Дайчин бээсийн Дөрт захирагч

Зохиолч  И.Дагвадорж 

Дайчин бээсийн Дөрт захирагч хэмээх нэгэн түүхэн хүн 18 дугаар зууны эцэс 19 дүгээр зууны эхэн үес тус нутагт амьдарч байсан байна. Ядуу доод гаралтай боловч өөрийн төрөлхийн цэцэн мэргэн ой ухааны ачаар өндөр цол зэрэгтэй, Халх даяар нэрд гарсан төрийн том хүн болтлоо тодорсон ажээ. Дөртийг 5-6 орчим настай байхад хошууны нэг том ноён аялан явах замдаа тэднийхээр бууж хоног таарах болсонд урьдчилан тэднийд ноёны хиа хүрэлцэн иржээ. Гэрт Дөрт хүү ганцаар байжээ.

Хиа тэднийд ирээд хүүгээс, -за хө, аав чинь бий юу гэж асуужээ. Хүү манай аав та биш ээ өөр хүн гэж хариулжээ.

Хүү цай чанах гэтэл, хиа чи надад цай чанах нь уу хэрэггүй гэхэд хүү би цайгаа танд чанахгүй ээ.

Тогоондоо чанана гэжээ.

Хиа явах болж, гадаа гарахад хүү гарч нохойгоо барьж байжээ. Хиа мордохын урьд хотны зах руу очиж суугаад нилээд удсанаа өтгөн нь хатсан хиа хүүгээс нэрэлхсэн бололтой үг өдөж тэ-э-эр хөхрөөд байгаа хайрханыг чинь юу гэдэг билээ хүүхээ гэхэд

Хол газрын бараа,

Хоргол нь хатсан хүний зугаа гэдэг юмаа гэжээ.

Хиа босож явах болж, их үгтэй золиг минь чи наад нохойгоо олигтойхон барьж байгаарай, би мордоодхоё гэхэд, хүү хичнээн сайн барьсан ч манай нохой таныг мордуулахгүй дээ гэжээ.

Хиа ноёндоо очиж аав ээж нь гэртээ алга, удахгүй ирэх юм байна гэрт хэл ам нь гүйцэгдэхгүй цэцэн мэргэн үгтэй нэг жаахан хүү байгааг хэлэхэд өөр хошуунд очиж хэрэг нийлж, зарга шүүхээр явсан ноён ихээхэн сонирхож тэднийд очихоор болжээ.

Ноёныг ирэхэд хүү гэртээ том тагшинд тараг ууж суужээ. Түүнийг харсан ноен хүүг тохуурхан, энэ хүүгийн аягыг хараач ээ онгоц шиг гэсэнд хүү, энэ ноёны онгоц нь ийм байдаг бол сүрэг нь хир арвин юм бол доо гэжээ.

Ноён хүн хоноглосон айл заавал шүүс гаргадаг есыг дагаж ноёны зоогонд зориулж хүүгийнх хонь гаргажээ.

Тарган хонины тураг махнаас том хавтгайгаар огтлон идэж байгаа ноёныг таагүй нүдээр харж суугаа жаал хүүг ноён ажиглаад, энэ намайг чоно идэж байгаа юм шиг зэвүүтэй харж байна даа гэсэнд,

Идэш нь цэвэр юмуу гэхээс

Гарз нь манайд адилхан юм даа ноёнтоон гэжээ.

Ноён унтаж амрах болж хүүг аав нь гарч ноёны морийг чөдөрлөж тавиад эмээл хазаарыг авч ир гэжээ.

Хүү морийг тавиад ирэх чимээг сонссон ноён хөөе чи хазаар дор тавьчих ваа, жолоо цулбуур ямаа идчихнэ шүү гэхэд,

Заа заа,

Ямаа идвэл цулбуурыг би төлье

Ям идсэн хамраа та хэнээр төлүүлэхсэн болоо гэжээ.

Тэр ноён нь яльгүй нахиу хамартай нэгэн байсан ажээ.

Оройн хоолонд хүү хөгнөндөө боож үхсэн хурганы махыг иргүй мохоо тонгоргоор огтолж идэх гэж мунгинаж суухыг харсан ноён ихэд инээж хээ, энэ мах хутга хүн гурав мөн таарчээ гэж дооглоход хүү, Заа ноёнтоон

Биед хүрээгүй эр хүн,

Билчээрт хүрээгүй малын мах,

Билүүнд хүрээгүй хутга гурав танд их инээдтэй байна уу гэж хэлжээ.

Маргааш өглөө нь ноён цааш явахаа больж нутаг буцсан гэдэг. Тэр цагаас Дөрт хүү төр түмний анхааралд өртөж өөрийн билэг авьяас нь улам тэлж задарсаар хошуу тамгын газрын том ноён болон Дөрт захирагч хэмээн олонд алдаршиж, түүхэнд үлджээ.

Тэрээр өөр хошуу тамгын газарт очиж хэрэг нийлж, зарга шүүдэг, түүндээ ихээхэн мэргэшсэн нэгэн байжээ.

Нэг удаа зэргэлдээх Говь-Түшээ гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай чиглэлд хэрэг нийлэхээр явах замдаа нэгэн хошуу тамгын газар очжээ.

Тамгын гэрийн гадаа нэгэн залуу бүсгүй уйлан хайлан гуниглаж суухтай таарч учрыг лавлавал, би нэгэн язгууртай хүний хүүтэй ханилан сууж нэг хүү төрүүлсэн боловч эр нөхөр маань өөр эхнэртэй болж салсан билээ.

Гэтэл салсан нөхөр маань аав ээжтэйгээ нийлж миний хүүг надад өгөхгүй авах болов, хүүгээ тэдэнд өгөхгүй гэж тамгын газар заргалдсан боловч энэ тамгын газрын түшмэд бас тэдэнтэй хуйвалдаж өндөр хахуул авч хүүг маань эцэгт нь өгөхөөр шийд гаргалаа.

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болсон ядарсан надад туслаач хэмээн гуйжээ. Дөрт захирагч явж тамгын гэрт орж, амар мэндийг мэдээд танай хошуу тамгын газартай хэрэг нийлэхээр ирлээ гэж шууд хэлжээ.

Заа ямар хэрэг зарга юу байдаг тухай тэндхийн тамгын хүмүүс асуусанд Дөрт захирагч хэдэн жилийн өмнө өвгөн могойн их зуднаар манай хошууны хэсэг өрх айл танай энд оторлон ирж өвөлжсөн юмаа.

Хавар нь буцаж нутаг нүүхдээ танай энэ Сантын голд нэг сарман халзан бухан бяруу орхичихжээ. Гэтэл тэр маань өсөж үржээд танай энэ голоор дүүрэн сарман халзан үхрүүд бий болсон байна.

Түүнийгээ бүртгэж цуглуулж авахаар явна гэхэд тамгын түшмэд та ямар ёс зүйгүй хачин санаанд багтамгүй зүйл ярина вэ. Ганц сарман бухаа авна уу гэхээс түүний хэдэн жилийн үр төлийг авна гэдэг байж болшгүй зүйл биз ээ.

Тэр сарман халзан үхрүүдийн гаргасан эх нь манай нутгийн мал шүү дээ гэхэд, би танай тамгын газрын хэрэгжүүлдэг хууль журмыг баримтлан нэхэмжилсэн юмаа. Та нар мал байтугай хүний үр хүүхдийг хүртэл эхийг нь биш эцгийг нь дагуулан өгч шийдвэрлэдэг биш үү гэж хэлээд нөгөөх ядарсан бүсгүйд тусалж байсан гэдэг.

Дөрт захирагч Богдын хүрээнд болдог хошуу ноёдын чуулганд удаа дараа оролцож оюун ухаан цэцэн мэргэнээрээ тодорч Халх даяар алдар цуу нь түгж байжээ.

Нэгэн удаа хошуу ноёдын чуулганд газар газрын ноёдууд хүрэлцэн ирж чуулах болоход Дайчин бээсийн Дөрт захирагч хараахан амжиж ирээгүй байхыг ажиглажээ.

Дөрт захирагчид тоглоом шоглоомоор урьд өмнө нь ямагт дийлдэж байдаг хангай чиглэлийн голдуу ноёдууд ам нийлэн Дөрт захирагчийг нэг удаа боловч үгээр давахаар болж түүнийг чуулганд орж ирүүт тал талаас нь нэгэн зэргээр

Урсах усгүй,

Ургах модгүй

Урд зүгийн ноёнтон сайн явж ирэв үү гэж мэндлэхээр болжээ. Чуулганаас яльгүй хожигдсон Дөрт захирагчийг босго алхаж оруут л тал талаас нь зэрэг мэндэлсэнд тэрээр зогтуссанаа гурав алхаад,

Тастах таанагүй,

Тавагчаалах торомгүй

Та бүхэн сайн морилж байна уу гэж хариу өчсөн гэдэг юм.

44 “Дайчин бээсийн Дөрт захирагч

  1. Pingback: raybanblackwayfarer

  2. Pingback: mensraybansunglasses

  3. Pingback: Nike Air Max Mens

  4. Pingback: Nike Air Max Mens

  5. Pingback: Nike Free run 5.0

  6. Pingback: Cheap Nike Air Max 90

  7. Pingback: Cheap Jordan 11

  8. Pingback: Nike Running Shoes

  9. Pingback: jordan retro

  10. Pingback: Nike Cortez shoes

  11. Pingback: Nike Free Running Shoes

  12. Pingback: Nike Free Shoes

  13. Pingback: nike air max

  14. Pingback: nike air max

  15. Pingback: GVK Biosciences

  16. Pingback: cheap nike air max

  17. Pingback: Bdsm petplay

  18. Pingback: cheap jordans

  19. Pingback: jordan 11

  20. Pingback: NIKE VOMERO 12

  21. Pingback: Eavestrough Cleaning Brandon

  22. Pingback: adidas ultra boost 3.0

  23. Pingback: new jordans

  24. Pingback: shoes jordans

  25. Pingback: kd 9

  26. Pingback: DMPK Services

  27. Pingback: NIKE AIR MAX ADVANTAGE

  28. Pingback: ADIDAS NEO CNTR HANON

  29. Pingback: Nike Huarache

  30. Pingback: OUTDOOR TERREX

  31. Pingback: NIKE AIR PRESTO FLYKNIT ULTRA

  32. Pingback: Political Diyala

  33. Pingback: Yeezy Boost

  34. Pingback: Best Corporate Event Managers Hyderabad

  35. Pingback: Air VaporMax

  36. Pingback: air vapormax

  37. Pingback: cpns 2018 cat

  38. Pingback: adidas superstars

  39. Pingback: adidas ultra boost

  40. Pingback: hair bundles

  41. Pingback: Diyala coehuman iraq

  42. Pingback: nike sb

  43. Pingback: اوس الخزرجي

  44. Pingback: neo runner

Leave a Reply