Үсээ янзлах энгийн аргууд

Загвар өмсөгч Кара Делевинь үсний сам, хавчаар, боолт зэрэг энгийн зүйлсийн тусламжтайгаар дөнгөж тайзнаас буусан од мэт содон гоёмсогоор үсээ янзлах аргыг санал болгож байна. Эхний зураг дээр үсний даруулга, хоёр ширхэг невидилк төдийхнөөр үсээ хэрхэн гоёмсог болгохыг харуулжээ.

1437573147"Paper Towns" New  York Premiere - Outside Arrivals

 Үсний даруулгагүйгээр, хоёр туг үсийг сүлжих төдийгөөр гоёмсог харагдах арга.

1437636555

1437571813

Үсээ өдөр болгон угаах нь яарсан үед төвөгтэй ажлын нэг. Урт үстэй охид, бүсгүйчүүдэд үсээ боох энгийн арга таалагдах нь мэдээж. Торгон туузаар үсээ боогоод шанааны хэсэгт хэдэн үс чөлөөтэй унжуулах нь романтик харагдуулдаг.

1437571843

Үсээ овоолж боох нь бас л зүгээр. Овоолсон үс тарж унаад байхгүйн тулд хэдэн невидилкээр тогтоогоод толгойдоо жижиг алчуурыг даруулганы оронд зүүж болно.

1437574555

Үдэшлэг цэнгүүнд очихдоо үсээ сүлжиж бас болно. Үсээ хагалж хоёр хэсэг сүлжээд үзүүрийг нь толгойныхоо ар хэсэгт чамин маягаар тогтоож болно.

1437575077 1437575594

 © duuren.mn

Үсээ янзлах энгийн аргууд

  1. Pingback: hair bundles

Leave a Reply