Гудамжны чимээ хүмүүсийн галбирт нөлөөлж байна

ehp.121-a60.g001Хүний бүсэлхийний хэмжээ дуу чимээнээс хамааралтайг эрдэмтэд тогтоолоо.

Янз бүрийн дуу чимээ уур уцаар төрүүлж, унтах нойр сэргээдэг. Тэгээд зогсохгүй төв мэдрэлийн системийн дарангуйлж, зүрх судасны өвчин үүсгэж, бодисын солилцоонд нөлөөлж, гормоны суурь өөрчлөлтөд хүргэдэг гэж эмч нар үзэж байна.

Гэтэл дуу чимээний нөлөө дээр дурдсан төдийгөөр хязгаарлагдахгүй болж таарав. Дуу чимээ их байх тусам abdominal obesity буюу бүсэлхийн хэмжээ ихсэх эрсдэл нэмэгддэгийг швед, норвегийн эрдэмтэд тогтоолоо.

Каролины хүрээлэнгийн (Karolinska Institutet)-гийн Хүрээлэн буй орчны анагаахын сургууль,Норвегийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (Norwegian Institute of Public Health, Oslo, Norway)-гийн судлаачид 2002 оноос хойш 5 мянган швед хүн дээр судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсдын эрүүл мэндийн байдлыг автомашин, төмөр зам, нисэн өнгөрөх онгоцны зэрэг орчны дуу чимээтэй харьцуулж үзээд 45 децибелээс дээш дуу чимээний бохирдолттой бүсэд оршин суугаа хүмүүст онцлог байдал үүссэнийг олж тогтоожээ.

Эдгээр чимээнд өртөгсөд таргалдаггүй, харин ч турдаг байна. Гэхдээ хүмүүсийн биеийн галбир алдагдаж, гүзээ ургаж, бүсэлхийгээрээ бүдүүрдэг аж. 5 децибалын чимээ тутамд бүсэлхийн хэмжээ 0.2 см, гуяны хэмжээ 0.16 см бүдүүрдэг, эрчүүдийн бүсэлхий, эмэгтэйчүүдийн гуя илүү бүдүүрэх хандлагатай байжээ.

© duuren.mn

Гудамжны чимээ хүмүүсийн галбирт нөлөөлж байна

  1. Pingback: hair bundles

Leave a Reply