Далдыг харагч далай лам гэж хэн бэ?

Б.Галаарид

Ямар ч цаг үед далдыг харагчид байсаар ирсэн түүхтэй. Сlaivoynce буюу далдыг харахуйн баримт жишээ эртний ном судар, домог үлгэрт нэн арвин байдаг. Орчин цагт гоц үзэгдлийг сонирхон судлагчид олширсон, улс орнуудын хооронд мэдээллийн хил саадгүй болж буй зэргээс үүдэн далдыг харагчдын талаархи мэдээлэл хангалттай цацагдаж байна. Энэ бүгдийн дотроос онцгой гэхээр цөөн баримтыг сонирхуулъя.


 

1397448544_1Шведийн жирийн нэгэн далайчин Антон Йохансоны тухай ном 1920 онд Стокгольмд хэвлэгджээ. Алдарт “Титаник” сүйрэхийг, Дэлхийн I дайн 1914 онд эхэлж Германы ялагдлаар төгсөхийг тэрээр урьдчилан хэлж энэ тухайгаа Германы ихэс дээдэст хэлнэ гэхэд бүгд дооглон инээлдэж байсан гэдэг.

Петербургийн алдарт үзмэрч Александра Кирхгоф алдарт найрагч А.С.Пушкиныг залуухан байхад нь удахгүй мөнгөжиж, алдаршина, урт удаан насална, цагаан хүн, цагаан морь, цагаан толгойноос болгоомжил гэж хэлжээ. А.С.Пушкин 37 насандаа цагаан морьтой, цагаан өнгийн дүрэмт хувцастай, цагаан үстэй Дантес гэгч офицерыг ирүүлд дуудан, түүний  суманд  алагдсан  билээ. Үйлийн  үр  гэдэг хэцүү. Йохансоны үгийг сонссон бол дэлхийн түүх өөр замаар урагшилж, Кирхгофыг сайн сонссон бол А.С.Пушкин дахиад хичнээн гайхамшигт бүтээл туурвих байсан бол?

Голландын үзмэрч Жерар Краузө хүү нь сураггүй алга болмогц далдыг хардаг болжээ. Сэтгэл санааны хүчтэй хямралын улмаас цочролд орсон тэрбээр амьсгаагүй болсон хүү нь хаа хэвтээг тов тодорхой олж харжээ. Хожим нь авъяасаа ашиглан цагдаагийнханд үргэлж тусалж байгаад энэхүү авъяасынхаа золиос болов. Тэрээр алан хядагчдад хулгайлагдсан Альдо Моро /Италийн парламентч/-г эрэхэд нь Интерполд туслахаар Италийн нутагт хөл тавимагц хэнтэй зууралдах гэж буйгаа мэдэж байсан алуурчдын суманд оногджээ. Цагдаагийнханд хэрэгтэй газрыг нь цаасан дээр зурж өгдөг байсан тэрбээр нэг удаа голын гүүргүй хэсгийг гүүртэй хэмээн дүрслэн зуржээ. Газар нь яг дүрээрээ мөн, гэтэл тэнд ямар ч гүүр байхгүй. Краузе болохоор гүүртэйгээр зураад байдаг. Гайхаж гүйцсэн цагдаагийнхан хотын захиргаанаас лавлатал яг тэнд гүүр барих ёстой, баригдах хугацаа нь өнгөрчихсөн боловч ажлаа эхлүүлж чадахгүй байгаа болж таарав.

Энэ бүгдийг юу гэх вэ? Тэд мэдээллийг хаанаас хэрхэн авч байна вэ? Баригдахаар төсөлд тусгагдсан боловч баригдаагүй гүүрийг Краузе яагаад бодитоор нь олж үзэв?

Гитлерийн үхлийг найман жилийн өмнө угтан хэлсэн   алдарт   Вольф   Мессингийн   “Би   далдыг мэддэг” /Орос эх нь “Всей силой чувств” гэдэг/ номыг парапсихологич Д.Төмөртогоо гуай орчуулж 1993 онд олны хүртээл болгосон. Уг номонд В.Г.Мессинг мэдээлэл хүлээж авсан арга замынхаа тухай өгүүлсэнсэн.

Америк явсан дүү нь хоёр жил хэл сураггүй байгаад санаа нь зовсон бүсгүй Мессингээс тусламж гуйжээ. Мессинг тэр залуугийн зургийг нь хартал арай залуухан болчихсон, аятайхан хувцаслачихсан гараад ирэх шиг болжээ.

Тэгснээ бүсгүйд ингэж хэлэв. -Хатагтай та санаа зовох юмгүй. Дүү чинь амьд байна. Зутарч явсан цаг байжээ. Одоо харин гайгүй. Та өнөөдрөөс хойш яг арван гурав дахь хоног дээрээ дүүгээсээ захиа авах болно…

-Тэгвэл ч гялайжээ. Хоёр жилийн дотор эхний захиа ирэх нь.

-Дараа нь танд захиа бичдэг болно оо. …Тэр бүсгүй гараад л хавийн амьтан болгонд энэ тухай хэлж ярьж явсан биз. Шуугиж гарч дээ. Сониныхон ч мэдээдхэж. Мессинг алдаж уу, үгүй юу гээд л шуугиж гарч. Арван гурав дахь хоног дээр нь галт тэрэгний буудал дээр бараг л Польшийн бүх сонины сурвалжлагч нар цуглав. Гэтэл алс холын Филадельфи хотоос оройн галт тэргээр хүслэнт захиа  иржээ.   Польшийн  олон  сонинд энэ тухай бичицгээж дээ.  Өнөөх “арван гурав” дахь өдрийн тухай ч,  түүний өмнөх, хойнох явдлын тухай ч бичиж. Энэ дуулиан их шуугиулсан даг” гэж Мессинг бичсэн байдаг  Тэгээд “Үүнийг яаж мэдээ вэ гэж надаас асуугаад хэрэггүй. Өөрөө ч мэдэхгүй байдаг гэдгээ шууд хэлье” гэж үнэнээ өчсөн авай.

Ленинградын гоц авьяастан А.Мартынов “1983 оны арваннэгдүгээр сард сураггүй болсон хөвгүүнийг олоод өгөөч гэж надаас гуйж билээ. Надад түүний гэрэл эургийг үзүүллээ. Би эхлээд тандагчаар түүний орон зайг хэмжлээ. /Лоза, лозоискательсво, лозоходство зэргийг монгол хэлнээ үгчлэн буулгахад хэцүү тул Лоза гэдгийг тандагч гэж ерөнхийлөн орчуулав. Б.Г/

Тандагч хэлбэлзсэнгүй. Өөрөөр хэлбэл хөвгүүн үхсэн гэсэн үг. Яг ийм мэдээлэл цахилгаан мэдээний тууз хөврөх мэт ороод ирлээ. “Машинд мөргүүлсэн, усанд хаягдсан, биеийнх нь баруун тал гэмтсэн…” гэж хэлэх шиг боллоо… Хэд хоногийн дараа талархаж буйгаа хэлэв. Хүүгийн цогцсыг гэрээс нь 550 метрийн зайд байх цөөрмөөс олжээ” гэж өөрт тохиолдсон явдлаа бичсэн байдаг. Түүний хэлсэн бүхэн нь таарчээ. А.Мартынов мэдээлэл хаа нэгтээгээс цахилгаан мэдээний тууз мэт хөвөрсөн гэж байгаа нь сонирхол татаж байна.

2005 оны дөрөвдүгээр сарын эхээр би үзмэрч Ёндондүйчиртэй ярилцаж байхад гэв гэнэт л тийм, ийм байна гэж хэлмээр санагддаг. Хаанаас ирж буйг нь огт хэлж мэддэггүй” гэж байв. Тэрбээр 1997 онд Архангайн Цагаандаваанд тэрэгний осолд орсноос хойш “юм үздэг” болжээ. Ёндондүйчир /Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат /ийнхүү шууд харж хэлэхээс гадна гарын алгаа харж мэргэлдэг. Алганд нь ямар нэг дүрс харагддаггүй, зөвхөн тодорхой өнгө үзэгддэг, хар өнгө харагдвал тэр хүний ажил төрөл сайн, ашиг орлого арвин байдаг, ногоон өнгө их муу гэдэг байв. Тэрээр хүний алгандаа атгасан зүйлийг таах, дүрслэн хэлэхдээ гаргууд. Гэхдээ юм таалгаж байгаа хүн нь нүдээ аньж, эсвэл буруу харчихвал хэлж чадахгүй. “Хүний нүд рүү нь харахад бүх зүйл өөрөө урсаад ороод ирэх шиг мэдрэгддэг” гэж тэр үнэнээ өчсен юм.

Олноо “ташууртай эмээ” гэгдсэн Цэндсүрэн гуай чулуугаар мэргэлж байхдаа заримдаа зуүн чихээ хойш болгож юм сонсох мэт чимээгүй болдгийг нь анзааран лавлахад “Сахиус минь миний чихэнд шивнэдэг юм” гэж надад нууцаа дэлгэсэн удаатай. Чих хатуураад олон жил болж байгаа энэ эмээ одоо ч сахиусныхаа шивнээг сонссоор суугаа билээ.

Болгарын нэрт зөнч Ванга эмээ алдарт Н.Рерихийн хүү Святославтай уулзахдаа түүний Энэтхэг дэх гэрийг нь нүдээрээ харсан мэт дүрслэн ярьж, орон гэрийнх нь сүлд шүтээн юу болохыг хэлж өгсөн гэдэг. Энэ бол далдыг харахад орон зай огт хамааралгүйн нотолгоо.

Вангагийн ач Красимира Стоянова түүнд хандан асуулт тавьж, хариултуудыг нь тэмдэглэдэг байснаа ном болгон хэвлүүлсэн байдаг. Энэ ном далдыг харахуйн мөн чанарын талаар сонирхолтой мэдээлэл агуулсан ч гэж хэлж болно.

“…Тэр болоод энэ үйл явдал өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд нь болж буй нь таны хувьд ач холбогдолтой юу?

-Өнгөрсөн ч, ирээдүй ч миний нүдний өмнө адилхан тов тодорхой харагддаг.

-Тэр болоод энэ хүний ирээдүй яаж тодорхой болдог вэ? Хамгийн гол, чухал үйл явдлууд л зуралзаж харагддаг уу? Эсвэл үйл явдлыг дарааллаар нь, амьдралыг тэр чигээр нь хардаг уу? Нэг үгээр хэлбэл яг кино шиг үү, эсвэл арай өөр байдаг уу?

-Хүний амьдралыг хальсанд буулгасан мэт л хардаг.

-Тан дээр хүн ямар уй гунигтай ирж буйг та яаж тодорхойлдог вэ?

-Би энэ хүний тухай өгүүлсэн дуу хоолойг сонсч, түүний өмнө дүр минь бий болж, зовлонгийн шалтгаан нь тодорхой болдог…” гэж уг номонд тэмдэглэсэн нь буй.

Энд Ванга эмээгийн хэлсэн бүгд чухал бөгөөд хүний амьдрал яг кино зургийн хальс мэт харагддаг гэсэн нь сонирхол татаж байна.

Булган аймгийн харьяат Угтаа гээч шидтэн бурхны хутгийг олоод хэдэн оныг элээлээ. Амьд сэрүүн ахуйд нь нутаг нугынхан, найз нөхөд нь гээд цөөхөн хүн мэддэг байсан энэ хүний талаар сэтгүүлч Г.Баатарнум нэлээд хэдэн жилийн өмнө сонинд бичсэнээс өөрөөр олны сонорт хүрсэн нь юул бол?

Энэ хүн шилэн аяганд ус хийлгэж, модон савхаар хутгаж харах зуураа хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг ном унших мэт хэлдэг нэгэн байлаа. Түүнээс энэ бүхнийг яаж мэдээд байгааг нь асуухад тэнгэр рүү заагаад юу ч хэлэлгүй нуг нуг хөхөрч суудагсан. Тэрээр өөрт нь үзүүлсэн хүмүүст модны ногоон навч нэгийг өгч, хадгалж яв гэж захина. Дараа нь тэр навчаа гэрэлд өргөн харж байгаад өвчин зүдгүүр, элдэв бусыг нь тоочиж өгнө.

Сурсан сургууль, олдмол мэдлэггүй ч энэ хүн тэр бүгдийг яаж хийдэг байв аа?

Далдыг хардаг Далай лам гэж монголчууд чухам ийм л хүнийг хэлдэг билээ. Харин далдыг харахуйн мөн чанар нь хаанаас эхтэй, юунаас сурвалжтайг хэлж чадах хүн байдаг болов уу?

10 “Далдыг харагч далай лам гэж хэн бэ?

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

  3. Pingback: www.cpns2016.com Info Pendaftaran CPNS 2018 di sscn.bkn.go.id

  4. Pingback: You Jizz

  5. Pingback: Eavestrough Cleaning Brandon

  6. Pingback: DMPK Services

  7. Pingback: Wedding event managers in Hyderabad

  8. Pingback: 360 frontal

  9. Pingback: open space kitchen and living room

  10. Pingback: بحوث هندسة ديالى العالمية

Leave a Reply