Хятадын жишээнээс бүтээлчээр суралцахсан

280px-CHN_orthographic.svg

Хятадын олон улсын радиогийн мэдээлснээс үзвэл гадаад дахь хятад гарвал тайзалуучуудын “Хятад язгуураа хайхуй” 2015 оны зуны үйл ажиллагаа Шинжааны Өрөмчөөс эхэлсэн байна. Казахстан, Киргизстан, Узбекстан, Пакистан, Тажикстан, Саудын Араб зэрэг орны шинжааны хятад гарвалтай 45 цагаач залуу “Хятад язгуураа хайхуй” зуны ажиллагаанд оролцож байгаа юм байна. Эдгээр залуус 14 хоногийн арга хэмжээний үеэр Хятадын ү шү, цаасан хайчилбар, уран бичлэг зэрэгт суралцаж, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газраар тойрон аялж, Хятадын соёл, зан заншил, хүмүүсийн аж амьдралтай  танилцах гэнэ. Төөрөг тавилангаа даган харийн нутагт төрж өссөн, язгуур соёлоо мэдэхгүй болсон залууст уугуул орныг нь танилцуулж байгаа энэ жишээнээс бүтээлчээр суралцаж,  дэлхийн монголчууддаа хандсан соёлын хөтөлбөрийг манайхан хэрэгжүүлж эхэлбэл Монгол орон, монгол соёлоо сурталчлах сайхан арга хэмжээ болох сон. Дашрамд сонирхуулахад “Дэлхий дээр 10 сая хүн монгол хэлээр ярьдаг, Хятадад зургаан сая нь, Монголд гурван сая нь байдаг бол ОХУ-д 647.4 мянган хүн монголоор ярьдаг. Монгол хэлтэй ард түмнийг монголчууд хэмээдэг” гэж http://top-antropos.com/ цахим хуудаснаа бичсэн байгаа нь ийм хэлбэрийн хөтөлбөрт ихээхэн ирээдүй байгааг харуулж байна.

Х.Бат-Өлзий

© duuren.mn

Leave a Reply