“Мөсөн дээвэр”-т “Халуун ус”

Их Мянган овогт Ядамын НАСАНЖАРГАЛ

c04789b46aa5d96419e76be64b326f75Өдгөөгөөс тавь жараад жилийн тэртээ хөдөө гадаа соёл дэлгэрээгүй, ахуй амьдрал, ялангуяа сумын сургуулийн амьдрал их л зутруу байсан билээ. Саяхан манай нутгийн  “Ёж” Ёндон гуайтай зээл дээр уулзалдаж, халуун наранд шарагдан элдэв дээдийг ярилцаж суухдаа:

– Ёндон гуай! Энэ халууныг ээ. Шатаах нь. Таныг бага сургуульд сурч байх үед халуун усанд ордог байсан уу? гэхэд ёжтойхон инээгээд

-Оролгүй яахав! Зун намрын цагт нутгийнхаа уэнгэг гол горхиноо жараахай шиг умбаж шумбацгаана даа.

-Үгүй ээ үгүй, Ёндон гуай. Өвөлдөө халуун усны газар энэ тэр байсан юм уу? Суманд.

-А золиг гэж. Бас л бассан гэж болно л доо. Тэхдээ ч шаггүй ус шүү дээ гээд Хүг хүг хэмээн инээж сууснаа:

1940-өөд оны үед Завханы хойд захын сумууд их харанхуй бүдүүлэгдүү ч гэмээр юмуу байсан юмаа. Юуных нь боловсон жорлон, халуун ус байхав дээ. Нэг зүйл санаанаас ер гардаггүй юмдаг. Сумын бага сургуульд суралцаж байхад байрны хүүхдүүд бөөстөнө. Бөөс биед ч биш, хувцас, түүгээр зогсохгүй ширээ сандал дээр ч унаж аравганаж байх нь ердийн үзэгдэл байв.

Сум даяар түүнтэй тэмцэх, арилгах компанит ажил эхэллээ. Намар орой болж байв. Тэсийн голын усанд ойр ойрхон олон цоолго гаргаж, Хүүхдүүдийг бие биеэс нь бариулан дээд цоолгоор оруулаад доод цоолгоор гаргах зэргээр гурвантаа оруулаад хувцсыг өмсүүлнэ. Голын мөс, ёроол хоёрын заагаар хүүхдүүд мөлхөх шахам явахад дээр мөсөн дээвэр л харагддаг болохоор шилэн дээвэртэй байшинд орох гэдэгсэн. Бөөс нэнч амьтнаас тэгж салгадаг байсийм. Яагаад ч хатгаа авч үхдэггүй байсийн. Бүгд л эрүүл саруул бие хөнгөрөөд сайхан болдог асан. Бодоод байхнаа хот суурины хүмүүс сүүлийн жилүүдэд өвөл, мөсний цоолгод усан орох гэдэг моод дэлгэрсэн нь түүнээс угшилтай. Өвлийн цоолгын ус ч хүнийг өлчир, эрүүл, ялангуяа амьсгалын дутагдал, таргалалтаас авардаг гэх юм шив дээ. Голсон юм голд орж, шимтсэн юм шилд гарах гэж энэ дээ. Эрт цагт Чингис хааны цэрэг эрс ч аян дайны үед ийм аргыг хэрэглэж өлчир, тэсвэр хатуужил олж байсан домог хуучис олон байдаг юм гэсэн.

Хөхөө өвлийн хүйтэнд усанд орсноор өвдөж зовсон, үхэж хатсан юм барагтай бол дуулддаггүй юм. Мэдээж эхэндээ ханиад авах, халуурах юм байдаг л биз. Тэгээд л дасдаг. Бүр дахиад ормоор болдог юм билээ. Үүнээс хойш усанд спорт ч юмуу биеэ цасаар арчих, Тэсийн голыг сэлж гараад түлээ түлш үүрч ирэх зэрэг шинэ дасгалууд бий болж байв.

Жишээ нь: Сургуулийн түлээ түлш бэлтгэхдээ голын араас түлээ түлшээ татахдаа голын хоёр талд урт уургатай хоёр хүн зогсож, бүх хүүхдүүд гишүү түлээ үүрээд бие биеэсээ барин цуваа болон хөвж, хоёр захын уургачид тэднийг ээлж дараалан татан гаргаж түлээ бэлтгэх, эсвэл хүүхдүүд гишүү түүгээд голын усны мандал дээр гишүүн дээрээ хэвтэж урсгалаар тааваараа уруудан, уургач нарт ойртож очиход татан гаргах зэргээр усан спорт жамаараа хөгжсөн юм. Амь дүйсэн явдал ч гарч л байсан. Эцэг эхчүүд нэг их хэл ам гаргахгүй, харин ч таашаах янзтай, хүүхдүүд ч эрүүл чийрэг, өвчин зовлон ээрэхгүй, сургуулийн төсөв мөнгөнд аригтай, түлээ түлшээ өөрсдөө бэлтгэж байсан юм.

Нэг удаа сурагчдын дотор тамир туниа муутай, жижиг давжаа Таханбор гэдэг хүүхэд уургачдад хүрээгүй байхдаа цуваанаас гар алдан голын дун хэсгээр урсахад хоёр багш ус руу үсрэн орж сэлсээр эргглэгтэй цээл рүү орохоос өмнө амжиж гаргасан гэх мэт аахар шаахар эндэл гарч байсаан. Түүгээр муудсан юм юу байхав дээ. Харин ч хүүхдүүд эрүүлжиж, сурлага сахилга ч сайжирч байсан юм. Одоогийн энэ хотын хүүхдүүдэд бол ч “хатуу боорцог доо” гээд хөнгөн шингэн босоод усан болон цасан спортыг сайн хөгжүүлэх хэрэгтэй байгаам даа гэж над руу нэг мушилзаад явж билээ.

Нээрээ ч монголд ус, цасны спортыг ном ёсоор нь хөгжүүлбэл их амжилт олно доо.

© duuren.mn

38 ““Мөсөн дээвэр”-т “Халуун ус”

  1. Pingback: TS TV Escorts from London

  2. Pingback: www.Coverband-Boeken.nl

  3. Pingback: DMPK Services

  4. Pingback: Event Management Company in Hyderabad for Companies

  5. Pingback: recommended you read

  6. Pingback: hair bundles

  7. Pingback: iraqi coehuman

  8. Pingback: satta matka

  9. Pingback: geo

  10. Pingback: forex robots

  11. Pingback: Appliance repair North York

  12. Pingback: http://guaranteedppc.com

  13. Pingback: guaranteedppc.com

  14. Pingback: green coffee

  15. Pingback: apoio informático

  16. Pingback: 主页

  17. Pingback: C++ Tutorial

  18. Pingback: in vitro ADME-Tox

  19. Pingback: Predrag

  20. Pingback: blokeringer

  21. Pingback: search engine optimization consultants

  22. Pingback: Plumber

  23. Pingback: college of sciencess

  24. Pingback: boutique en ligne

  25. Pingback: DMPK Scientists

  26. Pingback: www.msofas.co.uk/pl-PL/

  27. Pingback: 안전놀이터

  28. Pingback: las vegas casinos accepting bitcoin

  29. Pingback: exchange real estate 1031

  30. Pingback: bitcoin sportsbook

  31. Pingback: human colon carcinoma cell line studies

  32. Pingback: putas madrid

  33. Pingback: DMPK metabolism studies

  34. Pingback: Tam Coc Tours

  35. Pingback: news

  36. Pingback: universal exercise machine

  37. Pingback: Free Teen Chat Rooms

  38. Pingback: PK Studies CRO

Leave a Reply