Бэлхүүсний зохистой хэмжээг эрдэмтэд тодорхойллоо

taliyaЛондонгийн их сургуулийн бизнесийн сургуулийн (Cass Business School at City University in London) эрдэмтэд 20 жилийн судалгааны үр дүнд хүний амьдрах нас бүсэлхийний хэмжээнээс хамаардгийг олж тогтоосон байна. Гэхдээ шууд хамааралтай бас биш юм. Нарийнхан бэлхүүстэй бол илүү урт насална гэвэл бас эндүүрэл гэнэ. Бүсэлхийний зохистой хэмжээ гэж байдаг аж. Хүний хүйсээс үл хамааран бүсэлхийний тойргийн хэмжээ биеийн өндрийн хагастай тэнцэж байвал хамгийн зохимжтой харьцаа гэж тогтоожээ.

Судалгааны ажлыг удирдсан доктор Маргарет Эшвелл (Dr Margaret Ashwel) ярихдаа “Энд гоо сайхны тухай биш, харин эрүүл мэндийн тухай яригдаж байна. Бүсэлхийн хэмжээ нь зохистой хэмжээнд байгаа хүн л урт насална. Энэ зохист хэмжээнээс холдох тусам насны хэмжээ богиносдог” гэсэн байна.

Түүний хэлж байгаагаар бүсэлхийн тойрогны хэмжээ биеийн өндрийн 80 хувьтай тэнцвэл амьд явах 20 жил, 60 хувьтай тэнцвэл амьд явах 5-10 жилээ алдаж буй хэрэг гэнэ.

Бэлхүүсний тойргоо хэвийн хэмжээнд хүргэж чадсан хүмүүс эрүүл байж, урт насална гэж эрдэмтэд батлан өгүүлж байна. Бүсэлхийгээр бүдүүрэх нь бөгс, гуяараа бүдүүрэхээс илүү ихээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас илүү хор хөнөөлтэй гэж эрдэмтэд үзэж байна.

© duuren.mn

Бэлхүүсний зохистой хэмжээг эрдэмтэд тодорхойллоо

  1. Pingback: lace frontal

Leave a Reply