Тоотой хоногт 30 насаар хөгширчээ

21 настай байхдаа

21 настай байхдаа

Эмэгтэй 2

26 настайдаа

 23-хан настай боловч 70 настай мэт харагддаг нэгэн бүсгүй эмч нарыг мухардалд оруулаад байна. Вьетнам бүсгүй Nguyen Thi Phuong нь далайн хүнснээс харшил авсны дараа ингэж огцом хөгшрөх болжээ. Түүний энэхүү хачирхалтай түүх 2008 онд эхэлсэн бөгөөд үзэсгэлэнт залуу арьс нь хэдхэн хоногийн дотор үгүй болж унжийж үрчийж эхэлжээ.

Өнөөг хүртэл тэрээр сониуч хүмүүсийн нүднээс нуугдан баг хүртэл өмсөж ирсэн бөгөөд эмч нар яг ямар шалтгаанаас болон ийнхүү аймшигтайгаар огцом хөгширснийг судалсаар байгаа юм. Түүний нөхөр Nguyen Thanh Tuyen хайртай бүсгүй нь үзэсгэлэнтэй нэгэн байсан ч гэнэт л ийнхүү өөрчлөгдөж эхэлснийг гайхан үүнийг эмчлэх арга олдоно гэдэгт найдан суугаагаа хэлж байв. Вьетнам хос хоорондоо маш сайн ярилцсаны эцэст олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж тусламж хүсэхээр шийдсэн нь энэ ажээ.
Эмэгтэй 3Одоо түүний асуудал дээр Хо Ши Мин хотын эмнэлгийн бүхий л салбараар судалгаа хийгдэн түүнийг эдгээх аргыг хайсаар байгаа бөгөөд хэрэв судалгаа шинжилгээ, туршилт зэрэг нь амжилттай болвол түүний арьсыг 50-70 хувиар буцаан сэргээх боломжтой гэж үзэж байгаа юм. Түүний нөхөр нь одоо ч хамт байгаа бөгөөд “Миний нөхөр одоо ч гэсэн надад ийм хөгшин царайтай болохоос өмнө ямар хайртай байсан шигээ хайртай. Түүнтэй хамт байхдаа би илүү итгэлтэйгээр амьдарч байна” хэмээн ярьжээ.

© duuren.mn

Leave a Reply