Хувилай цэцэн хаан ухаанаа буруу зарсан тал бий

book1Манай нэрт түүхч Чулууны Далай Осакагийн Олон улсын харилцааны их сургуульд ажиллаж байхдаа буюу одоогоос 20 жилийн өмнө 1995 оны наймдугаар сард “Монгол-Японы түүхэн харилцааны зарим асуудалд: Юан гүрний цэрэг Японыг довтолсон тухай” нэртэй өгүүлэл бичиж хэвлүүлсэн байдаг. Нэрт түүхч маань энэ өгүүллээ “Юан гүрний үеийн монгол японы харилцаа гэдэг нь дан гагц монгол японы харилцаа биш юм. Тэр нь ихэнхдээ Хубилай төргүүтэй Юан гүрний төрөөс японтой харилцсан харилцаа байв. Нэг үгээр хэлбэл монгол-солонгос-хятад-японы хоорондын харилцаа байсан гэж болох юм. Гэхдээ Юан гүрний төрийг монголчууд барьж байсан болохоор явуулж байсан төрийн бодлого нь голдуу монгол хүний ухаан санаагаар л тооцоологдон бодогдож байсан байж таарна.

Харин төрийн бодлогод нь гүрний доторх гол улс-хятад, солонгос зэрэг эзлэгдсэн ба хараат бусад улс орны нөлөө зохих хэмжээтэй байсанг бас үгүйсгэж болохгүй юм. Ер нь Юан гүрний үеийн монгол японы харилцаа хэмээх энэхүү сэдвийг бид аль болохоор түүхийн үнэнд ойртуулж шинэлэг санаагаар судлах учиртай билээ. Энэ бол түүх гуйвуулна гэсэн үг огтхон ч биш.

Хувилай бол монголын түүхэнд их алдаа гаргасан хаан юм. Тэрээр Их Монгол Улсын хаан ширээг хууль бусаар булааж авсан; монголын нийслэлийг хятадад шилжүүлсэн; монгол хаадад хятадын хааны, оны цол хэрэглүүлсэн; монгол түүхийг хятадын түүхийн хавсрага болгосон зэргийг юуны өмнө дурьдаж болно. Гэхдээ Хубилай нилээд гүйлгээ ухаантай хүн байсан. Тэгээд ч түүнийг түүхэнд “Хубилай цэцэн хаан” гэж тэмдэглэдэг. Харин тэрээр ухаанаа буруу зарсан тал бий. Хубилай, өөр хоорондоо хэзээ ч гүйцэд нийлдэггүй тархай бутархай агсан хятадын олон үндэстэн ястанг нэгтгэж нэн том нутагтай улс болгосон нь хятадын түүхэнд дэвшилтэд үйл явдал болжээ. Иймээс ч хятадууд Хубилайн гүйцэтгэсэн түүхэн үүргийг маш өндөрт тавьдаг. Хятадуудын хувьд энэ буруу байхгүй. Хубилай, дорно өрнийн харилцааг ихээхэн өргөжүүлж азийн улс оронг хооронд нь холбож өгөв. Иймээс гадаадын эрдэмтэд Хубилайн олон улсын харилцаанд гүйцэтгэсэн үүргийг бас л өндөрт үнэлэн бичдэг. Ингэж бичихэд ч буруу юм бас байхгүй. Харин Хубилайг жинхэнэ монголын түүхийн дэнсэн дээр аваачин тавибал өөр үнэлгээ гарна.

 ХIII зууны сүүлчээр монгол японы харилцаа дайны байдалд байж монголчууд японыг довтолсон гэж хэлэгдэх болсон нь бас л Хубилайн дээрэнгүй бодлого, дайнч ажиллагаанаас болжээ. Иймээс энэ удаагийн бичсэн жижигхэн өгүүлэлийнхээ гарчгийг Юан гүрний цэргийн довтолгоо гэж нэрэлсэн учиртай билээ. Ингэж нэрэлснээр “монголчууд японыг довтолсон нь” гэж нэгэнт хэвшсэн нэр томьёог үгүйсгэж байгаа хэрэг бас биш ээ.

 Японыг монголчууд довтолсон талаар дэлхийн эрдэмтэд түүний дотор хятад, япон, солонгосын эрдэмтэд онцгой анхааран судалжээ. Тэд өөр өөрсдийхөө сурвалжийг гол түшгэлэн, өөрсдийн бодож сэтгэснээрээ л дүгнэж бичсэн үзэгдэнэ. Харин энэ сэдвээр хийсэн монгол эрдэмтдийн судалгаа мэдэгдэхүйц үгүйлэгдэж байна. Цаашид монголын эрдэмтэд энэхүү чухал сэдвийн судалгаанд эрхбиш анхаарлаа хандуулах цаг болсон байх гэж бодном” хэмээн эхэлжээ.

 Тэрээр  уг өгүүлэлдээ XIII зууны шувтаргаас эхлэн XX зууны эхэн хүртэл монгол, япон хоёр үндэстэн нэг нэгнээ бараг мэдэхгүй шахам болж, хоёр үндэсний харилцаа олон зуун жилээр тасарсныг тэмдэглээд  XXI зуун аливаа улс орны ард түмний найрамдалт харилцааны хөгжлийн эрин болох учиртайг анхааруулсан билээ.

7 “Хувилай цэцэн хаан ухаанаа буруу зарсан тал бий

  1. Pingback: netherland seedbox

  2. Pingback: 먹타벅스

  3. Pingback: Aws is the best engineer in diyala

  4. Pingback: Drug Metabolism and Pharmacokinetics Services

  5. Pingback: hair bundles

  6. Pingback: Dokter anak jakarta pusat

  7. Pingback: uodiyala

Leave a Reply