АНУ болон бусад улс орнууд дахь шашны сектүүд

АНУ-ын нутаг дээр олон янзын урсгал чиглэлийн, янз бүрийн ёс заншилтай шашны сектүүд ажилладаг. Эдгээр шашны сект нь дэлхийн бусад улс оронд нөлөөгөө бэхжүүлэх гэж оролддог. Шашны сектийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, хүн амын ёс суртахуунд сөрөг нөлөөтэй гэж үзээд дэлхийн олон оронд хориглосон байна.

profile-LRH
Лафайет Рон Хаббард

1950 аад оны дунд үед АНУ-ын зөгнөлт зохиолч, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмчлүүлэгч Лафайет Рон Хаббард “САЕНТОЛОГИ” гэдэг шашны сект үүсгэжээ. Рон Хаббард “Дианетика” гэдэг ном бичсэн нь гол үзэл баримтлал нь болжээ.

Саентологийн сект нь хүний сэтгэхүйд өөрчлөлт оруулах аюултай дасгал хийлгэж, улмаар хүмүүсийг мөнгө олох гол эх үүсвэр болгож хувиргадаг байна. Иймд саентологийн сүмийн үйл ажиллагааг АНУ-ын зарим муж, Европ, Азийн ихэнх оронд хориглосон байдаг.

-1919-1994 оны хооронд аж төрж байсан Дэвид Берг гэдэг хүн Калифорни мужид “Бурханы хүүхдүүд” (“Гэр бүл”, “Дурлалын гэр бүл” гэж бас нэрлэгддэг.) гэдэг сект үндэслэсэн байна. Хиппи хөдөлгөөний нэгэн давалгаа болсон энэ сект нь протестант шашны заншлыг үгүйсгэдэг.

-“Харе Кришна” гэдэг шашны сектийг 1965 онд Нью-Йорк хотод ирсэн энэтхэгийн бадарчин Прабхупада бий болгожээ. Түүний сургаалийн гол мөн чанар нь Кришна бурханд итгэх явдал юм. Кришна бурханд итгэснээр түүн шиг ухамсартай болно гэдэг байлаа. Хувраг өөрөө 1977 онд үхжээ. Прабхупада амьд сэрүүн байхдаа АНУ-ын нутаг дээр ойролцоогоор 40 гаруй сүм байгуулж амжсан байна.

-1954 онд Солонгосын иргэн Сан Мен Мун “МУНИТ” гэдэг шашны сект байгуулжээ. Түүний сүмийн албан ёсны нэр нь Христиан шашинтнуудыг нэгтгэх Ариун Оюун Санааны холбоо. Энэ шашны байгууллага 1950-аад оны сүүлээс АНУ-д элчээ илгээж эхэлсэн байна.

-“Христийн сүм”. 1979 онд Америкийн Бостон хотод номлогч Кип Мак Кинг өөрийн гэсэн шашны сект үүсгэсэн байна. Энэ бол хатуу дэгтэй, тоталитар тогтолцоотой харгис протестант шашны сект юм.

Тэд амьдралын бүх асуудалд Библийн судар л туйлын үнэн зөв хариулт өгч чадна гэж үздэг байна. Дэлхийн бүх улс орныг Евангелийн шашинд оруулах нь голд зорилго гэж үзсэн байна. Бас 1-р зууны үеийн сүмийн амьдралд эргэж орохыг чармайдаг.

-ХХ-р зууны нэгдүгээр хагаст АНУ-д сатанист сектүүд бий болжээ. Упмаар дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа дэлгэрүүлсэн юм. АНУ-д ойролцоогоор 1000 орчим сатанист сект байна гэсэн тоо баримт байдаг. Сан-Франциско хотод “Трапезондагийн 1001 сүм”, Лос Анжелос хотод “Эцсийн шүүхийн сүм”, Вашингтон хотод “Асмодеусын нийгэмлэг”, Нью-Йорк хотод “Чөтгөр шулмын олон улсын холбоо” Нью-Йорк хотод “Алтан нар мандалт”, мөн эртний африкийн овог аймгуудын шүтдэг байсан шашны сектүүд олон бий. Сатанист сүм хийд нь хий үзэгдэл, далдын хүч, ид шид, сүнс, буг чөтгөр зэрэгт итгэж дээдэлж, хүний болон малын цус, хүний тархиний гавал яс, булууны ясыг гол шүтээнээ болгодог байна. АНУ-ын Сан Франциско хотод 2000 гаруй гишүүнтэй “Сатанагийн сүм” гэдэг сект ажилладаг байна. Америкт хүнд рокхөгжмийн хамтлагууд сатанагийн сектийн ивээл доор оршин тогтнох нь түгээмэл. Бас сатана сектийн гишүүд хар тамхи мансууруулах бодист донтогчид юм. Сатанагийн сүмийн гишүүн байсан АНУ-ын зэвсэгт хүчний дэд хурандаа асан Майкл Акино “Сетагийн сүм” гэдэг сект байгуулжээ. Сүүлийн үед энэ сүм өөрсдийгөө сатанистууд биш гэж нотлохоор хичээж байгаа юм.

2665951.t
“Ард түмний сүм” сектийг үүсгэн байгуулагч Жим Жонс

1960 аад оны эхээр Миннесота мужийн сургуулийн сурагчид заавал сүмд очих ёсыг эсэргүүцэж “Хойд Америкийг шинэчлэгч Друид”  сектийг байгуулжээ. АНУ-д ертөнцийг төгсгөл ирэхээс өмнө үхэхийг уриалдаг сект 2000 орчим байдаг. Тэднээс хамгийн нөлөө бүхий нь “Давидын мөчир” сүлжээ юм. Энэ сектийн тэргүүн Дэвид Кореша өөрийгөө хүн төрөлхтнийг аврагч гэж зарлаад амиа хорлохыг уриалж байлаа. Түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж эхлэхэд тэр өөрийн байшиндаа өөрийн үнэнч гэсэн шавь нартайгаа бүгсэн байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд байшинг бүтэн хоёр сар бүслэж байлаа. 1983 оны 2 сарын 28-нд тусгай албаныхан байшин руу дайрчээ. Анхны буун дуу гармагц Дэвид байшиндаа гал тавьжээ. Байшинд 76 хүн шатаж үхсэний 21 нь бага насны хүүхэд байлаа. АНУ-ын Калифорни мужид “Ард түмний сүм” гэдэг сектийг Жим Жонс үүсгэн байгуулжээ. Цагдаагийн мөрдлөгөөс зайлсхийж тэр Өмнөд Америк руу дүрвэсэн байна. «Дэлхий удахгүй мөхнө. Дэлхий сөнөхөөс өмнө амиа хорлох хэрэгтэй. Ингэж чадвал сүнс чинь өөр гариг рүү хүрч чадна» гэж тэрээр мунхруулдаг байв. 1972 онд тус сектийн насанд хүрсэн 638 хүн, 376 хүүхэд бөөнөөрөө амиа хорлож байлаа.

Эх сурвалж: mendkhuu.blogspot.com

35 “АНУ болон бусад улс орнууд дахь шашны сектүүд

  1. Pingback: TS Escorts

  2. Pingback: agen poker

  3. Pingback: Corporate Event Management Company in Hyderabad

  4. Pingback: Christ Gospel Church Cult

  5. Pingback: DMPK Lab

  6. Pingback: iraqi coehuman

  7. Pingback: Dokter kulit jakarta

  8. Pingback: assistência informática

  9. Pingback: cpns 2018/2019 panselnas

  10. Pingback: Engineer X_

  11. Pingback: http://www.guaranteedppc.com

  12. Pingback: appliance repair Richmond Hill

  13. Pingback: warehouses for sale

  14. Pingback: home11

  15. Pingback: 검증사이트

  16. Pingback: organic traffic from SEO

  17. Pingback: devis combles sur mesure

  18. Pingback: Java Tutorial

  19. Pingback: C++ Tutorial

  20. Pingback: questions

  21. Pingback: Metabolite identification

  22. Pingback: diskusprolaps

  23. Pingback: diyala sciences

  24. Pingback: Corporate Reputation Management

  25. Pingback: telefoonhoesjes

  26. Pingback: Predrag Timotić

  27. Pingback: jadwal cpns 2018

  28. Pingback: check these guys out

  29. Pingback: penis enlargement

  30. Pingback: new casinos nz

  31. Pingback: www.bitcoinsportsbook.info

  32. Pingback: Best online casino reviews in New Zealand

  33. Pingback: UK Chat Rooms

  34. Pingback: Rat PK Studies

  35. Pingback: Urgentelectrical.info

Leave a Reply