэн хэдий ч стрессийн байдал хадгалагдан үлддэг.

СТРЕСС АЧААЛАЛ ҮҮССЭНИЙГ ХАРУУЛАХ ШИНЖҮҮД

1. Танин мэдэхүйн шинж:

  • Ой санамж муудна

  • Анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудна

  • Дүгнэн бодох чадвар доройтно

  • Аливаа зүйлийг байнга сөрөгөөр хардаг

  • Ууртай, эмгэг төрхтэй

  • Байнга санаа зовнимтгой болно

2. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг:

  • Зан төлөв өөрчлөгдөж тогтвортой биш болно

  • Цочромтгой болно

  • Амархан цочирдож, тайвшрах чадваргүй болно

  • Ганцаардах мэдрэмж төрнө, бүхнээс тусгаарлагдсан мэт санагдана

3. Бие махбодид гарах өөрчлөлт:

  • Бие өвдөмтгий

  • Гүйлгэж, суулгамтгай

  • Дотор муухай оргиж, толгой эргэнэ

  • Бэлгийн харьцаанд орохдоо дургүй болно

  • Амархан даарч хөрнө

4. Биеэ авч явах байдал:

  • Идэмхий эсвэл ердийнхөөс бага иддэг болно

  • Унтамхай эсвэл нойр багасна

  • Бусдаас өөрийгөө тусгаарлан олон нийтийн газраар явахдаа дургүй болно

  • Хариуцлагагүй болж, юмыг хойшлууламтгай найдваргүй болно

  • Мэдрэлийн цочромтгой байдалд амархан ордог болно (хумсаа химлэх, гараа байнга базах, хөл, гараа байнга хөдөлгөх, хамар амаа дуугаргах, нүдээ байнга анивчих гэх мэт байнгын хөдөлгөөнт үйлдлүүд хийх )

Эдгээр стрессийн шинж тэмдгүүд болон бусад хам шинжүүд нь сэтгэл зүйн болон эрүүл мэндийн асуудал үүссэн байж болно гэдгийг харуулж байгаа юм. Хэрэв танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь л илэрч байгаа бол эмчид үзүүлж бүрэн үнэлгээ хийлгэхийг танд зөвлөж байна. Энэ шинж тэмдэг нь стресстэй холбоотой байгаа эсэхийг эмч танд тогтоож өгнө…

ХЭТ ИХ БУХИМДАЛ ХЭР ИХ БАЙНА ВЭ?

Та хэр их бухимдлыг тэсвэрлэх чадвартай вэ? Энэ нь таны сэтгэлийн бухимдлаа барьж хянах, даван туулах чадварыг хэлж байгаа хэрэг. Гэвч бухимдлыг давах чадвар хүн болгонд өөр өөр. Зарим хүн маш жижиг сажиг бэрхшээл үүсэхэд сэтгэл дундуур, бухимдалтай болж тэр нь нүүрэн дээр нь хүчтэй илэрч сүйрч байгаа юм шиг болж байхад зарим хүмүүс, амархаан түүнийг төвөгүйгээр шийдвэрлэчихдэг. Гэтэл зарим хүмүүс хэт их сэтгэлийн бухимдал, санаа зовох зүйлтэй атал амьдрал нь хэвийн баяр баясалтай, амжилттай юм шиг яваад байдаг.
Тэгэхээр стрессийг тэсвэрлэх чадвар таны харилцааны чадвар, амьдралыг үзэх үзэл бодол, ерөнхий төлөвшил, стрессийн тухай мэдлэг, генетик- удамшлын зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг юм.

БУХИМДЛЫГ ( СТРЕСС) ДАВАН ТУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

1. Таны дэмжлэгт бүлэг. Таны найз нөхөд, гэр бүлийн гишүүд орно. Эдгээр хүмүүстэйгээ харьцах харилцааны байдлаас шалтгаална.

2. Таны аливаа зүйлд хандах хандлага, төлөвшил. Өөдрөг хүмүүс ихэнхдээ стресст илүү их тэсвэртэй байдаг. Тэд хошин шогийн хүчтэй мэдрэмжтэй байдаг бөгөөд бэрхшээлийг амьдралын нэг хэсэг хэмээн хүлээж авдаг.

3. Сэтгэл хөдлөлөө шийдвэрлэх чадвар .Энэ нь бухимдалд орсон үедээ тухайлбал ууртай ч юмуу, гуниглах үедээ өөрийгөө яаж тайвшруулах аргаа мэддэг, эсвэл огт тайвширч чадахгүй түүндээ хөтлөгдөөд байна уу? гэдгээс хамааралтай. Өөрийн сэтгэл хөдлөлийг хэвийн хэмжээнд барьж байх чадварыг ямарч насны хүн сурахад уг нь боломжтой зүйлсийн нэг билээ.

4. Стрессийн тухай урьдчилсан мэдлэг, бэлтгэл. Стресс үүсэх нөхцөл байдлыг урьдчилан мэдсэнээр та бэлтгэлтэй байж, түүнийг даван туулахад хялбар болно. Жишээ нь: Тодорхой төлөвлөгөөт мэс засалд орохоор болсон бол уг үйл явцын талаар мэдлэгтэй болсноор тухайн үед хүндрэл бэрхшээл үүсэхэд цочирдохгүйгээр даван туулах болно.

БУХИМДЛЫН ( СТРЕСС) ШАЛТГААН

Стресс үүсгэх үндсэн шалтгаан бол сэтгэлийн дарамт шахалт юм. Бид ихэвчлэн стресс сөрөг зүйлүүдээр үүсгэгддэг гэж боддог. Гэвч та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг нь дарамтанд оруулж мэднэ. Жишээ нь гэрлэх, байшин худалдан авах, сургуульд элсэн орох г.м
Мэдээж бүгд биш боловч зарим стресс дандаа гадны хүчин зүйлээс хамааралтай байдаггүй. Жишээ нь ямар нэг зүйлийн тухай шалтгаангүйгээр хэт санаа зовох эсвэл амьдралын тухай гутранги бодолтой байх нь стрессийг өөрөө өөртөө бий болгож байгаа юм.
Хүний бие махбод, оюун ухаан нь бухимдуулаад байгаа тэр зүйл их том бэрхшээлтэй зүйл байна уу? бага зэргийн жижиг асуудал байна уу? гэдгийг харамсалтай нь ялгаж чаддаггүй гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр бухимдаж, цухалдаж, зовинуулаад байгаа тэр асуудал бүхэн том жижгээсээ хамааралгүйгээр байнга давтамжтай давтагдаад байвал стресс үүсгэх хүчин зүйл болоод байнаа л гэсэн үг юм.

Гэхдээ стресс үүсгэдэг гэж хатуу тогтсон зүйл огт байхгүй бөгөөд бэрхшээл гэж үзэж бухимдаж байгаа зүйлүүд зарим хүмүүст харин ч өөрөөр зугаатай зүйл байж болдог. Жишээ нь өглөө ажилд гарахдаа замын түгжрээтэй үед машин барьж явахдаа ажлаасаа хожигдчих болов уу ? гэж цагаа байн байн харан цухалдаж байхад зарим нь гэрээсээ эрт гараад замын туршид харин ч дуртай дуу хөгжмөө хангалттай хугацаанд сонсоод бухимдалгүй яваад байдаг.

Стресс үүсгэх нийтлэг гадаад ба дотоод ( өөрөөс шалтгаалах учир хянах боломжтой) шалтгаанууд

Стресс үүсгэх нийтлэг гадаад шалтгаан:
– Амьдралын гол өөрчлөлтүүд гэрлэх, гэр бүл салах өөр газар, орон нутагт нүүн шилжих г.м
– Дайн дажин болох
– Эцэг , эх болох
– Дотны хүнээ алдах
– Хэрэг төвөгт орох
– Хүүхэд төрүүлэх,төрсний дараа ( энэ чухал сэдэв тул дараа дэлгэрэнгүй өгүүлнэ)
– Ажлаа алдах
– Үр зулбах
– Ажлын эсвэл сургуулийн доторх зөрчлүүд
– Дотны хүмүүсийн хоорондох харилцааны бэрхшээлүүд
– Санхүүгийн бэрхшээл
– Хэт завгүй байх
– Хүүхэд, гэр бүлд үүсэх бэрхшээлүүд
– Хөршүүд нь төвөгтэй хүмүүс байх
– Жирэмслэх
– Тэтгэвэрт гарах
– Хэт их чимээ
– Санамсаргүй үр дүнгүүд (шалгалтын дүн, лабораторийн шинжилгээний үр дүн, ажлын ярилцлагын үр дүн г.м)

Стрессийн нийтлэг дотоод шалтгаан:

– Архаг санаа зоволт
– Гутранги байдал
– Өөртөө сөрөг зүйлийг байнга хандуулах
– Бодит бус зүйлд итгэж найдах
– Аливаа зүйлийг хатуугаар бодох, уян хатан байдалгүй байх
– Юуг ч үл тоомсорлох байдал ( Нөхцөл байдлыг авч үзэхгүй байх)

АРХАГ СТРЕССИЙН ҮР ДАГАВАР

Бодит зүйл үү? хийсвэр үү?, өдөр тутмын бага зэргийн стресс үү? эсвэл бүр аюултай байдал уу?, үхэл, зовлон байна уу? гэдгийг бидний бие махбод ялгадаггүй бөгөөд эдгээр нь их бага ямар ч байлаа гэсэн стресс хариу үйлдэл хийх гох дэгээ болдог. Энэ нь цааш даамжирч нэмэгдсээр архаг стрессийг үүсгэн эрүүл мэндийн ноцтой байдалд оруулж эхэлнэ. Архаг стресс нь таны бие махбодийн бараг бүх эрхтэн системд нөлөөлнө. Цусны даралтыг тогтворгүй болгож, дархлааны системийн үйл ажиллагааг сааруулж, зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлж, үргүйдэлд хувь нэмрээ оруулж, хөгшрөлтийн үйл явцыг хурдасгана. Урт хугацааны стресс таныг сэтгэл санаа болон, оюун ухааны хувьд доройтуулна. Стрессээс болж доорх өвчнүүд үүсэх буюу хурцaддаг. Үүнд :

– Бүх төрлийн өвдөлтүүд
– Зүрхний өвчин
– Хоол боловсруулах системийн өвчин
– Нойрны өөрчлөлт
– Сэтгэл уналт
– Жин нэмэх буюу хасагдах
– Дархлаа гажуудлын өвчнүүд
– Арьсны өвчнүүд, экзем загатнаа
– Зан төрхийн өөрчлөлт

СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ

Хяналтгүй стресс нь таны бодож байгаагаас ч илүү хор хөнөөл учруулдаг. Ихэнх хүмүүс стрессийн дараа түүнийг тайлах гэж буруу замаар оролдон байдлыг улам дордуулдаг. Дарамттай өдрийн эцэст архи, дарс хэтрүүлэн хэрэглэх, хэт их хоол идэж ходоодоо дүүргэх, компьютер, зурагтын өмнө удаан суух, эсвэл эм хэрэглэн тайвшрах гэж оролддог. Жишээ нь архи дарсыг стресс тайлах зорилгоор хэрэглэсээр цааш түүнд донтох эх үүсвэрээ тавих ба эхний үед сэтгэл амарч буй мэт байвч цаашид стрессийг улам гүнзгийрүүлж сэтгэл уналтанд ( депресс) оруулдаг. Энэ үед бүх л зүйл болохгүй байгаа мэт санагдаж, сэтгэлийн улам хүнд дарамтанд ордог… г.м стресс таныг хөтлөн та өөрийн мэдэлгүй түүний эргүүлэгт автагдан орчин тойрноо бодит байдлыг зөв дүгнэх чадваргүй болдогоороо аюултай юм.

Гэхдээ стрессийг даван туулах олон эрүүл аргууд байна.
Хүн бүрийн стресс нь өвөрмөц өөр өөр тул түүнд хариу үзүүлэн, даван туулахад нэгэн ижил шийд гэж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ямар арга таныг тайвшруулж байна түүгээрээ л шийдэх хэрэгтэй байдаг.

СТЕССИЙГ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАН ЗАЛАХ ВЭ ?

Хэдийгээр стресс хяналтаас гарч байгааг мэдэрч байсан ч гэсэн та хариу үйлдлээ хянах чадвартай байдаг. Тиймээс таны бодол санаа, сэтгэл хөдлөл, ажлын хуваарь, өөрийн байгаа орчин зэргээсээ хамаарч асуудлыг зөв шийдвэрлэх арга замыг олж авах нь чухал.
Стрессийг зөв залж удирдаж чадсанаар та өөртөө тайвшрах цаг хугацаа гаргаж чадахгүй байгаа үед ч гэсэн анхаарал халамж тавьж, амрах, тайвшрах боломжийг олж авна. Стрессийг давж туулах хамгийн энгийн арга замууд гэвэл:

Хөдөлгөөн. Бие махбодын идэвхтэй байдал, үйл ажиллагаа нь стрессийг тайлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Байнга гараа мөн хөлөө аль алиныг нь хөдөлж байхыг шаарддаг хөдөлгөөнүүд ашигтай байдаг. Алхах, гүйх ялангуяа усанд сэлэх, бүжиглэх болон аэробикийн дасгал хийх нь анхаарал төвлөрөлтийг шаарддаг. Эдгээр хөдөлгөөнүүдийг хийснээр стресст төвлөрч байсан байдал хийж буй хөдөлгөөн рүү шилжсэнээр мэдрэлийн системийг хэвийн тэнцвэрт байдалд буцаахад туслах болно.

Итгэлтэй дотно найз нөхөртэйгээ ярилцах. Найзтайгаа хамт сууж стресс үүссэн нөхцөл байдлыг тунгаан хэлцэж ярилцсанаар таны тархи, зүрх нэгэн сэжмээр найзтайгаа холбогдоно. Сэтгэл зүрхээ уудлан нээснээр тайвшруулагч дааврууд ялгаран гарч, хэдийгээр стресстэй нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байлаа ч гэсэн хүнд байдлыг бууруулах болно. Сэтгэл зүрхээ нээнэ гэдэг нь сул дорой болоод бусдад дарамт болж буйн шинж биш юм. Үнэндээ ихэнх найз нөхөд тань итгэж сэтгэлээ нээсэнд баярлах бөгөөд, найзын дотно холбоо улам бэхжихэд нэмэр болно. Мөн доорх дөрвөн санамжийг танд зөвлөж байна.
– Зайлсхийх
– Өөрчлөх
– Дасан зохицох
– Хүлээн авах.

Хэрэгцээгүй стрессээс зайлсхий. Мэдээж бүх стрессээс зайлж чадахгүй. Хийх ёстой, ёсгүй зүйл гэдгийг ялгаж, тодорхой үед үгүй гэдэг үгийг зөв нөхцөлд хэлж сурсанаар өдөр тутам үүсэх жижиг сажиг стрессүүдээс зайлсхиийж чадна.

Нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээ. Хэрэв та стресстэй нөхцөл байдлаас зайлсхийж чадахгүй байгаа бол түүнийг өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Асуудалд илүү нааштай хандахыг бод. Энэ тухай Дээрхийн Гэгээн Далай Лам ийнхүү өгүүлсэн байна.
– Хэрвээ асуудлыг зөвхөн сөрөг талаас нь хараад байвал энэ нь шийдлийг олоход тус болохоос илүүтэйгээр сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг юм. Бүх юм харьцангуй байдаг. Хэрэв та нөхцөл байдлыг сайн тунгаан харах юм бол эерэг зүйлээс ч эмгэнэлт байдлыг олж болно. Хэрэв та үнэмлэхүй эцсийн байдлаар сөрөг нөхцөл байдлыг хүлээн авч байгаа бол түгшүүр болон санаа зовнилоо нэмэгдүүлж, нөхцөл байдлыг илүү өргөн хүрээтэй болгон төсөөлж, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хандлага нь миний туршлагаас болон миний амьдралд байнга тусладаг буддын гүн ухаанаас надад мэдрэгддэг.
хэмээжээ.

Дасан зохицохыг оролд. Та стресс үүсгэсэн хүчин зүйлийг өөрчилж чадахгүй байгаа бол өөрийгөө өөрчлөхийг оролдоорой. Бухимдуулж байгаа зүйлийнхээ сайн эерег талыг олж харахыг хичээ. Хамгийн их бухимдуулаад байгаа ажил байвал, түүнийхээ аль сонирхолтой хэсгээс нь эхлэж болох юм. Магадгүй асуудлыг эерэг талаас нь харахад ингэж бухимдах хэрэг байсан ч юмуу ? гэж бодогдох ч юм билүү.

Хүлээн зөвшөөр. Хэрэв бухимдаж байгаа зүйлийнхээ эсрэг та юу ч хийж чадахгүй, түүнийг даван туулах боломж байхгүй байгаа бол түүнийг хүлээн зөвшөөр. Байгаагаар нь хүлээн авснаар та дарамт, бухимдлыг багасгах болно. Заримдаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн нь танд суралцах, өсөн дэвжих боломж ч авчирч мэднэ.
Таны бүх зүйл өв тэгш, төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрч сур.

Амралтынхаа үеэр йог, бясалгал, гүн амьсгалын дасгал гэх мэт тайтгарлын аргаар биеийн алжаал тайлах аргуудыг эрэлхийлэх нь стрессийг давах ач холбогдолтой.

Эрүүл хоолны дэглэм сахь. Сайн тэжээллэг хоол унд нь стресс бухимдлыг даван туулахад ихээхэн тустай. Өдрийг эрүүл хүнс бүхий өглөөний цайгаар эхэлж, каффейн, элсэн чихрийн хэрэглээг бууруулан, архи, тамхины хэрэглээгээ аль болох зогсоох хэрэгтэй.

Сайн унтаж амар. Хэт их ядрах нь бухимдалтай байдлыг улам нэмэгдүүлдэг. Тогтмол цагт унтаж, энэ үедээ өрөө тасалгаагаа сэрүүн байлгавал нойронд сайнаар нөлөөлдөг.

Заримдаа стресс дарамтыг даван туулах арга механизм хангалттай биш, дээрхи хөтөлбөр, аргуудыг хэрэгжүүлэх боломжгүй юм шиг байвал танд нэмэлт тусламж хэрэгтэй болж магадгүй. Үүнд:

Стресс бухимдлыг хурдан хугацаанд арилгах арга. Үүнд та өөрийн мэдрэмжээрээ харж, сонсож, үнэрлэж, амтлан, хүрэлцэх мэдрэхүйгээрээ дамжуулан ашиглах явдал юм. Жишээ нь, хөгжмийн дуртай хэсгээ сонсож, өрөө тасалгаанд тодорхой сайхан үнэр ханхлуулах, дуртай зургaa үзэх, амтат зүйлс идэх эсвэл амьтан тэврэх, тэжээх бүрдээ та хурдан амарч, түүнд анхаарлаа хандуулах болно. Мэдээж хэрэг, хүн бүрийн мэдрэхүй адил биш учир үүнд өөр өөр хандлагаар хариулна. Дээрх үйлдлүүд зарим хүнийг тайвшруулж байхад заримыг нь цочроож ч мэднэ. Гол нь мэдрэхүйн энэ туршилт дээр үндэслэн та бухимдлаа тайлах хамгийн сайн аргыг мэдэж авах юм.

Сэтгэл зүйн холбоос. Бусдаас өөрийгөө тусгааралан сэтгэл санаагаа ганцаардуулах нь улам их архаг стресст орох зам руу хөтөлдөг. Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулан удирдаж, бодол санаагаа тэнцвэржүүлжэхэд суралцах нь чухал. Амьдралд хэт өсөлт, бууралттай явах албагүй. Хэрэв та өөрийн сэтгэл хөдлөлөө ямарч хэцүү үед байсан гэсэн зөв зохицуулж, болзошгүй аюулаас зайлсхийж чадахад суралцаж чадвал энэ нь таныг дараа нь харамсах зүйлгүй болгож, шинэ эрч хүч оруулж, амьдралыг тань тэгшитгэхэд тусална.

Хэрэв та дээр дурдсан ур чадваруудыг эзэмшиж чадвал хурдан хугацаанд өөртөө сэтгэлийн тэнцвэрт байдлыг эргүүлэн авчрах боломжтой болно гэдгээ мэдэж, дарамтат сорилтот бэрхшээлүүдийг амжилттай даван туулах итгэл дүүрэн болноо.

Бадамжав Сэлэнгэ, Чикаго хот

47 “Стрессийн шинж тэмдэг болон шалтгаан

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: ADME

  4. Pingback: friv

  5. Pingback: situs poker

  6. Pingback: free slots

  7. Pingback: basement water

  8. Pingback: Aws Alkhazraji

  9. Pingback: must watch

  10. Pingback: best forex robot

  11. Pingback: Appliance repair North York

  12. Pingback: http://www.guaranteedppc.com

  13. Pingback: wedding event organizers

  14. Pingback: women church suits

  15. Pingback: Digital Marketing Agency

  16. Pingback: colar

  17. Pingback: __p11

  18. Pingback: Social Media Agencies in India

  19. Pingback: pages

  20. Pingback: DMPK Contract Research Organization

  21. Pingback: predict the absorption of orally administered drugs

  22. Pingback: Depression sorg og stress

  23. Pingback: trenbolone blend

  24. Pingback: info lowongan cpns 2018 lulusan sma

  25. Pingback: top kiwi casino sites

  26. Pingback: fingering orgasm

  27. Pingback: new casinos nz

  28. Pingback: 안전놀이터

  29. Pingback: he said

  30. Pingback: www.bitcoinsportsbook.info

  31. Pingback: top 10 kiwi casinos

  32. Pingback: Bitcoin Casino Gambling

  33. Pingback: printed yoga matt

  34. Pingback: instakram takipci hilesi

  35. Pingback: silne krwawienia

  36. Pingback: UK Chat Rooms

  37. Pingback: basics

  38. Pingback: matrimonial website design

  39. Pingback: Homerepairquotes.info

  40. Pingback: child sex

  41. Pingback: anabolic steroids

  42. Pingback: wex us customers

  43. Pingback: crypto

  44. Pingback: news

  45. Pingback: Digital Marketing company in Canada

  46. Pingback: Teen Chat Rooms

  47. Pingback: couponbadger.com

Leave a Reply