Ундны усны хомсдлоос ангижрах боломж хүн төрөлхтөнд байна

ground water_1Дэлхий дээрх ундны усаар гачигдаж байгаа хүмүүсийн тоог янз бүрээр хэлдэг. Ерөнхийдөө 1.5-аас 3 тэрбум хүн гэсэн тоо явдаг бөгөөд ундны усаар гачигдагсдын тоо улам бүр нэмэгдэж байгаа нь л хөдөлшгүй үнэн юм.  Ундны усны хомсдлын шалтгаанаар газар тариалан хэт ихээр эрхэлсэн, мах боловсруулах үйлдвэрлэл ихэссэн, аж үйлдвэр их хөгжсөн, ахуйн хэрэглээний усны хэрэглээ нэмэгдсэн зэрэг олон хүчин зүйлийг нэрлэдэг.  Эдгээрээс гадна олон шалтгаан байгаа нь мэдээж.

Эрдэмтэд цэвэр усны нөөцийг нэмэх талаар толгойгоо гашилгасаар удаж байгаа. Гэтэл Америк, Австрали, Африкийн эрэг орчмын далай дор цэвэр усны  асар их нөөц байгааг тогтоож чадсан байна. Үүнийг олж судалсан Австралийн эрдэмтэд нөөцийн хэмжээ хүн төрөлхтөн өнгөрсөн зуунд газрын гүнээс авч ашигласан бүх уснаас 100 дахин их гэснээс үзвэл ихээхэн нөөц байгаа бололтой. Эрдэмтэд одоо энэ усыг хэрхэн зардал багатайгаар ашиглах талаар толгойгоо өвтгөж эхэлжээ.  Арван жилийн дараа гэхэд Дэлхийн хүн амын бараг тал хувь нь ундны усны хомсдолд орох аюул дохиолж байгаа учраас тэд ихээхэн яарч байгаа гэнэ.

Leave a Reply