Ухаалаг байшин хэрэглээнээсээ илүү цахилгаан гаргана

LCS_House_Web3Англид нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг анхны ухаалаг байшин бүтээлээ гэж үзэж байна. Энэ байшин нь хэрэглээнээсээ илүү цахилгаан үйлдвэрлэж чаддагаараа онцлог гэнэ. Solcer House нэртэй энэ байшинг Cardiff University бусадтай хамтарсан төслөөр бүтээсэн байна. Энэ байшин нь Уэльсийн нүүрстөрөгч судлалын хүрээлэн (LCRI)-гийн SOLCER нэртэй төслийн нэгээхэн хэсэг юм.

Энэ байшин нь сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар бий болсон эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх замаар хуримтлал бий болгож, илүүдлээ төвлөрсөн сүлжээнд нийлүүлж, шаардлагатай үедээ төвлөрсөн сүлжээнээс цахилгаан авах боломжтой.

Энэ байшинг барихдаа нүүрстөрөгч багатай цемент хэрэглэж, эрчим хүчний хэрэглээг багасгахын тулд дээд зэргийн дулаан тусгаарлагчид хэрэглэж, давхар шилтэй, модон вакум хаалга цонх хийсэн байна.

Гадна байрлуулсан нарны зайнуудын байшингийн дотор тал руу харсан хэсгийг тасалгааны агаарыг сорж нарны гэрлээр халаагаад буцааж үлээдэг агааржуулагч болгон ашиглажээ.

Нарны зай нь   4,3 кВт-ын хүчин чадалтай, байшингийн өвөр талыг бүхлээр нь эзэлсэн хамжээтэй. Шууд хэрэглэхгүй эрчим хүчээ  6,9 кВт-ын гэрийн аккумуляторт хадгалан ахуйн техник хэрэгсэл, халуун ус, агааржуулалт, халаалтанд ашиглана.

Ухаалаг байшин бүтээхэд 16 долоо хоног зарцуулсан байна.

Leave a Reply