Асрамжийн газар, цэцэрлэг хоёрыг нэг дор байгуулжээ

Хүүхдийн цэцэрлэг, ахмадын асрамжийн газар хоёрыг нэг дээвэр дор оруулсан нь хамгийн зөв шийдэл болжээ. Бага насны хүүхдүүд ахмадуудтай харьцсанаар их зүйл сурч, анхаарал халамжинд умбана. Ахмад настнууд хүүхэдтэй харьцсанаар нэн тааламжтай байж амьдралын эрч хүч нь нэмэгдэнэ гэж хүмүүс үзэж байна.

providencemountstvincentilc1

Энэ бол АНУ-д болж буй явдал.  Providence Mount St. Vincent 400 ахмад насны асрамжлуулагчтай. Олон улсын сургалтын төв (ILC) тэдэнтэй цуг хэдэн арван хүүхэдтэй цэцэрлэг байгуулах санаа олжээ ILC компани нь 1991 оноос хойш насанд хүрэгчид, хүүхдийн амьд харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа байгууллага юм. Багачууд долоо хоногийн таван өдөрт нь ахмадууд дээр зочилж, хамтдаа хөгжим, бүжиг% урлагийн хичээл үзэж, харилцан ярилцаж, хоол хийж, гэр бүлсэг халуун дотно уур амьгалд байдаг байна. Ингэснээр хүүхдүүд олон сайхан өвөө эмээтэй болж, өтөл насны талаар сайн мэдлэгтэй болно. Ахмад настнууд хариуд нь өөрөө хэн нэгэнд хэрэгтэйгээ мэдэрч, сэтгэл санааны байдал нь дээрдэж, амьдралын туршлагаасаа хуваалцдаг гэнэ.

providencemountstvincentilc5Энэ байгууллага америкчуудын насанд хүрэх, өтлөх асуудлыг хөндсөн Эван Бриггс(Evan Briggs)-ийн “Present Perfect” баримтат киноны гол баатар болжээ. Тус  киноны найруулагч“Энэ гайхалтай байшинд кино хийх явцдаа би он жилийн ялгаагаар алсарсан хоёр үеийнхэн хэрхэн нэгдмэл нэгэн цул болж буйг цоо шинээр олж харсан. Асрамжийн хөгшчүүдийг насны бөгсөнд ганцаардал, гансрал дунд гээж орхисноор хичнээн ихийг алдана вэ гэдгийг ойлгосон. Тэр хөгшчүүд хүүхдүүдтэй хамтдаа байснаар бүрэн өөрчлөгддөг. Хүүхдүүд орж ирэхээс өмнө тэд хагас унтаа, нунж дорой харагддаг. Хүүхдүүд ирэн хөгжим, бүжгийн хичээл хамтдаа орж, орон гэргүй тэнэмэлүүдэд хоол цугтаа хийх зэргээр янз бүрийн хөтөлбөрт хамрагдахаараа ер бусын эрч хүчтэй, баяр баясгалантай болдог” гэж өөрт төрсөн сэтгэгдлээ ярьжээ.

providencemountstvincentilc3  providencemountstvincentilc7 providencemountstvincentilc9providencemountstvincentilc10

© duuren.mn

15 “Асрамжийн газар, цэцэрлэг хоёрыг нэг дор байгуулжээ

  1. Pingback: sm uns

  2. Pingback: دانلود فیلم جدید

  3. Pingback: friv 1

  4. Pingback: adme

  5. Pingback: Wedding Planners in Vanasthalipuram Hyderabad

  6. Pingback: lace frontal

  7. Pingback: DMPK Studies Companies

  8. Pingback: http://coehuman.uodiyala.edu.iq/

  9. Pingback: pendaftaran cpns 2018 tegal

  10. Pingback: diyala Aws

  11. Pingback: appliance repair Richmond Hill

  12. Pingback: http://www.guaranteedppc.com

  13. Pingback: Rapid PK Screening

  14. Pingback: UK Chat Rooms

  15. Pingback: womensuits

Leave a Reply