ЗСБНХУ дахь туршилтууд

Павел Одинцов

n16_75703488Америкийн Цагаан ордны шинжлэх ухаан техникийн мэдээллийн алба 1992 онд “ЗСБНХУ-ын парапсихологи, зэрэгцээ ертөнцийн асуудлын лавлах” намтарчилсан бүтээлийн хэвлүүлэв. Америкчуудын тооцоогоор 1990-ээд оны эхэн гэхэд Орост парапсихологийн асуудлаар ажилладаг “цэргийн бус” 24 байгууллага байжээ. 1990 онд КГБ ТТГ хоёрын удирдлага цэрэг дайны психотроникийг хамтран хянах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. ЗСБНХУ-д ийм төрлийн ажил хийгдэж байсныг албан ёсоор, тэгэхдээ бүр хамгийн өндөр түвшинд ийнхүү хүлээн зөвшөөрчээ. Үүнийг би психотронын зэвсэг хий хоосон зохиомол зүйлээс өөр юу ч биш гэж олон хүн өнөөдөр үздэг учраас хэлж байна. Баримтуудыг гүнгийрүүлэн нягтлах тусам манай ажиллагаа Америкийнхаас илүү хүнлэг аргаар явагдаж байсан гэх итгэл улам бүр багасч байлаа.

Мэдээж, манайхны төхөөрөмжүүд далайн чинадынхнаас илүү найдвартайгаар ард түмний нүднээс нууцлагдмал байлаа.

Зөвлөлтийн хэвлэл, зөвлөлтийн үгийн эрх чөлөө тийм л байлаа. Шинжлэх ухааны туршилт судалгааны нууц хүрээлэнгийн тухай дурссан тохиолдолд дурын цагдан хянагч тухайн материалыг сонины хуудаснаас авч хаядаг байв.

Харин дээрх ажлууд аргаа барсан хоцрогдмол түвшинд биш, харин хамгийн сайн санхүүжилттэй байгуулагууд дээр явагддаг байлаа. Ажлын явцыг байгууллагын захирал биш, цэргийн өндөр тушаалтнууд хянана.

Хэвлэлд гарсан материалууд бүхэлдээ гэмгүй мэдээлэл байна. Тухайлбал, радио долгионы тусламжтайгаар амьтны үйлдлийг удирдаж болох ер бусын аргыг олсон нэгэн инженерийн тухай тэмдэглэлийг бүх том сонинууд, маш олон тусгай сэтгүүлүүд хэвлэж байлаа. “Амьтанд өөрийн дураар салах аргагүй бариу тоноглол өмсгөнө. Тоногонд амьтны биеэр дифференцил байрлах (баруун, зүүн, урагш, хойш, дээш доош) дамжуулагч бүхий цахилгаан эрчимжүүлэгч, мөн цахилгаан тэжээлийн үүсгүүр, компьютер, орон зайг баримжаалж, өөрийн байршлаа тодорхойлох радио жолоодлогын төхөөрөмж байрлуулжээ.     Радиогоор,     эсвэл     үйлдлийн хөтөлбөр, явах зам, газрын зураг бүхий компьютероор команд өгмөгц тэргэнд хөллөсөн морийг жолоо, ташуурын тусламжтайгаар залдагтай адилаар амьтны хөдөлгөөнийг залдаг аль нэгэн дамжуулагчид өгсөн дохиог цахилгаан эрчимжүүлэгч боловсруулж эхэлнэ. Хулгана, нохойн дээр хийсэн туршилтууд залуурдах арга зүй үнэхээр үр дүнтэй болохыг харуулжээ” гэж сонинууд мэдээлсэн юм.

Амьтантай ингэж харьцах нь хүнлэг үйлдэл мөн үү гэж ундууцсан уншигчдын захидал энэ тэмдэглэлийн дараа үер мэт цутгав. Гэхдээ энэ аргыг хүн дээр ч хэрэглэж болно гэдгийг бараг хэн ч анзаарч бодоогүй байлаа. Харин хүн дээр туршилт хийгдэж байсан юм. ЗСБНХУ “Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах ашиг сонирхлын үүднээс цохилтын био энергийн хэрэгслийг далж нэвтрүүлж, техникийн туршилт хийх” улс орны хэмжээний хөтөлбөрийн хүрээнд онц нууц судалгаа явуулахыг зөвшөөрсөн нь 1990-нд онд л ил болсон билээ. Үүний тулд шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгүүдийн бүтцэд нууц албадын хяналтан дор салбарууд байгуулжээ. Эдгээр салбар, хүрээлэн, тасгуудыг байлгахын төлөө тоо томшгүй их мөнгө зарцуулдаг байв. Хүн амын хэд хичнээн нь нууц, хууль бус туршилтад өртсөнийг хэлэхээс ч аймаар.

Психотронын үйлчилгээг сонирхох сонирхол оросын эрдэмтдэд немцүүдээс өмнө бий болжээ. Бүр 1919 онд залуу эрдэмтэн Бернэрд Кажинский радио итгүүлгийн нөлөөг сонирхож байв. Телепатын үзэгдлийг чухамдаа радио долгионы чиглүүлсэн урсгалаар тайлбарлахыг тэр оролдож байлаа. Түүний таамаглальи тухайн цагийн алдартай эрдэмтэн Бехтерен, Чиженский, Вернадский нар дэмжин, Цахилгааны инженер маань хүний бие махбод дахь мэдрэлийн эсээс радио хүлээн авагчийн эсэргүүцэгч, агшаагуур, нөлөөлүүрийн дамар, хэлбэлзлийн дүрс, антенн, катодын радио ламп зэрэгтэй нэн төстэй бүтцийг илрүүлэв. Өөрийн таамгаа нотлохын тулд Кажинский амьтан дээр хэд хэдэн туршилт хийлээ. Түүнд алдарт амьтан сургагч Дурон тусалсан байна. Кажинский цахилгаан соронзон үелзэл нэвтрүүлдэггүй хаалга бүхий тусгай чингэлэг бүтээв. Туршилтынхаа тухай тэрээр “Чингэлгийн хаалга хаалттай үед дотор нь сууж буй туршигч ВЛ.Дурон гадна нь байгаа амьтан (Марс нэртэй нохой)-д бодлоороо ямар ч даалгавар дамжуулж чадахгүй байв. Гэвч хаалга онгойлгомогц Марс даалгаврыг яг таг биелүүлж байлаа” гэж бичсэн байдаг. Амьтан сургагчаас туршилтад орогч Марс руу илгээж буй мэдээлэл ямар урттай долгионоор дамжиж байгааг эрдэмтэн тооцоолон гаргажээ.    Дурав өөрөө энэ аргаар сургагдсан амьтдын сэтгэлзүйн ажиглалт (40 жилийн туршлага). Амьтны сэтгэлзүйн шинэ сонин” гэдэг ном бичжээ. Энэ ном 1934 онд хэвлэгдсэн байдаг.

Фашистууд энэ үед арий үндэстнийг сайжруулах нууц лаборатори байгууллаа. Дуров ч бас л “шинэ сайхан ертөнц”-ийн тухай мөрөөдөж байв. Энэ ертөнцөө тэрээр ийн төсөөлж байлаа: Хотын талбайд хотыг бүхэлд нь хамрах радио долгион илгээгч хүчирхэг төхөөрөмж байрлуулсан байх бөгөөд хүмүүс өөртөө итгэх итгэл, хүчийг зохих тунгаар хүртэхийн тулд энэ дамжуулагч руу урсан ирцгээнэ. Тэд амар сайхан, баяр хөөртэй амьдарна. Муу муухай бүхэн арилна. Шинэ нийгэм байгуулж, хүчтэй, ухаантай, эрүүл, гоо үзэсгэлэнтэй шинэ хүнийг бий болгох ганцхан зорилго цэцэглэн буй орны бүх хүнийг нэгтгэнэ. Хүн ийм сайхан ирээдүйг радио долгионы тусламжтайгаар бүтээнэ… Гитлерийн биелэгдээгүй мөрөөдөлтэй гайхалтай адилхан биш гэж үү?

Психотроныг нухацтай сонирхсон дараагийн зурвасхан тэсрэлт нь 1986-1993 оны үе. Чухам тэр үед л ЗХУКН-ын Төв хороо, ЗСБНХУ-ын Сайд  нарын  зөвлөлийн  нууц тогтоол  гарлаа.

Шинжлэх    ухаан    үйлдвэрлэлийн    “Энергия” нэгдлийн дарга В.К.Канюка энэ тухай “Уг тогтоол 137-47 дугаартай байсан. Бид “Лава-5”, “Русло-1” хэсэгт нь ажиллаж байв. Биологийн объект, түүн дотроо хүний үйл хөдлөлийг зайнаас удирдах арга хэрэгсэл, зарчмыг боловсруулж байлаа” хэмээн дурсаж  байна.  А.Е.Акимовын  торсион  үүсгүүр бүтээхээр байгуулсан “ВЕНТ” эрчимтэй судалгаа хийж байлаа. Ерөнхийлөгчийн аюулгүйн албанд хар домоос эхлээд дайсны баллистик пуужинг байранд нь устгах торсион их буу хүртэлх нууц технологийг ашиглах асуудлыг нухацтай сонирхогч Г.Г.Рогозин ирлээ.   Аюулгүйн   албаны  дарга  А.В.Коржаков ч гэсэн улстөрийн лидерүүдэд нөлөөлөх орчин үеийн технологи хэрэглэж болох тухай илтгэлийг нухацтай хүлээн авч эдгээр технологиос хамгаалах хэсгийг хүртэл байгуулав. Пси-технологийг арми, улс ардын аж ахуй, улстөрийн тэмцэлд ашиглахаар зэхэв. Психотронын туршилтын тэргүүн нь генерал Ф.Р.Ханцеверов боллоо. “Хүний сэтгэц болоод биеийн байдлыг удардах хэрэгсэл ба шийдвэр гаргах механизмд нөлөөлөх туршилт” хийх санаа үнэндээ түүнийх  байлаа.   Психотронын  бүх  туршилтыг нэгэн дээвэр дор нэгггэх нь чухал гэсэн санаагаа генерал “нийгмийн хяналт бий болгох, дэг журмыг хадгалах” зайлшгүй хэрэгцээгээр тайлбарлав.

Дараа нь зомбичлолын асуудлаар ажилладаг, хүний бие махбодод экстрасенс маягаар нөлөөлөх нөлөөллийг судалдаг Савины бүлэг гарч ирэв.

Арван жилийн өмнө профессор С.Горчаков “Комсомолка”-гийн сурвалжлагчид цахилгаан соронзон үелзэл цацруулах замаар хүний биеийн байдалд нөлөөлдөг хоёр багаж үзүүлж байв. Сурвалжлагч уг төхөөрөмжинд өөрөө “холбогдохоор” оролдов. Туршилтын явц болон өөрт мэдрэгдсэн бүхнийг тэрээр зураглан бичихдээ “Энэ төхөөрөмж “Луч-031” гэдэг нэртэй. Харахад жирийн л рефлектор. Гэхдээ ердийн халаагчийн оронд том биш, ногоовтор өнгөтэй хавхаг тавьжээ. Түүнээс гурван мегрийн зайд суулаа. Горчаков товчлуур дарахын төдийд аймшигтай өвдөлт мэдрэв. Толгойг минь тискинд хавчуулсан мэт сэтгэгдэл төрнө. Нүдний өмнө бүх зүйл хөвнө. Рефлектороос холдох гэж оролдсон боловч гар даагдахгүй байлаа. Горчаковт хандан “Одоо боллоо” гэж хашгирав. Тэрээр “Луч”-ийг унтраагаад “Таалагдав уу? Үргэлжлүүлэх үү?” гэж хоржоонтой асуув. Өвдөлт тэр дороо намдсан ч цаашид туршилтад орох хүсэл байсангүй. Гэвч сониуч зан дийллээ.

Хоёр дахь төхөөрөмж илүү нүсэр аж. Хар хайрцагнаас гурван утас гарчээ. Горчаков нэгийг нь чихэвчинд, нөгөө хоёрыг нь миний бугуйнд бэхлэв. Илэрхийлэхэд хэцүү мэдрэмж төрлөө. Чихэвчинд ямар ч чимээгүй байсан боловч би дуу хоолой сонсов. Үгүй ээ, мэдрэв. Тэр дуу хоолой миний дотроос, би өөртөө бодож буй мэт аж. Гэхдээ өөр хүний дуу хоолой. Тэр дуу хоолой “Бос. Бос” гэж давтана. Даалгаврыг биелүүлэх хүсэл байгаагүй ч ямар нэгэн хүч намайг буйдангаас түлхэнэ. Дараа нь би гараа савчиж, инээж, ямар нэг зүйл ярьж эхэллээ. Би өөрийгөө хянаж чадахаа больжээ. Бие маань тархины захирамжаас гарч тусдаа орших мэт болов. Өөрөө өөрийгөө хөндлөнгөөс ажиглана. Өөрөөр хэлбэл, би би биш, өөр хэн нэгэн болжээ. Товчлуур дуугарах төдийд таагүй айдсаас бусад бүх зүйл арилав” гэсэн байдаг.

Аз болоход дээр өгүүлсэн шиг төхөөрөмжийг нутаг орны хэмжээнд ашиглах боломжгүй байдаг. Гэхдээ өргөн олонд нөлөөлөх төхөөрөмж бүтээх ажлыг тусгай албадаас зөвшөөрөл авсан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Энергия” нэгдэл эрхлэн явуулж байлаа. “Энергия” 1986 онд 30 мянган хавтгай дөрвөлжин километр талбай, өөрөөр хэлбэл багахан хотын хэмжээнд үйлчлэх хүчин чадалтай аварга үүсгүүр зохион бүтээхийг зорилоо. Энэ аварга үүсгүүр сансрын тойргоос долгион цацах учраас шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл түүнийг Байконурын сансрын нислэгийн талбай руу илгээх гэж байв. Энэ төхөөрөмж нь”Манай орны иргэдийн сэтгэл санааг дээшлүүлэхэд нөлөөлж, төлөвлөөгүй байсан олон нийтийн арга хэмжээ, цуглааныг таслан зогсоож чадна” гэдгийг онцлон дурдаж байв. 1986 онд орон даяар иргэдийн санаа сэтгэл чухам ийм төхөөрөмжийг сансрын тойрог замд гаргахад яг тохирохоор байдалд байв. Гэвч төслийг гэнэт зогсоов. Өртөг зардлыг нь тооцсон нь магад. Түүнээс гадна ийм үүсгүүр агуу том орны бүх хүний далд ухамсрыг “нэвтэлж” чадна гэдэгт эргэлзжээ.

Психотрон зэвсгийг үндэслэгч С.С.Юдин 1930-аад онд итгүүлэгт автах чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт хүнс ашиглаж байлаа. Гэвч улс даяар, бүх хүний аманд тийм онцгой холимгийг хийж чадахгүй шүү дээ. Психотропын зэвсэг нь психотронын цацрагийн нөлөөг нэмэгдүүлдэг нь ойлгомжтой ч туршилтад орж буй хүнд мэдэгдэлгүйгээр хэрэглэх л хамгийн хэцүү…

© duuren.mn

ЗСБНХУ дахь туршилтууд

  1. Pingback: hair bundles

Leave a Reply