Сталины нуувар хүүхэд

Евгений Жиров

46432404Сталины үед тэрбээр гайхмаар богино хугацаанд албан тушаал дэвшиж, дараа нь түүн шигээ хурдан буусан байна. Юу гэвэл нам бус, дээд сургуулийн багш тэр хүн долоохон жилийн дотор ЗХУКН-ьш Төв Хорооны суртал ухуулгын газрын орлогч дарга хүртлээ дэвшжээ. Мөн кино уран бүтээлийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ч ажиллаж байжээ. Түүний тийнхүү хурдан дэвшсэний учир нь маш ихээр нууцалж байсан улсын нууц байжээ.

Түүний баримт бичгүүдэд нь төрсөн газар, цагийг нь завсварласан байдаг. Учир нь гэвэл Константин Степанович Кузаков нь Иосиф Жугашвилийн цөлөгдөж байсан Сольвычегодскт байрлаж байсан байшинд төрсөн байдаг. Тэнд Константин Степанович, түүний төрөл төрөгсөдийг Сталины гэр бүлийн гишүүд хэмээн үздэг нь үндэслэлгүй зүйл биш юм.

Кузаков намтрынхаа энэ хэсгийн тухай тодорхой ярихаас насан туршдаа зайлсхийсээр явсан агаад зөвхөн энэ удаа л өөрийнхөө тухай ярьсан байна.

– Константин Степановичоо, Сталин таны эцэг гэдгийг хэзээ мэдсэн юм бэ?

–    Би бүр жижигхэн хүүхэд байхдаа Сольвычегодск манай байшингаас холгүйхэн орших чөлөөтэй газарт, цөллөгийнхөн хөл бөмбөгийн талбай байгуулсан бөгөөд тоглолт үзэхээр би дандаа тийш очдог байв. Талбайгаас гарсан бөмбөгийг би тоглогчдод аваачиж өгдөг байлаа. Тэд намайг үеийнхнээс маань онцгойлон үздгийн учрыг би ойлгодоггүй байлаа. Кавказынхан шиг тас хар үстэй жаал гэж ярилцацгаана. Хүн бүхэн л над руу сониуч янзаар ширтэн харцгаана. Ингээд л цөллөгт байгаа хүмүүсийн нэг нь над руу ширтээд буйг нь ажиглалаа. Тэгснээ тэр хүн над руу хүрч ирээд,

– Нэр чинь хэн гэдэг вэ хэмээн асуув. Би “Костя” гэж хариулав. “Чи Жугашвилийн хүү юу? Адилхан юмаа. Гойд адилхан…” гэж өгүүллээ.

– Тэр үед та энэ үнэн үү? гэж ээжээсээ асуугаагүй юм уу?

–  Энэ тухай би бүр сүүлд нь асуусан. Ээж минь сайн хүн байлаа. Гзхдээ ам бөхтэй, шулуун зантай, бас ихэмсэг эмэгтэй байсансан. Заримдаа зүгээр л ширүүвтэр зантай. Хайш хэрэг юм ярихгүй. Чийрэг эмэгтэй. Амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл маш ухаалаг байсан. Нэг удаа “Хүмүүс миний тухай ингэж яриад байх юм. Энэ үнэн үү? гэж асуулаа. Ээж маань “Чи бол миний л хүү. Бусад зүйлий нь тухай хэнд ч битгий ярь” гэж хариуллаа.

– Ээж чинь танд Сталины тухай юу ч яриагүй юу?

–  Тиймээ. Нэг зүйлийг дурсан санасансан. Сталины нэг намын нөхөдтэй нь холбоо барих ажлыг зохион байгуулах хэрэгтэй байжээ. Сталинд өгөх захиаг айлын хүний нэр дээр ирүүлж байхаар ээж маань тохирсон байпаа. Ээж тэр захиаг аваад, нэг гэртээ суудаг Сталинд өгдөг байжээ. Сталин хэчнээн удаа оргосныг нь би санахгүй байна. Харгалзагч нь тийм ч ширүүн байгаагүй. Харин тэр үед цөллөгт байгаа бараг бүх хүн оргодог байсансан. Сталиныг эргүүлэн аваад ирэхэд тэр дахиад л манайд сууна. Нэгэн зун тэр орголоо. Түүнээс түрүүхэн хоёр цөллөгдөгч оргон Вычегда голыг гатлах гэж яваад живсэн юм уу тэдний тухай сураг гаралгүй их удлаа. Тэд голыг гаталж чадаагүй живсэн байх гээд ээж маань тун ч их түгшлээ.

– Танайх олуулаа байсан уу?

– Ээжийн түүнийг гэрлэлт гэж хэлж болдог бол анхны гэрлэлтээс би гурван ах хоёр эгчтэй. Ээжий маань нөхөр Степан Михайлович намайг төрөхөөс хоёр сарын өмнө нас баржээ. Харин хамгийн сонирхолтой нь намайг эцэггүй төрсөнд манайхан цөм л хайрлана. Тэр дундаас эгч маань бүр их эрхлүүлнэ. Харин том эгч маань цагдаа хүнтэй суусан нь бүр ч инээдэмтэй. Миний санахад ээж маань хаана ч ажиллаагүй. Гагцхүү гэрийн ажлаар л оролдоно.

Аавыг нас барсны дараа ээж маань нэг өрөөгөө цөллөгдөгчдөд хөлсөлдөг боллоо. Дараа нь өрөөнийхөө дундуур нь хаалт хийж жижиг өрөө гарган тэндээ амьдардаг болов. Хөлсөөр суучид ямар хөлс төлдгийг нь би ер сонирхоогүй. Ээж “мөнгөний тухай битгий бод. Бид яаж ийгээд л болно” гэдэг байлаа.

– Сталин танайд яаж ирсэн юм бэ?

– Нэг грузин хүрч ирээд,

–  Давид энд амьдарч байсан уу? гэж асуулаа. /Урьд нь амьдарч байсан хүнийг Давид гэдэг байсан юм/ ээж,

– Тийм гэж хариулжээ. Тэр хүн,

– Давид намайг эднийд суугаарай гэж хэлсэн юм гэжээ.

– Энэ хүн бол Иосиф Вассарионович байсан юм гэж ээж ярьсансан.

-Тэр цөллөгт байгаа бусад хүмүүстэй харилцаатай байсан уу?

–   Манайхаас холгүйхэн Якуб гэдэг хүн амьдарч байлаа. Тэр Чечениэс ирсэн байх. Гэмт хэрэгтэн тэр хүн мөн л цөллөгт байсан юм. Сольвычегодскт тэд цөөхүүлээ байлаа. Тэр хэд хэдэн хүнийг алсан гэж сэтгэл амирлангуй ярьдаг байлаа. Тэр хүүхдүүдтэй ноцолдох дуртай. Маш их бяр чадалтай хүн. Ээж минь Якуб, ямар нэгэн талаар л Сталинтай найзалсан юм гэж ярина. Сталины өвөрмөц нь бие хамгаалагч нь байнга дагаж явна. Харин Сталин удирдагч болоод түүнийг хажуудаа аваагүй…

Намайг оюутан болсон хойно Якуб нас барсансан. Өвөл зэргэлдээх Котласаас хүнсний зүйл зөөж явжээ. Хальтиргаатай өгсүүр замаар явахдаа морь нь чаргатай ачаагаа чирч дийлэхгүй. Чарга нь уруугаа гулган Якубыг няц дарсан байв.

-Таныг Сталины хүү гэдгийг хэдийнээс мэдэж туслах болсон бэ?

–  Энэ нь надад анзаарагдалгүйгээр л хийгддэг болсон юм. Би дунд сургуулийн есдүгээр ангид сурч байлаа. Тэгтэл хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн хийхээр тойргийн төв Великого Устюгаас нэг баг хүрч ирлээ. Тэгтэл тойргийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга Вася Слепухин гэнэт над дээр хүрч ирээд “Чи дунд сургуулиа төгсөөд ямар сургуульд явах гэж байна” гэж асуув. Би улс төр эдийн засгийг сонирхож байна гэж хариуллаа.

–  Чамайг комсомолын илгээлтээр дээд сургуульд явуулж сургана гэж Вася надад хэллээ. Ингээд л Ленинградын санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцах томилолт өглөө…Улсын шалгалтын дараа Слепухин манай байранд хүрч ирэв…Энэ үед Слепухин манай сургуульд ороод нэг жил болчихсон бас сургуулийн комсомолын хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв. “За Сталины хүү минь, аав чинь одоо сэтгэл хангалуун байх болно” гэв. “Хамаг нууцыг задлан баллах нээ” гэж би айлаа. Гэтэл бүх юм тайван өнгөрлөө. Дээд сургуулиа төгссөний дараа би сургуульдаа багшаар үлдлээ. Олон лекц уншиж байлаа. Хэсэг хугацааны дараа мужийн намын хорооны лекторын хэсэгт ажиллаач гэж урилаа. Гэтэл би коммунист намд элсээгүй байв.

– Намд элсэх хүсэлгүй байсан юм уу? Элсэж амжаагүй явсан хэрэг үү?

–  Намд оръё гэж хүссэн боловч тэр үед цэвэрлэгээ эхэлж байсан болохоор гишүүн элсүүлэхгүй байлаа. Би 1939 онд л коммунист намын гишүүн боллоо. Тун ч удалгүйгээр мужийн намын хороонд ажиллах болов.

Би дүүргийн намын хороодын нарийн бичгийн дарга нарын түр дамжаанд лекц уншдаг байлаа. Нэг удаа хичээлийн танхимд маань Жданов орж ирж байгаа харагдав. Суугаад лекцийг маань сонсов. Миний хичээл зааж байгаа байдал түүнд таалагдсан тухай надад дамжуулсан байсан. Удаа ч үгүй байтал намайг Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтэст ирж ажилла гэсэн цахилгаан Москвагаас ирлээ. Тэр үед суртал ухуулгын ажлыг Жданов удирдаж байсан юм. Хүрээд очтол намайг зааварлагчаар ажилла гэв. Тэр саналыг нь би зөвшөөрөв.

БХК /б/ намын товч түүхийг судлаж дамжаа хэрхэн хичээллэж байгааг явж шалгана. Удалгүй хэлтсийн даргын туслах болов. Дараа нь удирдах газар гэх мэтээр л цааш ахисаар…

295.zhdanov
Жданов Андрей Александрович

– Таны гарлын талаар Жданов мэдсэн үү?

–  Энүүнд тийм их нууц юм байгаагүй. Түүний хувьд тийм л байсан биз. Харин энэ талаар надаас асуух бүрийд би түүнд нь хариулахаас зайлсхийдэг. Харин албан тушаал ахиад байсан маань миний чадвартай холбоотой байсан болов уу? Гэхдээ Жданов намайг өөр лүүгээ ойртуулах эрмэлзэлтэй байсан гэдгийг үгүйсгэхгүй. Учир нь Жданов Сталинтай ойр дотно болох гэж хүсэж байсан биз.

– Дээд удирдлагын бусад гишүүд нь танд хэрхэн ханддаг байсан бэ?

– Поскребышев надад бүр онцгой сайн ханддаг байлаа. Тэр Сталины өөрий нь өгсөн даалгаврыг надад дамжуулж хэлдэг байв. Хэсэг хугацаанд Маленков надад гойд сайн ханддаг байсныг нь би ухаарсан. Тэр бүр Сталины дэргэд намайг биечлэн хүлээн авах гэж ч оролдож байсан.

– Тийм уулзалт болсон уу?

–   Миний өөрийн буруугаас болоод болоогүй. Үүний өмнөхөн хуучин талбайн тэнд бид үүр цайтал ажиллаад гэртээ хүрч ирэв. Би бүр нам унтчихсан байлаа. Харин тэр үед гэр бүлийнхэн маань зуслан дээр байсан юм. Намайг унтаж байх үед хотын хороогоор утас эрэгдээд байжээ. Би сэрээд юу болж байна гээд хэлтэс рүүгээ утасдвал Поскребышев руу яаралтай ярь гэдэг юм байна. Тэгээд надад “Чи сонсож бай. Бид чамайг зөндөөн хайлаа. Маленков чам руу өөрөө утасдсан. Учир нь Сталин чамтай уулзахыг хүссэн юм. Одоо хожимдсон. Түүн дээр маршлууд орчихсон. Нэг их удахгүй. ” гэлээ.

–  Та Намын Төв Хороонд ганц жил ажиллаагүй биз дээ. Сталин яагаад гэнэт тантай уулзахыг хүссэн юм бол?

– Тэр явдлын өмнө ийм нэгэн явдал болсон юм. Намын их хурал, Дээд зөвлөлийн ээлжит чуулган дээр редакцийн комисс байгуулагджээ.

Төлөөлөгчид болон депутатууд үг хэлэхээсээ нэг өдрийн өмнө тэнд очин хэлэх үгийнхээ эхийг өгч байжээ. Дээрх коммунист Намын Төв Хорооны аппарат, Ардын Комиссарын зөвлөл, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газраас хүмүүс орцгоов. Намын Төв Хорооноос тэгэх ёстой юм шиг л намайг түүнд орууллаа. Хэлэх үгүүдийг би улс төрийн талаас нь засаж янзалж байлаа. Сталинтай уулзах ёстой тэр өдрөөс хэд хоногийн өмнө нэг төлөөлөгчийн хэлэх үгийг үзвэл тэр Балти орчмын орнуудын зөвлөлтийн нам төрийн удирдлагыг дайрч давшилсан байлаа. Балти орчмын орнуудыг шүүмжилж болохгүй гэсэн нууц зааварчилгатай байв. Хуралдааны завсарлагаагаар би Жданов дээр очоод “яахав” гэж асуув. Андрей Александрович, тэр үгийг үзээд, дуугүй байснаа Молотов дээр очиж зөвлөлдье, явъя” гэлээ. Ингээд л би тэргүүлэгчдийн байр луу очив. Молотов түүнийг эхлээд уншлаа. Тэгтэл Сталин бидэн лүү харж байхыг нь би гэнэт ажлаа. Тэр хоёрхон алхмын цаана л байж байв. Молотов өнөө үгийг Сталинд үзүүлэн “Би бол энэ үгийг хэлүүлмээргүй байна. Гэвч яах талаар зөвлөе” гэж хэлэв. Би Сталин луу нэг алхам ч ойртож амжаагүй байтал хонх дуугарч, Улс Төрийн Товчооны гишүүд хурлын танхим руу орцгоолоо. Сталин зогсоод над руу харлаа. Тэр надад ямар нэг юм хэлэх гэснийг би ойлгов. Би түүн тийш ухасхийн очих гэтэл намайг ямар нэгэн хүчин зогсоочихов. Энэ түүний хүүхэд нь гэж зарлах нь таагүй байдлаас өөр юу ч болохгүй гэдгийг би ухамсартайгаар ойлгож байсан биз. Сталин гаансаараа дохичихоод цааш аажуухан алхлаа…

– Түүнээс хойш та дахин тааралдаагүй юу?

–  Би түүнийг нэг биш удаа харсан. Гэвч тэр намайг өөр дээрээ дахин дуудашүй. Бодвол тэр намайг хутган үймүүлэх гар хөл болгохыг хүсээгүй биз. Би нэг л удаа түунийг бүр ойрхоноос ажигласан. Намын Төв Хорооны зохион байгуулах товчооны хуралдаан дээр түүний хажуухантай нь суусан. Газрын даргын орлогчийн хувиар хуралдаан бүрт оролцдог байв. Тэр хурлуудын нэг нь кино урлагийн талаар хэлэлцсэн юм. Тэгтэл санамсаргүй байтал Сталин орж ирсэнсэн…

Тэр кино үзэх их дуртай. Яагаад кинонд ийм их цагаа өгч байна вэ? Тэр өөрийн болон гадаадын маш олон кино үзсэн. Өөрөө амьдралаас маш их тасарсан. Туслахууд юм уу ойр дотныхоо хүмүүсийг хүлээж авна. Бараг хаашаа ч явахгүй. Кино танхим л түүний ертөнцийг хардаг цонх нь. Яагаад тэгж их кино үзэж байна вэ?

– Тэр танд ямраар төсөөлөгдөж байв?

– Түүний гар л миний сэтгэлд минь тодхон байдаг. Маш сонин, ер бишийн гар. Зохион байгуулах товчооны хурал дээр хуудас цаасан дээр үргэлж юм тэмдэглэнэ. Дараа нь тэр цаасаа бүр өчүүхэн жижиг хэсэг болтол нь урж хаяна. Түүнийг нь хэн ч дахин эвлүүлж чадахааргүй. Сталин түгжигдмэл , хаалттай хүн. Дайсан болон нөхдийн хэнд нь ч ойлгогдохооргүй, ердийн хүнээс илүү түгжигдмэл хүн байсан.

–   Константин Степановичоо маш богино хугацаанд та дэвшиж байснаа Сталиныг нас барахын өмнөхөн байчихсан. Яагаад тэгсэн юм бэ?

–  Тиймээ тэгсэн юм. Гэхдээ бүр ч буучихаагүй. Хрущев, Брежнев нарын үед Хэвлэлийн газрын захирал, Соёлын яамны хэрэг эрхлэх газрын дарга, олон жилийн турш Улсын радио телевизийн зөвлөлийн гишүүн байв. Албан тушаал буусны учрыг товчхон хэлбэл Бериягийн хутган үймүүлснээс л болсон юм. Энэ үеийг дурсахад надад хэцүү байдаг…

1947 онд нэг шөнө орой Андрей Александрович Жданов намайг өөр дээрээ яаралтай ир гэж дуудлаа. Яваад очвол тэнд Улсыг Аюулаас Хамгаалах яамны сайд Абакумов сууж байлаа. Тэр Төв Хороонд миний    орлогчоор    ажилладаг    Борис    Сучковыг,    Америкийнханд зөвлөлтийн цөмийн хөтөлбөрийн нууцыг өгсөн тагнуул гэв. Миний нүд харанхуйлаад явчихлаа. Борисыг урвагч гэдэгт би итгэсэнгүй. Энэ бол аль хэдийнээ ач холбогдлоо алдсан зүйл. Энэ дашрамд хэлэхэд хожим түүнийг цагаатгасан билээ. Берия цөмийн асуудлыг хариуцдаг байсан бөгөөд Сучков болон түүнтэй танил хэнийг ч өршөөгөөгүй билээ. Тэр дундаа Борисыг Төв Хороонд ажилд авахад би батлан даасан учир надад бүр ч… Тэр үед харилцан хариуцлага хүлээдэг тийм журамтай байсан юм.

-Та Бериягийн өмнө юугаар гэмтэн болсон юм бэ?

Lawrenti Berija
Берия Лаврентий Павлович

– Намайг биш. Берия Ждановыг цааш харуулах гэсэн юм. Ждановын эсрэг мэдүүлгийг Сталинд надаар өгүүлэх гэсэн. Сучковыг би авчирсан бөгөөд Намын Төв Хороонд ажилд авахыг Жданов зөвшөөрөхдөө материалыг нь огтхон ч нягталж үзээгүй гэж түүний нэрийг Сталинд гутаасан. Би Андрей Александровичийн хүссэн ёсоор даалтанд гарын үсэг зурсан юм. Берия энэ бүхнийг мэдэж байсан бөгөөд энэ тухай цааш нь мэдээлж болох боловч Сталин үг дуугүй зөвшөөрөхөөс өөр арга байхгүй тийм л баримтыг бэлтгэхийг чухалчилж байв.

– Жданов өөрийгөө яаж аварсан бэ?

–  Тэр хэрэг явдал Сучковт ямар ч холбогдолгүй гэсэн байдлаар хандсан. Бид өөрийн ажилтнаа муухан мэдэж байж гэж ярьж байв.

– Түүнийг битгий барьж өг гэж танаас хүссэн үү?

–  Яах гэж тэгэх вэ? Бидний яриаг сонсоно шүү дээ. Би Ждановыг нэрлэвэл бид бүгдээрээ аяндаа том хуйвалдаанд оролцогчид болно гэдгийг би сайн ойлгож байсан. Ингэээд л биднийг хэн ч хамгаалж чадаагүй болно. Төв Хорооны шүүх намайг сонор сэрэмж алдсан гэж буруутган намаас хөөж, бүх албан тушаалыг минь авсан. Хэцүү цаг үе байлаа. Тэгэхдээ шоронд хийгээгүй, буудаагүй. Берияг баривчилсан тзр үед намын гишүүнийг минь сэргээсэн. Намын хянан шалгах хорооны дарга байсан Шверник надад тусгай хэргийг минь үзүүлсэн. Миний найз байсан олон хүн намайг матсан мэдээлэл бичсэн байв.

– Таныг Сталин л аварсан уу?

– Тийм ээ. Берия атомын тагнуулын тухай асуудлыг Улс Төрийн Товчоонд тавиад намайг баривчлахыг шаардсан гэж Жданов сүүлд нь надад ярьсан. Намайг шоронд хийвэл тэд ямар ч хэргийг хүлээлгэн гарын үсэг зуруулна гэдгийг ойлгож байсан. Сталин тамхиа татан, ширээгээ тойрон удаан явж байснаа “Кузаковыг баривчлах үндэслэн байхгүй гэж үзэж байна” гэж хэлсэн ажээ.

Орчуулсан Т.Юмсүрэн “Дэлхийд цуутай хүмүүс” номоос

16 “Сталины нуувар хүүхэд

  1. Pingback: Dungeon

  2. Pingback: DMPK

  3. Pingback: !/#Bodentrampolin

  4. Pingback: orospu

  5. Pingback: Judi Online

  6. Pingback: Law Diyala

  7. Pingback: hair bundles

  8. Pingback: warehouses for rent

  9. Pingback: home page

  10. Pingback: Digital Marketing Agency in India

  11. Pingback: Predrag Timotić

  12. Pingback: cum compilation

  13. Pingback: archiwnetrze.pl

  14. Pingback: view it

  15. Pingback: krwawienie

  16. Pingback: Pharmacokinetic Screening Services

Leave a Reply