Хачирхалтай үхэл

DyatlovЭнэхүү явдал 1959 оны 2-р сарын 2-ны өдөр Уралын нурууны зүүн хэсэг Холят Сяхл буюу нутгийн хэлээр Үхлийн ууланд болсон байна. Уралын политехникийн их сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас бүрдсэн 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй гулгагчдын багийг Игорь Дятлов ахлан 10 км зайтай Отортен ууланд авирах аялал хийх зорилготойгоор 1-р сарын 25-нд Идвельд галт тэргээр ирж тэндээсээ машинаар хамгийн алсын суурин болох Вижайд иржээ. Тэд нэгдүгээр сарын 27-нд Отортен хүрэх аялалаа эхэлсэн боловч дараагийн өдөр нь Юрий Юдин өвчний улмаас аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул буцаж баг 9 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн бөгөөд тэдгээр залуусын нэг нь ч эргэж ирээгүй юм. Тэдний хамгийн сүүлд буудалласан газраас тэдний өдрийн тэмдэглэл болон камер зэргийг олсноор тэдний аяллын тухай мэдсэн гэдэг.

Нэгдүгээр сарын 31-нд өндөрлөг газрын эхэнд ирэн авиралтаа эхлэхээр бэлджээ. Модтой хөндийд илүү гарсан хүнс зэргээ буцах замдаа хэрэглэнэ хэмээн нөөцлөөд хоёрдугаар сарын 1-нд уулын амаар нэвтрэн тэндээ буудаллах ёстой байв. Гэвч нөхцөл байдал хүндэрч цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан төөрч, чиглэлээ алдан Холят Сяхлын оргил өөд чиглэсэн байна. Тэд төөрснөө мэдсэний дараа зогсохоор шийдэн уулын бэлд буудаллажээ.

Ингээд тэд Вижай руу цахилгаан мэдээ дамжуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа тэдний хамаатнууд болон бусад гулгагч нарын шаардлагаар сайн дурын оюутан багш нараас бүрдсэн хайгуулын бага хоёрдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Үүний дараа цэрэг, цагдаа, онгоц, нисдэг тэргийн тусламж ирсэн бөгөөд 26-нд  Холят Сяхл дахь сүйдсэн буудлыг нь олсон байна. Тэндээс зүүн хойд зүг модны зах руу явсан хөлийн мөр олсон бөгөөд 500 метр яваад мөр цасанд дарагдан баларсан байна.

Ойн захад хөгшин хушны дор гал түлсэн ул мөр болон хоёр гулгагчийн цогцсыг олсон бөгөөд тэд гуталгүй, дотуур хувцаснаас өөр зүйлгүй байжээ. Буудалласан газар, хуш хоёрын хоорондоос мөн гурван цогцос олсон бөгөөд тэд цөхрөн буудалласан газар руугаа буцаж явах замдаа өнгөрчээ гэж таамагласан байна. Тэд хоорондоо 200-350 метр зайтай байв.  Үлдсэн 4-ийг нь бараг хоёр сарын дараа олсон бөгөөд тэд 4 метр орчим цасан дороос олдов.

Хоёрдугаар сарын 26-нд тэдний майхныг олоход майхнаа дотроос нь зүсэн гарсан байсан бөгөөд залуусын ихэнх нь хөл нүцгэн мөн оймстойгоо гарч зугатсан байна. Эхний олдсон 5 хүний хувьд ямар нэгэн гадны нөлөөнөөс үл хамааран нас барсан мэт байсан ба нэг нь л тархиндаа жижиг хагархайтай байж. Харин сүүлд олдсон дөрөв нь яах аргагүй үхлийн шарх авсан байсан ба нэг нь тархиа маш хүчтэй хагалуулж, хоёр нь цээж, хавиргаа хугалуулж, үлдсэн нэгнийх нь хэл байхгүй байсан байна. Тэдний гэмтлийн хэмжээ нь машины ослынхоос ч их хүчээр үүсгэгдсэн байв. Мөн зарим гулгагчдын хувцаснаас цацраг идэвхт бодис их хэмжээгээр илэрсэн байна.

Dyatlov2Тэдний үхлийн шалтгаан яг юу байсан, яагаад майхнаа дотроос нь зүсэж гарсан, яагаад хөл нүцгэн гарч зугтаасан, яг юунаас тэгж айн зугтав, яагаад тийм их хүчтэй гэмтэв, нэгнийх нь хэл яагаад байхгүй байв, яагаад хувцаснаас нь цацраг идэвхит бодис илрэв гээд олон нууц тайлагдаагүй хэвээр байв. Эцэст нь шинжээчдийн багийнхан яавч энгийн тохиолоор энэ зүйл болоогүй, ямар нэг үл мэдэгдэх хүчний нөлөөллөөр энэ бүхэн болжээ хэмээн зөвшөөрсөн байна.

“Хэрэв надад бурхнаас ганц л зүйл асуух боломж гарвал миний нөхдөд яг юу тохиолдсоныг л мэдэхийг хүснэ” хэмээн багийн үндсэн бүрэлдэхүүнээс ганцаар үлдсэн Юрий Юдин харамсалтайгаар өгүүлсэн гэдэг.

Мөн энэ явдалтай холбоотой сонирхолтой зарим баримт олдсон.

Оршуулгын дараа нас барагсдын гэр бүлийнхэн талийгаачдын биен дээр хачин бор толбо байсан гэж батласан юм.

Мөн шинжээчид Холят Сяхл уулын хавьд маш өндөр цацраг идэвхит туяатай болохыг тогтоосон боловч эх үүсвэрийг нь олоогүй.

Яг Дятловын багтай ойролцоо хугацаанд тэдний байсан газраас 50 км зайтай байсан уулчид Холят Сяхлын хавьд шөнийн цагаар тэнгэрт хачирхалтай улбар шар бөмбөлөгнүүд харагддаг  байсан гэж хэлсэн байна.

Мөн зарим сурвалжид тэр хавиас маш их металлын хаягдал, хэлтэрхий олддог бөгөөд энэ нь тэнд ямар нэг зэвсгийн туршилт болон нууц ажиллагаа явуулдаг байсан гэсэн хардлага төрүүлдэг байна.

Dyatlov3

© duuren.mn

62 “Хачирхалтай үхэл

  1. Pingback: Sfaturi practice

  2. Pingback: دانلود رایگان فیلم

  3. Pingback: friv - juegos – jogos – games

  4. Pingback: Aws Alkhazraji

  5. Pingback: IN Vitro ADME

  6. Pingback: iraq coehumancoehuman

  7. Pingback: Dokter kebidanan dan kandungan Jakarta selatan

  8. Pingback: Contract Research DMPK

  9. Pingback: CPNS 2018 Kota Kotomobagu

  10. Pingback: 움짤

  11. Pingback: Java Tutorial

  12. Pingback: sciences

  13. Pingback: Tree of Innovation Digital Marketing

  14. Pingback: DMPK assays testing

  15. Pingback: Dentist with out Insurance

  16. Pingback: idn poker

  17. Pingback: comprar esteroides

  18. Pingback: 안전놀이터

  19. Pingback: http://bitcoinsportsbook.info

  20. Pingback: website

  21. Pingback: no contract mobile

  22. Pingback: fitness gear

  23. Pingback: fuck islam

  24. Pingback: instakram kasmanin yollari

  25. Pingback: Free UK Chat Rooms

  26. Pingback: look these up

  27. Pingback: empresas de informática

  28. Pingback: PK Studies team

  29. Pingback: resultat lequipe

  30. Pingback: outsource your marketing

  31. Pingback: exercise equipment

  32. Pingback: Free Teen Chat

  33. Pingback: PK Study

  34. Pingback: Watermark

  35. Pingback: paypal hosting

  36. Pingback: weber state student housing

  37. Pingback: FREE home evaluation

  38. Pingback: vacancyqatar.com

  39. Pingback: 배터리게임|배터리게임주소|바둑이사이트

  40. Pingback: GVK bio sciences private limited

  41. Pingback: pensjonaty w rewalu

  42. Pingback: aerisnext cena

  43. Pingback: buty z cwiekami i kokardk¹

  44. Pingback: film disco polo

  45. Pingback: GVK BIO Indian company

  46. Pingback: przeprowadzki z anglii do polski

  47. Pingback: International Moving

  48. Pingback: GVK bio sciences Hyderabad

  49. Pingback: website

  50. Pingback: films year 2020

  51. Pingback: Smotret filmy onlajn serialy online

  52. Pingback: human design

  53. Pingback: dizajn cheloveka

  54. Pingback: 2020

  55. Pingback: led-2

  56. Pingback: pod-vodoi

  57. Pingback: vk 2020

  58. Pingback: parazity-oskar-2020

  59. Pingback: human design human design

  60. Pingback: DSmlka

  61. Pingback: viagra

  62. Pingback: viagra online

Leave a Reply