Microsoft  ирэх жилээс Hololens-ээ худалдаанд гаргана

94493d21b7292be9ca48e740e0602443

Hololens нь дүрсийг гурван хэмжээстэйгээр харагдуулах нүдний шил юм. Microsoft нь Hololens-г ирэх онд худалдаалж эхлэхээр төлөвлөж байна. Анхны  худалдан авагчид нь тус бүтээгдэхүүнийг зохион бүтээгч хөгжүүлэгчид,  байгууллагууд байх болно гэж  Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла ВВС агентлагт ярьсан байна.

Hololens шил нь хэрэглэгчийн харааны багтаамжийн хязгаар дотор тухайн дүрсийг бодитоор харуулах юм. Одоогийн байдлаар энэхүү шилийг танилцуулга, шинжлэх ухааны судалгааны ажилд ашиглаж байна.

Microsoft өмнө нь Hololens-ийг эмнэлгийн боловсролын салбарт Кейзын их сургуультай хамтран хэрэглэх тухайгаа мэдэгдэж байсан бөгөөд  NASA-гийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын сансрын нислэгийн станц руу илгээсэн боловч ачаа тээгч пуужин гараанаас 2 минутын дараа дэлбэрсэн аж. Дүрсийг бодитоор харуулах Hololens-тэй өрсөлдөгч нь бодит байдлыг бүтээгч Magic Leap юм.

Холограм ертөнцөд хувиргагч Microsoft Hololens

6 “Microsoft  ирэх жилээс Hololens-ээ худалдаанд гаргана

  1. Pingback: binaural

  2. Pingback: gvk biosciences

  3. Pingback: Arena Hijau

  4. Pingback: agen bola terbesar

  5. Pingback: Aws Alkhazraji

  6. Pingback: DMPK

Leave a Reply