Хүннү бол гарцаагүй монголчуудын өвөг дээдэс

HunnuМонгол, Францын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн хоёр улсын археологийн салбарынхны хамтарсан судалгаа шинжилгээний ажил түүхчид төдийгүй олон нийтийн сонирхлыг ямагт татаж ирсэн нэгэн том асуудлыг шинжлэх ухаанчаар шийдэж чадлаа. Судалгааны багийнхан өөрсдийн хийсэн судалгаа, эрэл, олдвортоо тулгуурлан Хүннү гүрэн монголчуудын эртний өвөг мөн гэж баталж дүгнэсэн нь шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой юм.

    Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд хүннүчүүд монгол гэдгийг ямагт дурсан тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнийг нотлох баримтууд улам нэмэгдсээр байгаагийн нэг жишээ нь энэхүү хамтарсан судалгааны ажил юм.

      Нэрт түүхч, доктор Гүнжийн  Сүхбаатар агсан тэртээ 1980 онд  «Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл угсаа гарвал) хэмээх бүтээлээрээ хүннүчүүд бол өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсан гэж маш олон эх сурвалж түшиглэн дүгнэсэн нь ийнхүү эд өлгийн олдвороор давхар батлагдсаар байна.

       Эртний болоод дундад эртний монголын түүхийг түрэгжүүлэх оролдлого ихээхэн гарах болсон ч түүхэн үнэнийг шинжлэх ухааны аргаар тодлох ажил урагштай байна.

© duuren.mn

7 “Хүннү бол гарцаагүй монголчуудын өвөг дээдэс

  1. Pingback: casinospieledeluxe.com/online-casinos/casino/quasargaming/

  2. Pingback: zdporn.com

  3. Pingback: flatbedowneroperatorjobsinoregon.com

  4. Pingback: Best Corporate Event Management Companies in Hyderabad

  5. Pingback: Wedding Organizing Company

  6. Pingback: DMPK ADME

  7. Pingback: human hair weave

Leave a Reply